Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

"Миний үйлчлүүлдэг номын сан" эссэ бичлэг Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Чөлөөт сэдэв , Н. Хар үхэрт Жамсранжавын Бэгзсүрэн 2009-09-17 14:15 нэмсэн. 1 хариулттай

Эрхэм та ямар ч номын сангаар үйлчлүүлдэг байж болно.

Та өөрийн үйлчлүүлдэг номын сангийнхаа тухай бодлоо ЗОХИОН БИЧЛЭГ, ЭССЭ болгон бидэнд бичиж үлдээнэ үү.

Мөн та mcl_begee@yahoo.com хаягаар илгээх боломжтой.
Баярлалаа.


  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Магсаржав 2009-09-28 21:41 бичсэн.
    Би ер нь багадаа номноос их хол байлаа....манайх энд тэндгүй байнга нүүнэ.....хажуу өрөө, 4ханат, зуслангийн байр, танидаг хамаатныхаа нэг өрөөнд гээд хаа л бол хаашаа нүүнэ...өөрийн гэсэн орон байргүй хүүхэдтэй хүмүүсийн зовлон их.....
    нэг орос харцагаан зурагт Рекорд309, нэг орос хөргөгч, хоёр ор, 2 ширээ тэгээд ээжийн хичээлийн хэдэн номнууд, багад эгч бид хоёрт хааяа авч өгдөг Миша сэтгүүл, орос үлгэртэй цөөвтөр номнууд... тэгэд хэдэн чемодан ингээд л бараг ийш тийшээ нүүнэ.. нүүх тоолонд юм багасна..эвдэрч хаягдана...би ч 5настайдаа жаахан дүүгийнхээ сүүнд 3-р хороололын одоогийн Өргөөгийн хойшоо гэр хороололоос одоогийн хороололын Номингийн замын урд байдаг хүүхдийн сүүний газар луу явдаг байж...замдаа элдэв юм сонирхож яваад хааяа сүүний мөнгөө хаячихаад ээждээ их загнуулж зодуулдаг байждээ...
    8настайдаа үсэг сураад анхны уншсан уран зохиолын ном бол айлын хажуу өрөөнд байхдаа айлаасаа авч уншсан МОНТЕ КРИСТО ГҮНг амтархан уншиж байснаа одоо чтодхон санаж байна...одооны хүүхдүүд шиг 5-6тайдаа үсэг сурах минь яав гэж хааяа боддог л юм...ном уншина хөлбөмбөг тоглоно....байнга гутал цүнх тэсгээдэггүй хүүхэд байждээ ямар сайндаа дунд ангид ороод өөрөө урагдсан цүнх гутлаа оёж өмсөж сурах вэ дээ...
    Ачит ээж болон сургаальт багш нарын ачаар олон зүйлийг сурч мэдсэний нэг бол яах аргагүй
    чөлөөт цагаараа ном унших байсан юм хааяа орой болж байгааг ч мартаад гэрлээ ч асаахгүй харанхуй өрөөнд сохойгоод сууж байдаг байждээ...
    ...тийм олон ном уншаагүй ч олон сайхан ном уншиж их л романтик бодолтой хүүхэд байждээ....бушуу том болоод ээж аавдаа туслаж ажил хийхсэн...том нүдтэй салаа гэзэгтэй хөөрхөн охиныг эхнэрээ болгож сууна гээд л их л гоё сайхан зүйл бодож зүүдлэдэг байждээ....
    Хурлийз бүсгүй Монь унасан толгойгүй хүн...Нууцат арал...Усан доогуур 20000 бээр аялсан нь..Жамаараа яваа ертөнц... ГАнц дайчин ганцаардахгүй...100жилийн ганцаардал...Болд хэрхэн хатаагдсан нь...Скандиновын газар...Монглын шилдэг өгүүллэгүүд...Монголын нэвтэрхий толь...Цаазын тавцан ...Зодооны эзэд...Цагаан бээлий...Аянга сөрөөд...Чиний минь царай...Болор толь...Амарсанаа....Эрдэнийн сан субашид...Газар шороо...Утсан дээрх шувууд...Зэрлэг амьтдын эмгэнэлт явдал...Байгалийн сонин хачин...Саран чулуу...Сонирхолтой газарзүй...Сонирхолтой математик...Сонирхолтой одон орон...Ялалтын дуун...Намдаг гуайн түүвэр зохиол...Их нүүдэл...Хүний тавилан...Андын нутаг алсдахгүй...Дэлхийг тойрсон 80хоног...Зодооны эзэд...Хүний ёсноос гажаагүй бол...Хөх судрын үлгэр...гм
    үнэхээр гайхалтай номнуудыг анд найз нөхөрөө гэж үзэж байсан ...
    ХОТЫН ТӨВ НОМЫН САН болох ИХ ЗОХИОЛЧ НАЦАГДОРЖ ГУАЙН нэрэмжит УБ хотын номын санд бага ангид байхдаа 2-р давхарт нь байдаг байсан
    ХҮҮХДИЙН НОМЫН САНД НЬ бүртгүүлж өдөр хичээлээсээ өмнө хааяа ном уншдаг байсан....Дунд ангид байхдаа зөндөө үйлчлүүлж байсан........Олон сайхан номын санч нар ажиллаж байж билээ...Цэцэгээ, Долгорсүрэн Шура.... гээд олон сайхан номын санч нар одоо ч байгаа байх ....бүх хүмүүс нь их дотно амгалан номыг чинь зүрхнээсээ дээдлэж хүндэлж хайрладаг хүмүүс байдаг...нэг дүгээр ангиа төгсөх жилээ бүртгүүлж ном анх уншиж байсан гэхээр одоо 20 жил болж байгаа юм байна лавтай 10-12жилд нь үйлчлүүлсэн байх учиртай.....ойрын хэдэн жилд үнэндээ бараг суугаагүй дээ 2005оноос хойш...
    ...2000 оноос хойш хүмүүс номыг их уншиж их ч ном орчуулагдаж гарч байнадаа...
    Олон ч сайхан хүмүүс ном гаргаж туурвидаг болждээ....
    ...би гэрээсээ тусдаа гарвал хоёр гурван пиджак болон хэдэн номоо тэврээд л гэрээсээ гарна өөр эд хогшил гэж ч үнэндээ алгадаа...
    Одооо ажил хайж зүгээр суухаар хайртай номын сандаа суумаар л байдаг даанч хичээлээ хийж буй олон оюутантай болохорр нэг ширээ эзлээд төвөг байх гэж бодох юм хэхэ...
    Танайд би мэргэжлийнхээ олон номыг сонирхсон ихэнх номоо олж уншиж чаддаг байсан шүү.......
    Та бүхэнд баярлалаа гэж цөөн хэлж байсан бол уучлаарай маш их баярладаг шүү...

Хариу бичих

Та хариулт бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй.