МОНГОЛЫН ЗАЛУУС бүлгээс
Залуу хүн бүр уншаад ухаарал, урам зориг, эрч хүч, сэдэл тэмүүлэл авдаг өврийн номыг хамтдаа бүтээх санаачлага дэвшүүлж байна.

Уг бүтээл нь, энэ буланд бүтээлээ оруулсан нийт гишүүдийн өмч байх болно.
Та уг бүтээлд өөрийн хувь нэмрээ оруулаж, Монголын залуусдаа оюуны өглөг бариарай. Үүний тулд:
• Амьдралаас олж авсан туршлага,
• Энийг л залуучууддаа уншуулчих юмсан гэсэн гэж бодож явдаг нийтлэл, ишлэл,
• Алдаж оноход нь дэм, алдахаас нь өмнө ухаарал болохоор,
• Өөрийнхөө мэдсэн, харин залууст мэдүүлэхийг хүссэн,
• Өөрийнхөө алдаа оноо, ухаарлаас авсан сургамж,
• Өөрийг тань өөрчилж байсан жишээ, баримт,
• Хаанаас ч юм уншиж байсан гайхалтай түүх,
• Уншаад хүнд ихийг бодогдуулахаар, ухааруулсан сургамж,
• Сэдэл тэмүүлэл өгсөн,
• Магадгүй, та хүүхдэдээ заавал уншуулах байсан тэр зүйлээ,
• Өөрийгөө нээж хөгжүүлэхэд тус болох,
• Амьдралдаа баримталдаг философи, яагаад баримтлах болсон вэ?
За ер нь залуу хүнд хэрэг болно гэж бодсон бүх бүтээл, бичлэгүүдээ оруулаарай.
Жич:
2009 оны 9 сарын 21 –ээс эхлээд буланд бичлэг оруулсан бүх хүмүүс 6 сарын дараа буюу
2010 оны 3-р сарын 21-ний 10.00 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит Хотын төв номын санд цуглаж номоо хэрхэн бүтээх, хэдэн хувийг хэрхэн хэвлүүлэх талаар ярилцаж тохиръё. Бичлэг нь орсон бүх хүмүүсийн нэр уг номонд орно. Уг бүтээлээ хөгширсөн хойноо үр хүүхдүүддээ уншуулсан ч сайхан шүү дээ. Найзууд аа.
МОНГОЛЫН 1000 ЗАЛУУ ХАМТРААД ЗАЛУУ ХҮНИЙ ӨВРИЙН НОМ БҮТЭЭЛЭЭ ГЭВЭЛ САЙХАН СОНСОГДОЖ БАЙГАА БИЗ ДЭЭ.
Биднийг санаачлагыг дэмжээрэй.
(Найзууд аа, хэрвээ өөрөө бичээгүй бүтээл оруулсан тохиолдолд эх сурвалжаа дурьдаарай.)
- Эхлэл
-
Ажлын байр
-
Онцлох ажлын байр
-
Компьютерийн борлуулагч...
Топика ХХК -
Салбарын эрхлэгч ажилд ша...
Altan Joloo group -
Орон Нутгийн Хэрэгжүүлэлт...
Хөгжлийн Шийдэл -
Бизнесийг Дэмжих Төвийн М...
DS mongolia
-
- Компани
-
Бүлэг
-
Онцлох бүлгүүд
-
Актуарч
50 гишүүнтэй -
Robocon
17 гишүүнтэй -
Өрсөлдөх чадвар
119 гишүүнтэй -
Англи хэлийг хамтдаа сурцга...
827 гишүүнтэй
-
- Бизнес
- Мэдлэг
- БизКафе

Та өөрийнхөө оруулахыг хүсэж буй бичлэгээ оруулаарай
С.Баттөр "Өөртөө бичсэн шүлэг"
Хүү минь чи 25 нас хүрлээ
Гар чинь ганзаганд
Хөл чинь дөрөөнд хүрээд
Даруй долоон жил өнгөрчээ.
Юу хийж бүтээв,
Юу амжуулав?
Хаана явна,
Хэнтэй явна?
Хүсэл мөрөөдөл чинь юу вэ,
Хэтийн зорилго чинь хаана вэ?
Нэг л заяах амьдралыг
Нэр төртэй авч явна уу,
Нэргүй хоосон авч явна уу?
Махаа тасартал зүтгэж явна уу,
Махаа илжиртэл хэвтэж сууна уу?
Хаагуур хаагуур явав?
Хэн хэнтэй уулзав?
Хичнээн удаа бүдрэв,
Хэлээч ахдаа тоог нь.
Тоолшгүй олон байна уу,
Тоотой хэдхэн байна уу?
Эргэцүүлж нэг бодоорой,
Эргээд ахдаа хэлээрэй.
Амьдарсан шиг амьдарч,
Хөдөлмөрлөсөн шиг хөдөлмөрлө, дүү минь.
Нэг л наслах амьдрал чннь,
Нэр төр чинь шүү, дүү минь.
Хэзээ ч бүү бууж өгөөрэй,
Хоёр гараа бүү хумхиарай.
Мятрахгүй зүтгэсэн цагт,
Мянган уулыг ч нүүлгэдэг юм.
Өөртөө итгэсэн хүн,
Өрөөл бусдыг ч дагуулдаг юм.
Өнгөтэй сайхан амьдар,
Өөр бусдад ч түгээ.
Дүү минь чамд итгэж байна,
Дүүрэн уулзахын ерөөл тавья.
Эргээд нэг харна шүү,
Бүхий л чадлаараа УРАГШАА!
....- д цагаа зарцуул
1. Та ажиллаж хөдөлмөрлөхөд цагаа зарцуул. Энэ бол амжилтын үнэ цэнэ.
2. Та эргэн дурсахад цагаа зарцуул. Энэ бол хүч чадлын эх булаг.
3. Та тоглож наадахад цагаа зарцуул. Энэ бол залуу байхын нууц.
4. Та уншиж мэдэхэд цагаа зарцуул. Энэ бол эрдэм мэдлэгийн үндсэн суурь.
5. Та нөхөрсөг байхад цагаа зарцуул. Энэ бол аз жаргалтай байхын үүд хаалга.
6. Та зөгнөн мөрөөдөхөд цагаа зарцуул. Энэ бол одонд хүрэх зам.
7. Та хайрлан дурлахад цагаа зарцуул. Энэ бол амьдралын жинхэнэ баяр баясгалан.
8. Та баярлаж хөөрөхөд цагаа зарцуул. Энэ бол зүрх сэтгэлийн хөгжим.
9. Та цэнгэн зугаацахад цагаа зарцуул. Энэ бол хийсэн зүйлийн тань шагнал.
10. Та бодож төлөвлөхөд цагаа зарцуул. Тэгвэл та дээрх есөн зүйлд зориулах цагтай болно.
Би нэгэнт байгаа бүхнийг хүлээн авна
Би ирээдүйд болох бүхнийг хүлээн авна
Сургамж болгон илгээсэн хэл чимээг
Сүнс маань хэзээ ч мартахгүй
Сэтгэлд тань үргэлж дуу хангинахгүй
Хөөрөн нисмээр санагдахгүй ч
Өөрчилж нэгэнт чадахгүй зүйлээ
Инээмсэглэн байж хүлээж авч сур
Энэ хорвоод амьдрах жаргал хайрласан
Бурхан тандаа баярлан талархана
Элбэрэлд нь багтан үр нь болсон
Эх дэлхийдээ баярлан талархана
Нарны дор амьдрах бүхэнтэй
Баяр баясгалангаа хуваалцахад би бэлэн
Энд байгаа бүхэн бидний жаргалын төлөө
Итгэж л чадвал жаргал хэнд ч ирнэ
Зүрхээ буян нигүүлслээр дүүргэж
Сэтгэлийнхээ илчийг харамгүй түгээ
Хорвоог бид бүхэлд нь хайрлаж
Орчлонд баяр баясгалан бэлэглэж чадна
Энэрэл хайр, илч гэгээгээр
Газар дэлхийн ачийг хариулахад тань
Бүгдэд алаггүй өгөөмөр энэ орчлонд
Бүрэн хангалттай нөөц бий
Айдас чамайг хүүхэд мэт эзэмдээд
Үхэл чамайг эгц ширтээд
Чи нэлдээ шархадсан бол ёсоороо л,
Гох дараад… үхэх л үлдэнэ.
Гэвч эрчүүдийн тангарагт “ Эцсээ хүртэл тэмц” гэж бий,
Өөрийгөө устгах эрх чамд байхгүй.
Өлссөн зовсон үед,
Бүхнээс хагацах амархаан…
Тэмцлээс залхсан бол ичээч!
Чи залуу, чи зоригтой, чи ухаантай.
Чамд хэцүүг би мэдэж байна, гэвч гутарч болохгүй,
Хүчээ шавх, боломжийг бүтээ, тэмц!
Тэвчээр ялалтыг чамд авчрах болно,
Тэгэхлээр санаагаар бүү уна, найз минь!
Бууж өгөх амархан, бүх зоригоо дайчил,
Толгойгоо дээр өргөх л хэцүү.
Чи дийлдлээ гэж ёолох, бас үхэх хялбархан,
Ухрах, мөлхөх ч хялбархан,
Найдвар нэгэнт үзэгдэхгүй байхад ч,
Үзэлц, үзэлц
Энэ л атаархам тавилан
Аймшигт тулаанаас чи
Бут цохигдсон, шархадсан сорвиор дүүрэн гарсан ч
Ахиад нэг оролп. Үхэх амархан,
Амьд үлдэх л хэцүү.
Бүр биш түр амсхий,
Хорвоогийн тоос бүхэнд битгий сатаар!
Хоосон бухимдлаар эд эсээ бүү үхүүл,
Амьсгал бүрээ гамна
Алдаа бүхнээ дүгнэ!
Үлдэж байгаа өдрүүдийг үл тооловч
Хязгаар бийг сана!
Өлөн байсан ч цатгалан байна гэт сэтгэ,
Бэлэн байсан ч хүртэх болгоныг бүү зоогло,
Идээний сав амсартай
Энэхэн замбуулин нигууртай!
Эцэс сүүдээ цэг байдаг билээ.
Замаар яв, гэхдээ зөв, өөрийн
Залбирал хий! Гэхдээ гэгээн
Харсан бүхэндээ бүү тачаад
Хайрлах хүмүүсээ зөв сонго,
Эргэх орчлонг даган битгий дулдуйд
Эргэж олдохгүй хугацааг зориул! Зөвхөн өөртөө
Зорилго гэж танд бий
Золбин бус Зэлмүүн бус
Зоригтой алхал! Урагшаа
Хүч чадал байваас
Хүмүүсийг чирээд зүтгэ
Хүсэл үгүй аваас
Мөрөөрөө далдар
Толгойгоо эргүүлж сур!
Тойрох зүйлээ бас олж хар
Зурлагаар биш зурхайгаар бус
Зуурдын бус ҮҮРДИЙН ОРШВОЛ...
Миний зөвлөгөө: Хэн нэгэн чамд муу үйлийг хийсэн эсвэл чамд ямар нэг муу зүйл тохиолдох үед гутарч, сэтгэлээр унах шаардлагагүй... түүнээс ч муу зүйл болж болох л байсан шүү дээ, тиймээс тэр үед, энэ тохиолдсон зүйл миний өнөөдрийн ажилд учрах байсан саад тотгорыг хааж байгаа юм байна, иймд өнөөдөр үнэхээр ажил үйлс маань бүтэмжтэй, азтай өдөр болох нь гэж боддог дадлыг өөртөө суулгачихвал, ажил амьдрал тань өдрөөс өдөрт улам бүр цэцэглээд явчихна. Та итгээрэй. Тэгээд ъ Миний явсан зам бүхэн намайг амжилт аз жаргал руу хөтөлдөгъ гэсэн энэ гайхалтай үгийг байнга өөртөө шивнэж байгаарай...
2. Өөрийгөө таниж мэдсэний дараа, та бусдад туслаж чадна.
3. Яаж ашиглахыг нь мэдчихвэл ямар ч зvйл сайн.
4. Сэтгэлдээ жаргалтай байвал та ямар ч нөхцөлд жаргалтай байж чадна.
5. Өөрөө сэтгэл хангалуун vедээ л та бусдыг сэтгэл хангалуун болгож чадна.
6. Юм бvхний vнэ цэнэ vvнд хэр их утга учир өгч буйгаас хамаардаг.
7. Ая тух л таныг хясан боодог.
8. Материаллаг тvвшинээс дээш өсөн хөгжиж буй тэр хvн бол лам.
9. Бие биентэйгээ хайраар амьдрах хэрэгтэй, vйл vрд бvv санаа зов.
10. Бvхнийг орхи тэгээд та бvх юмтай болно.
11. Бусдад зэмлvvлнэ гэдэг тэднээр магтуулж байгаа хэрэг.
12. Хамгийн сайн зvйл энгийн болзол нөхцөлгvй байх.
13. Шvvмжлэх хялбар ч тэр ажлыг хийх амар биш.
14. Хvн төрөлхтөн бvгд гэгээрчихвэл, дэлхий хэзээч сөнөхгvй.
15. Шvvмжлэл сайн ч хайр хамгийн сайн нь.
16. Зvгээр л өчvvхэн бигээ хаячих, тэгээд л та аугаа болно.
17. Хэн нэгэн танд сайхан хандаж байгаа бол та сайхан болоод л тэр.
18. Өөртөө vнэнч байна гэдэг хvн бvхэнд vнэнч байна гэсэн vг.
19. Өөрийгөө өөрчилж сайжруулна гэдэг энэ дэлхийг өөрчилж засаж буйтай адил юм.
20. Бvхнийг орхих vед хамгийн сайхан мэдрэмж төрдөг.
21. Оюун ухаанд тань төрсөн ямарч зорилгодоо та хvрч чадна.
22. Хэн нэгэн өөрийг тань хvндлэхээс өмнө өөрийгөө хvндлэх хэрэгтэй.
23. Тамыг ч диваажинг ч, бvгдийг нь та бий болгодог.
24. Бусдын хэргийг хэдий чинээ бага мэднэ танд төдий чинээ сайн.
25. Заримдаа муухай юмс чимэг болж чаддаг.
26. Гэгээрсэн хvний нvдэнд юм бvхэн өөрийн гоо сайхантай байдаг.
Амьдрал бол гоо сайхан, түүнийг бишир.
Амьдрал бол мөрөөдөл, түүнийг биелүүл.
Амьдрал бол хайр, тиймээс хайрла.
Амьдрал бол зовлон, түүнийг даван туул.
Амьдрал бол оньсого, түүнийг таа.
Амьдрал бол амьдрал, түүнийг авар.
Амьдрал бол аз жаргал, түүнийг өөрөө бүтээ.
Юм бүхэн харлаж бүтэлгүйтээд байсан ч
Явж байгаа зам тань уул өөд өгсөөд байх мэт санагдсан ч
Мөнгө зоос дутаж өр ширэнд баригдсан ч
Инээмсэглэмээр байтал санаа алдахаас өөр аргагүй байсан ч
Бүү няцагтун
Зовиур шаналгаа таныг дараад байвал амарвал амар
Гэхдээ бүү няцагтун
Эрээнтэй бараантай хорвоогийн жамыг бид мэдэх ч
Эцсээ хүртэл тууштай зогсож чадвал
Олон ялагдал ялалт болон хувирах болно
Урагшаа ахих тань удаан санагдсан ч
Бүү няцагтун
Дараагийн алхам танд амжилт авчирч мэднэ.
Ганцхан бүү л няцагтун
Амжилт гэдэг бол бүтэлгүйтлийн нөгөө тал
Эргэлзлийн үүл манан дээрх мөнгөлөг гялбаа
Зорилгодоо хэр ойр байгаагаа та мэдэж чадахгүй
Алсын бараанаасаа хавьгүй ойр байж ч бас мэднэ
Бүү няцагтун
Хүнд бэрх байвал тэмцэлд улам гүн шумбан ор.
Бүү цөхөрч няцагтун.
Энэхүү номыг минь гартаа барьсан Монголын 1000 мянган залуус урагш тэмүүлж явахыг харан зогсох тэр л цагт,
энд тэнд хов бичиж суухын оронд энэ буланд бяцхан ч гэсэн бичлэг оруулж суусан ӨӨРӨӨРӨӨ БАХАРХАХ БОЛНО ОО.
ТАНД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ
САЙН ҮЙЛС, САЙХАН САНААЧЛАГА, ХАМТЫН ХҮЧ БҮХЭН НАРАН ЛУГАА ЦАЦРАНА АА
Бага залуу xарагдаx тул тоглож наадаxад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүсэглэxэд цаг гарга
Оюун уxаан ундаршгүй тул уншиж мэдэxэд цаг гарга
Ариун xишиг бурxныx тул xайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын xаргуй тул найз нөxөддөө цаг гарга
Зүрx сэтгэлийн дуулал тул инээж баясаxад цаг гарга
Зүдрэx цаг ээлжтэй тул өглөг xишигт цаг гарга
Xөлс болгон шагнал тул ажил xөдөлмөрт цаг гарга
Xүрэx диваажин нэxэлтэй тул буян xурааxад цаг гарга
Өглөө болгон эртлэн босч
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Оггоргуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно
Орой болгон нэгийг санаж
Одот ертөнцийг хүндэтгэн харж бай
Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ
Үүрд таныг хайрлах болно
Алтан нарыг мандах тоолон
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэгдэлгүй дэвжихийн учир тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийх болно.
Ухаант хүн та хаана ч явсан
Уулын оргилыг хүндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишгээр
Бат түвшин явах болно.
Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан даруухан инээмсэглэн харж бай
Өнөр өтгөн урт удаан наслахын
Өлзий буян бүрдэх болно
"Тэнгэр шиг бай"
Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...
Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа, хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч, удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч, төдөлгүй арилдаг юм ...
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр, шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч, мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч, хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...
Ямагт чиний зөв байх албагүй, сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...
Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...
Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина
Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...
Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа, хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч, удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч, төдөлгүй арилдаг юм ...
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр, шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч, мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч, хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...
Ямагт чиний зөв байх албагүй, сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...
Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...
Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина
Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...
Өглөө хийх ажлаа маргаашийнхаар бүү хэмж
Өнгөрсөн болоод хожмын хоромд бүү итгэ
Өдгөөгийн энэ хоромд итгээд жаргалыг эдлэ..." Омар Хайяам
Би
Намар дундуур чинь нартай хамт гандан
Насыг чинь элтэл холдолгүй дагах
Өвлөөс өөрийг чинь харамлан
Өвөрт чинь өнжин өтлөх
Өчүүхэн аминч бодлын хэлтэрхий билээ.
Би зулзаган хус шиг идэр залуу насаа
Хатсан улиангар шиг болтол
Зуны шөнөөр харуулдаж хүлээгээд жиндэж хонох
Хайрын гомдолгүй шархны үгдрээ билээ.
Би
Хорвоогийн жаргалыг чамаар л төсөөлж
Хоногийн нарыг бодлоор чинь хэмжин
Үнэн худлыг үгээр чинь төсөөлсөн
Өөрийгөө олоогүй өчүүхэн сүүдэр чинь билээ.
Наргүйд чамайг өдөр гэвэл итгэх
Намайг хаа л явна хамт бай гэвэл
Насаа сэмэртэл сүүдэр шиг чинь сүнсээ хоргодотол дагах
Сүүн бодолт эр билээ
Уртын шөнийн бодолдоо сэтгэл зовнин хүлээх ижийгээ
Уулын мухарт хяруутай царцах шахам хоносон ч
Уйлахаан мартаж чамайг л бараадан өнжих
Ухаангүй дурлалын хөөрхийлөлтэй тоглоом билээ би.
Үдшийн тэнгэрт нэмэгдэн тодрох од шиг
Үеийн залуусын дундаас ялгарах гэхдээ
Сар шиг ойр байвал чамд харагдана гэж горьдоод
Сахиж хоносон шөнүүдийн тоог би мартсан.
Нүүгэлтэх үүл шиг гунигийн царайнаас минь уйдаж
Нүүрээ буруулан бусдад инээхээр чинь
Нүднээс нь далд орвол үгүйлэх юм байна гэж итгэн
Нүцгэн үнэнээс зугтан шаналж үзсээн гурван жил...,
Амьдралын хором мөч бүхэн чинийх байж
Алдаа оноо минь үгний чинь дээсэнд дэнслэгддэг
Тогтоогүй эмзэг бодлын толбогүй цагаан сэтгэл
Томоожих болоогүй танхил насны тоглоом шиг дурлал минь
Гэхдээ
Би чамд дурласандаа харамсдаггүй
Бичсэн шүлгийн тоо номноос хол давж
Болзоогүй хоосон дурлалын минь түүх
Богино хэмжээний роман болох дөхөж байна.
Болдод өгсөн чиний тухай шүлгэнд ая орж
Бодит амьдрал хийсвэр дурлал хоёр минь холбогдож эхлэхэд
Татагдах сэтгэл минь тасарчихвий гэж
Тамаан цайтал айх боллоо.
Харц дээгүүр их зан, бардам үг, сайхан алхаа
Хаа нэгэн газар очоод бүдгэрч л таарна
Харин тэр үед өнөөх дурлагч залуу
Хатаж бичсэн халтар хэдэн шүлгээрээ үнэд орж ч магад
Харж л байядаа цаг хугацааг,,,,
Чи бурхнаас надад өгсөн бэлэг
Бэлэг бэлэгдээ биесдээ татагдаж эрхлэх биш
Би чамд хайргүй гэсэн үгэнд чинь сэтгэл хатуужин хат суух
Бэлэн үг, хуурамч амлалтыг ялгаж сургасан эсрэг дүр- чи
Бид хоёрын хайрын тулаанд
Би ялж байгааг чи мэдэхгүй
Бодож хэлдэггүй үгний чинь бээлийнд
Больёо гэтэл зүрх минь 1000 нүдүүлсэн ч
Бэлэн үгний чинь цохилтыг гаргаж сурсанаараа
Бэлтгэл хангагч би ялнаа дурлалын тулаанд..........
Харж л байгаарай хайраар тоглогч бүсгүй минь
2009 оны 09 сарын 27 О.Амгаланбаатар
Саргүй шөнийн талд нүдээ бэлчээн ирэхгүй нөхрөө хүлээсэн нь
Самарсан голомтынх нь тулгыг түших хүүг нь төрүүлээд
Салгаж одсон дайны сүүдрийг үлгэр мэт үрдээ шивнэж
Үхэл амьдралын үнэ цэнийг ухааруулна гэж бодоод
Үе бүхнээрээ салж яс бүхнээрээ янгинаж
Үүрсэх морьдын чимээнд нялх дуун час хийхэд ижий болсон
Хар дарсан зүүдийг нь цагаан сүүгээрээ үргээж
Хайр татсан хүүгээ нүдний хороос харамлахдаа
Хамранд нь хөө түрхэж халтаахай гэж өхөөрдөн
Араг түшээд алдаж гишгэн хөлд ороход нь үгээрээ эвж
Аавыгаа асуусан жаахан ухаанд нь зүрх халирч хариулт эс олоод
Амар жимэр амьдралын эргэцүүлэл нь зүүд болон бүрэлдэж
Алаг үрийнх нь мөөмөө нэхсэн яраглаанд шувуу болоод нисэж одно
Дуусахгүй он цагийн эргэцээнд шувууд ирж буцаад
Дураар нь өсгөсөн эхийн сэтгэл өвөртөө дулаацуулж өөрөө жиндсэн болохоор
Өнө мөнхийн хавар зунаар амьдралыг сэтгэж
Өдөр хоногоор холдоод байгаа ижийгээ үл мэдэх нь хожмын өдрийн шаналан болно
Эцгийнх нь сурал, эрээн амьдрал, бараан зовлонг хэлж зүрхлэлгүй
Эвий нялх юмдаа эр хүн болог гэж хүлээсээр
Эрх танхи хүү нь тэнгэр баганадан өсөхөд
Ижий буурай нь газар тулан тахийж
Эсрэг зүгрүү чиглэн орон зай холдоод гарч чадахгүй гансрал болно.
Саамаа дааж ядах ээжийнхээ
Саалийн хувингаас өргөлцөж тусад ороод хүү нь дэм болсон ч
Сарны мөнгөн хөмсөгөнд үгээ шивнэж хайраа илчлээд
Сайхан бүсгүйн харцанд багталгүй
Сархад зооглоод ижийдээ, ирээгүй өдрийн энэлэн болно
Тогоотой сүүний өрөм хуруу зузаараад
Тойром бүрдийн шувуу нутгаан эзгүйчлэж одоод
Тоотой насны бөгсөнд ижий нь хүүгээ
Тоглож явсан сэвлэг даахьтайгаар нь санаж хүслэн болоод
Тойрог тэнхлэг амьдралын хэм хазайж хүү нь үл мэдээд
Буурал үснийхээ тоолонгоор муу ижий нь шаналан болоод
Буцах одохын хоорондох ахар богинохон хугацаанд хүү нь ихийг бодоод
Одоо л энэрье гээд эргэтэл
Он цаг хүлээлгүй ижий нь салхи болон хийсэж одоод
Огторгуйн дундах шаналан нь үрд нь улирч очоод ухаарал болно
1. Амьд сэргэг хараатай байгтун. Өөрийгөө сэрээ, өөрийгөө сана. Өөрийгөө өөртөө байнга сануул. Зүгээр битгий нэг бай, харин энэ ертөнцөд амьдрагтун.
2. Амьд ертөнцийг харагтун. Ертөнц амьд, харин түүний талаарх бидний ойлголт л үхээнц. Ухаан бодол, үгийг чинь бүрхсэн битүү мананг арч, амьд ертөнцийг хар, өөртөө шувуу жиргэж байна гэж зүгээр нэг битгий хэл. Харин үүнийг сонс.
3. Шаналж буй байдлаасаа өөрийн БИ- г салгаж сур. Шаналсан байдалдаа живсэн хүн өөрийгөө жолоодож чадахгүй. Хэрэв чи БИ гэдгээрээ ямагт байвал өөрийн сэтгэл мэдрэмжийн эзэн нь үргэлж хэвээр үлдэнэ.
4. Өөртөө ажигч гярхай бай. Юуг ч залруулах гэж бүү хичээ, зүгээр л юу болж байгааг хар. Түүнийгээ ухамсарлаж тэмдэглэ.
5. Сэтгэлийн хөдөлгөөнөө төлөвлөгтүн. Хэргийг аянд нь бүү урсга, сэтгэл санааны зонхилох таатай хөгийг тодорхойлж, түүнийг бий болгохыг хичээ.
6. Хэтрүүлэн ажиллагтун. Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж сурах, түүнийг дарах үйлчлэл хийгтүн.
7. Сэтгэлийн хямралд ажил хэрэгчээр ханд. Хямрал өнгөрнө. Харин амьдрал үргэлжилнэ гэдгийг хэзээ ч бүү март.
8. Бэлтгэлтэй хүн ялдаг. Хэрэв чи элдэв хямралд өөрийгөө эртнээс зохицуулж сураагүй, өдөр тутам дасгалжуулаагүй бол түүнд хариулах чадваргүй байх тул байнга дасгалжуулж бай.
Хэрвээ та чадна гэж бодвол таны зөв. Яагаад гэвэл та чадна.
Хэрвээ та чадахгүй гэж бодвол бас л таны зөв. Яагаад гэвэл та чадах байсан ч чадахгүй.
Агуу болно гэдэг нь агуу үр дүнд хүрэх бус агуу мэдэрч, агуу бодож, агуу авирлах явдал юм.
Хичээл зүтгэл хэнийг ч гомдоодоггүй.
Өдрөөс өдөрт онцсайны төлөө тэмцэх нь танд хамаарах цорын ганц зүйл.
Бодлыг тарьж үйлдлийг хураан ав, үйлдлийг тарьж хэвшлийг хурааж ав. Хэвшлийг тарьж зан авирыг хурааж ав, зан авирыг тарьж хувь тавиланг хурааж ав.
Тайван цагт хөлс их гаргавал дайны талбарт цус бага урсана.
Хүний амжилтыг унагааж хүн хэзээ ч амжилтанд хүрдэггүй. Харин амжилтыг дэмжиж амжилттанд хүрдэг.
Хийж чаддаг зүйлээ байнга хийвэл хэзээ ч өсөхгүй. Хийж чаддаггүй зүйлдээ өөрийгөө сорьж үзэхэд чи өснө.
Хариу бичих
Та хариулт бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй.