2009-10-21 04:07:22

Монголд аль сонин, аль вэб, хамгын сайн маркэтинг хийж монголын онлайн зах зээлийг тэргүүлж байна вэ

Монголд аль сонин, аль вэб, хамгын сайн маркэтинг хийж монголын онлайн зах зээлийг тэргүүлж байна вэ ?



Монголын хөрөнгийн бирж дээр Оллоо.мн өөрийн үнэт цаасаа борлуулж байгаа гэж уншив эднийхийг интэрнэт зах зээл дээр тэргүүлж байна гэж ойлгож болох уу ?



гого.мн

банжиг.нэт

бизнэтвөрк.мн

монголнэыс.мн

хэдүүлээ тодруулая нэмээд бичээд байгаарай

Сэтгэгдлүүд



  • Г. Солонго 2009-10-21 21:34

    Тэргүүлж байна гэж шулуухан дүгнэхэд арай л эрт болов уу. Сэтгүүлчдийн нөөц бололцоогоо тун чадмаг ашиглаж байгаа нь Ардын эрх сонин бөгөөд бараг Оллооес илүү www.news.mn рүү хэрэглэгчид ихээхэн хандаж байна. Үйл ажиллагаагаа анх эхэлж байхдаа Оллоо гудамжны самбаруудад урт дараалсан реклам тавьж ихээхэн сурталчилгаа хийж байсныг санаж байна. Харин Ньюс.МН тэгээгүй. Нэг л мэдэхэд хүмүүс мэддэг болчихсон. Өөрөөр хэлбэл цаг минут тутамд шинэ мэдээлэл авах нь хэрэглэгчдэд ашигтай тэр орон зайг сайн ашигласан.

    Гого ч дажгүй. Гэхдээ сүүлийн үед жаахан назгай болчихлоо. Мэдээлэл нь шинэчлэгдэхгүй байна.

    Бизнэтворк их хүчтэй гарч ирсэн, дажгүй ч явж байсан. Гэхдээ сайн удирдагчид байх шаардлага гарч ирж байна. Уйдаж байна шүү бизнэтворкоос

    Банжиг нэтийг бол хэлж мэдэхгүй юм байна.

    Ер нь тэгээд манай монголчууд аливаа зүйлийн эхлэлийг их эрч хүчтэй сайн тавьдаг ч үр дүнг нь үзэлгүй тэгсгээд л намждаг. Энэ нь бидний сул тал юм болов уу. Сайт нээсэн л бол байнгын идэвхжүүлэлт хийж, байнга арчлахгүй л бол нэг л мэдэхэд рейтинг навс унана.

  • В. Баярсайхан 2009-10-21 22:32

    News.mn одоогоор мэдээний сайт. Харин гого, банжиг, оллоо, бизнэтвөрк нь хэрэглэгчийн бүртгэлтэй, тодорхой үйлчилгээнүүдтэй портал сайтууд. Гэхдээ удахгүй news.mn маш том нэмэлт хөрөнгө оруулалтаар үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж байгаа гэсэн сурагтай. Мэдээж бас шинэ шинэ өрсөлдөгч нар гарч ирж байгаа нь тодорхой. Сонссоноор 2 ч шинэ портал хийгдэж байгаа. Gogo-ийн хувьд мобайл контентийн том агрегатор ба ихэнх орлогоо тэндээсээ олдог. Сайтынхаа хувьд сайн зардал гаргадаг гэж харагддаг.

  • Д. Бямбаахүү 2009-10-22 01:24

    Оллоо.мн сонирхол төрүүлж байгаач яг надад таалагдаагүй тэд ямар мэнэжмэнтэй байна аа.
    гого.мн таалагддаг шүү харин сүүлийн үед мэдээлэл нэмэгдэхгүй удаашраад байна.
    банжиг.нэт их давгүй ш дээ даанч намайг бизнэтдээр байдаг шиг уяж чаддаггүй юм даа.

    Бизнэтвөрк.мн бол миний хамгын дуртай монгол вэб тэxник маш сайн , үнэхээр хэрэглэхэд амар болжээ.
    Одоо мэнэжмэнт хийх хэрэгтэй байна. Би өмнө нь хэлж байсан . Солонгоо хэлж байна сайн удирдагч ( имажэ гаргаад ирэх хэрэгтэй юм шиг , хүмүүс гэдэг чинь нэр дагаад л ороод ирдэг бас гэнэн талдаа иймээс ( линкэдин дээр байгаа багын бүрэлдэхүүн шиг баг зүүх хэрэгтэй. )
    Гишүүд бүлэг нээж болно , тэр салбартай холбоос хийж өгөх , анх бүлэг нээхэд аль салбарынх гэдгээ сонгох.
    Одоо гишүүдээ зөв motivation хийж чадвал амжилт их олно доо. Биздээр бодсон санасан юм байгаа тун удахгүй өгнө өө.
    Ерөнхий монголын вэб порталд давтагдаад байгаа нэг зүйл байна . Дотроосоо бүтээсэн баялагаа эргүүлж ашиглаж чадахгүй гаднаас нь л тордоод байх юмаа.
    Амэрикын вэбүүдэд нэг л гишүүн болчих юм бол тэр гишүүн түүний нэр хүндээр дамжуулж маш их бизнэс урсгалыг бүтээж байна. Бизнэт хэрвээ зөв ажиллаж чадах юм бол монголд хууль тогтоох, засгын газрын хэлэлцүүлэг хийх, гэх мэтээр монголын засгын газар шууд хамтран ажиллах тэр өнцгийг гаргаж ирэх хэрэгтэй.
    Жишээ нь Улсын их хурлын Энхбөлд бизнэтийн гишүүн болсон байна. Одоо бусад гишүүдийг элсүүлэх хэрэгтэй . Энэ нэг талаасаа бизнэсийн нэр хүнд нөгөө талаасаа бизнэтвөрк бол монголын дээд боловсролтой нийгэмийн идвэхтэй бүлэг эндээс , монголын хөгжлийн эх булаг урсаж байна гэдгийг мэдүүлж чадах юм бол , гишүүд ч тэр монгол улс даяараа энэ вэбрүү зүглэх болно. Үүн дээр жишээ хэлхэд , Амэрикийн хууль тогтоочид linkedin вэбний хэрэглэгчдийн санал онцолж ашиглаж байна хууль тогтоохдоо энэ юу хэлээд байна вэ гэхээр нэр хүнд байр суурь , засгын газрын партнэр болход нөлөөлж байна ш дээ.

  • Г. Солонго 2009-10-23 21:29

    Мэдлэг бол хүч гэдэг. Энхболд гишүүн бизнэтворкт элссэн нь монголын ажил хэрэгч залуус өнөөдөр юу бодож сэтгэж мөрөөдөж бүтээж явааг мэдэх гэсэн зорилготой байх. Нөгөө талаар залуусын асуудлыг мэдэж, тэдэнд магадгүй тусалж чадсанаар нэг төрд битгий хэл нэгэн үед хэрэгтэй зүйл хийх ч юм билүү. Хэдийгээр характерийн хувьд их этгээд, сонин хүн боловч цахим орон зайг гайхалтай ашиглаж байгааг нь хараад үнэлдэг юм.
    Бид юу бодож, сэтгэж, бүтээж яваагаар монголын хөгжил хэмжигдэх болов уу... Ааая улс төржчихив үү яаав?
    Би боддог юм л даа. Холбоо, клуб ТББ энэ тэр байгуулаад л хөдөлгөөн удирдаад л сенцаац дэгдээгээд явахын оронд зөв бодож, зөв хийж, хариуцаж байгаагаа л маш сайн гүйцэтгээд явж байвал нийгэмдээ оруулж буй хувь нэмэр, залуустаа оруулж буй зөв нөлөөлөл байх болов уу гэж
    Бизнэтворк хүчтэй гарч ирсэн, нэг хэсэг шуугиулсан. Харин одоо илүү өндөр зохион байгуулалтанд орж бүтээлч зүйл хийх тал дээр төвлөрвөл зүгээр болов уу. Сайн удирдагч гэж цаг бүртгээд суудаг даргыг хэлэхгүй. Өөрөөр хэлбэл бизнэтворкт нэвтрэгчдийн бичсэнд сэтгэгдэл, хариулт бичээд суулгүй, арай өөр төвшинд хөдлөх цаг болсон байх аа :-)
    Сэдвээсээ халиад явчихлаа. Одоохондоо сайн маркетингтай вэб Ньюс.МН л байна даа

  • Д. Бямбаахүү 2009-10-24 15:34

    Солонго
    Би яагаад интэрнэт зах зээлд зохиолч сэтгүүлчдийн орон зай гэсэн бүлэг нээсэн бэ гэхээр , дэлхийн том үгээр хэлвэл, харин жижигрүүлээд хэлвэл , гадны хөгжилтөи улсууд , мэргэжлийн сэтгүүлчдэд зориулж , вэб , олон нийтийн орон зай жишээлбэл : бизнэтвөрк шиг ( тэр вэбээс сэтгүүлч хүн яаж мэдээлэл авах боломжтой талаар мэдээлсэн байдаг , тэр сэтгүүлч тухайн бизнэс нэтвөрк груптэй хэрхэн яж хамтран ажиллах талаар заагаад өгсөн байгаа юм л даа.
    Энэ бол блог бичигдээс тусдаа асуудал .
    http://press.linkedin.com/understanding-linkedin энэ линкээр ороод хараарай.
    бизнэтвөрк энэ гишүүдээсээ баг бүрдүүлээд мэдиа пр хийгээсэй.
    энийг л мэр сэр цухуйлгаад байгаа юм шүү дээ.
    бизнэтвөрк дотор байгаа гишүүдтэйгээ зөв хамтарч ажиллаж чадахгүй байна.

  • Г. Солонго 2009-10-24 23:08

    Зөв хамтрах тал дээр бол санаа байвч сачий дутаж байгаа байх аа. Инээсэн бүхэн нөхөр байдаггүй, уурласан бүхэн дайсан байдаггүй гэдэг шүү дээ. Бизнэтворк сүлжээг үүсгээд, сайн авч явж байгаа хамт олны хөдөлмөрийг үл хүндэтгэсэн хэрэг гэж битгий ойлгоцгоогоорой. Асуудлын гол нь ийм сайхан ажлаа улам хүчирхэгжүүлэх шаардлага байгаа шүү. Сүлжээгээ хэрхэн ТОП болгох уу гэдэг дээр бизнэтворкт бүртгэлтэй маркетерүүд нэг дуугарна байгаа? Олны санаа оломгүй далай гэдэг.

  • S. Speaker group 2009-11-18 09:51

    Сайхан сайт хийгээд ажиллуулах нэг хэрэг, Харин хэрхэн яаж санхүүжиж, ашиг орлоготой ажиллах вэ гэдэг чинь тэс өөр ажил.

  • А. Дармаабаатар 2009-12-20 12:36

    ХОРОМ.КОМ ОЛЛОО.МН ЭХЛЭЛ.КОМ

  • М. Батмөнх 2010-01-27 20:54

    Бичсэн сэтгэгдэлийг бүлгийн админ Д. Бямбаахүү устгасан байна.

  • S. Speaker group 2010-03-05 16:35

    оллоо.мн-ийг алж байгаа бас нэг зүйл нь Unicode-оор бичдэггүй явдал. Google-ийн хайлтад ерөөсөө гардаггүй юм. Тэгээд үүнийгээ өөрсдөө өнөө хүртэл өөрчлөөгүй нь сонин юм шүү.