http://hazarachangezi.blogspot.com/
Би Энэ хэлэлцүүлгийг эхлэхдээ http://hazarachangezi.blogspot.com/ блогийг танилцуулж байна.
Миний зорилго бол монголын интэрнэт орон зайд Хазара Монголчуудын тухай мэдээлэлийг монгол хэл дээр нийтлэх ,
Өнөөдрөөс эхлээд 3 сар ПР хийх, мэдээлэлийн шинэ орон зай үүсгэх зорилгыг тавьж байна.
Миний нээсэн энэ бүлгийн зорилготой блог маань нийцэж байгаа учраас , та бүхэнтэй зэрэгцэн хөгжиж , монголын мэдээлэлийн зах зээлд , Хазара монголчуудын тухай мэдээлэлийг оруулж ирсэнээр монголд Хазара монголчуудаа нүүлгэн суурьшуулхад хувь нэмрээ оруулах үндсэн зорилгыг өмнөө тавьж байна.
Өнөөдөр бодит байдал дээр монголчууд Хазара Монголчуудын талаар мэдээлэл маш муу байгаа учраас , сэтгүүлч, блогч, зохиолч, олон нийтийн харилцааны ажилтан, судлаач, хүмүүсийн анхааралыг энэ талруу чиглүүлэх анхаарлыг татах миний зорилго болж байна.
Интэрнэт хэрэглэгч , монгол хүн бүрт мэдээлэлийг хүргэхэд , надаас маш их авяас чадвар шаардагдах болно гэсэн хэдийч би энэ алхамыг хийхээр шийдлээ.
В. Баярсайхан 2009-10-21 16:09
Сүүлийн үед Цахим өртөө холбооныхон оюутан сургах гэж авчирсан гэхэд л анх хазара гэдэг үгийг сонсож билээ. Энэ талаар илүү их мэдээллийг интернэтэд байршуулах нь маш зөв алхам байна. амжилт хүсье.
Д. Бямбаахүү 2009-10-21 18:14
Мэндээ,
Бид өөрт байгаа чадах тэрл боломжоороо алхам хийхээд үүнийг бусад хүмүүс дэмжээд дэлгэрүүлээд явах боломжтой.
Баярсайхан ,
Цахим өртөө анх оюутан авчирхад их баярлаж билээ.
Одоо ингээд бяцхан орон зай эхлээд явж байна.
Гадаадаас Хазара хүмүүс л их холбогдож байна даа.
Г. Солонго 2009-10-21 21:38
Цахим өртөө холбоо ТББ-ын сайтад тэдний авчирсан 3 хазарын тухай бүрэн мэдээлэл бий. Тэд мэдээллийн технологи, сэтгүүл зүй, түүхийн чиглэлээр суралцаж буй байх аа. Нэг нь блог нээсэн сураг байсан.
Д. Бямбаахүү 2009-10-22 00:40
Аббастай холбоотой байгаа. www.hazarainmongolia.wordpress.com дээр бичлэгээ нийтэлдэг.
Дэлхийн монгол айл цувралынхныг Бамянд очиход үйлчилсэн хүмүүстэй ч холбогдсон.
Афганистан, Канад, Пакистан, Амэрикд байгаа Хазара хүмүүстэй холбоотой байсан тэр нь энэ блогыг анхлан бичих эхлэл болсон доо.
Д. Бямбаахүү 2011-10-12 00:24
"Stop killing hazaras" хэвлэлийн хурал "Mongol News" мэдээллийн төв (Урт цагааны Шар дэлгүүрийн өмнөх өндөр байшин) Энэ хурал дээр хазар монголчуудыг алж хядаж байгаа явдлыг эсэргүүцэх, хазарууд болон монголчуудын хэлхээ холбоо, өнөөгийн харилцаа, цаашдын хэтийн төлөв гэсэн чиглэлүүдээр мэдээлэл өгнө. Хуралд ТББ-ууд, хазар монголчуудын төлөөлөл оролцоно. Мөн төрийн бус байгууллагуудын уриалгыг танилцуулна.