Яагаад?
Яагаад би энэ бүлгийг нээх болсон юм бэ? гэж би өөрөөсөө асуулаа. Өнөөдөр мэдээллийн технологи -г ашиглан байгууллагын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргаж ирэх ажил хийгдэж байна л даа. Гэхдээ ихэнх нь хагас дутуу, хөрөнгө, цаг хугацаа их зарсан ажил болоод байна. Энэ байдлаас гарах арга байна уу?
Байна.
Энэ бол системийн шинжилгээ ба зохиомж
С. Ариунтуяа 2009-01-20 16:01
Яг энүүнээс болоод би эдийн засагч байж өгөгдлийн сан, мэдээллийн систем хөгжүүлэлт зохион байгуулалтын талаар судлах хэрэгтэй болоод байна? миний санааг ойлгохгүй, би хүний хийснийг өөрийнхөөрөө нэмээд явахад хангалттай мэдлэг дутуу зэрэг үнэхээр асуудал болж байна аа, санхүүгийн мэдлэгтэй инженер эсвэл инженерийн мэдлэгтэй санхүүч - ийм шаардлагатай, би таны санааг зөв ойлгосон уу, яаж үр дүнтэй шийдэх вэ?
Б. Гэрэлт 2009-01-20 16:53
Харин тиймээ иймэрхүү хүндрэлээс болоод ац ужлын явдаашрах систем бүрэн гүйцэд болохгүй байх асуудал хаа сайгүй л байна.
Манайд энэ чиглэлээр ШУТИС - КтМС -д Мэдээллийн системийн удирлага мэргэжилээр мэргэжилтэнгүүдийг бэлддэг. Менежемент, Мэдээллийн технологи 2ийг холбох гүүр гэж ойлгож болно. Би өөрөө энэ мэргэжилээр төгссөн л дөө.
Гэхдээ яг тэр гүүр нь болох гэхээр тал бүрийн мэдлэгийг гүнзгий эзэмшсэн байх шаардлага, мөн хэд хэдэн төсөл дээр ажилласан туршлага, шинэ техник технологи зэрэг олон зүйлийн мэдлэг хэрэгтэй болж байна. Энэ бүгдийг судлаж л явна.
Үр дүнтэй шийдэх тухайд бол мэдээллийн системийн албатай байх юм уу мэдээллийн системийн мэргэжилтэнтэй байх шаардалагатай л гэж хэлмээр байна. Эсвэл энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг байгууллагад хандах боломжтой. Гэхдээ манай Монголд тухайн байгууллагын мэдээллийн системийг шийдэж өгдөг үйлчилгээ үзүүлдэг байгууллага харамсалтай нь одоогоор байхгүй л байна да.
Б. Мөнхболор 2009-01-31 14:59
System analyst designer,,, System analyst Manager gej 2 zuil baigaa shuu dee!!!!!!!!
Turshlaga ih heregteiiiiiiiii!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Б. Мөнхболор 2009-01-31 15:01
Ariuntuya chamd gej helehed tanai ajliin gazar alban baiguullagad chine chi bish tanai system analyst gej ajliin oron too baih estoi baih aa!!! haramsaltain. Gehdee sonirhood uzehed ch goy l doo. Bi buur odoo uheed bna ene tal deer hehe unennnnnnnnnn sonirholtoi
Г. Цогтбилэг 2009-02-13 11:46
Манай СЭЗДС бас мэдээллийн системийн менежмент мэргэжилтэн бэлтгэж эхэлж байгаа. Энэ жил анхны төсгөлтөө хийх гэж байгаа. Яг мэргэжлийн тодорхойлолт нь гэвэл Бизнесийн удирдлагаар мэргэшсэн Мэдээллийн технологийн бакалавр гэсэн нэртэй. Иймээс НЯ-бо, банк санхүүгийн болон Бизнесийн удирдлагын хичээлүүд нилээн түлхүү орсон учраас нилээн давуу талтай л гэж боддогийн ш дээ. Та бүхэн юу гэж бодож байна даа?
Г. Золжаргал 2009-02-13 12:45
Төгсөхдөө биш элсэхдээ л ямар ажил хийдэг хүн болох вэ гэдгээ ойлгоод ордог байлгүй дээ. Хөдөлмөрийн зах зээлд дээрх мэргэжил хэрэгтэй байгаа. Нэг санхүүгийн программ зохиох ч юмуу сайжруулж шинчлэхэд ямар ч санхүүгийн мэдлэггүй дансныхаа бичилтийн учрыг ч олохгүй хүн сууж байх хэцүү л байна даа.
B. Chandmanibaatar 2010-09-18 14:11
их хөөрхөн зураг байна их таалагдлаа яг үнэн ч юм шиг жахан хошин байдлаар дүрсэлж байгаа нь