Сүүлд шинэчлэгдсэн сэдвүүд
- Ажлын хүснэгт EXCEL ба бус... 1717
- Мэддэг нь мэддэгүйдээ туса... 8888
- Оны эцэс боллоо. Хаана АУД... 1212
- Sain nybo company eej gedeg 1818
- Аудитын компани байгуулж х... 2020
- Ня-бо та заавал саналаа өг... 103103
- НББ-ийн бодлогын баримт би... 33
- Та ямар санхүүгийн програм... 5454
- Ээлжийн амралт бодох ... 66
- Anhaaruulga 22
Нягтлан бодогч та бүхэнд эзэмшсэн мэргэжил мэдлэгээ ашиглан дэлхийн хэмжээнд өрсөлдөж ашиг орлогоо нэмж өөрийгөө болон өрх гэрээ цаашлаад улс орноо тэжээж тэтгэх боломж байна. Энэ бол НББ-н аутсорсинг юм. Нэг үгээр хэлбэл Америкийн нэгэн компанийн тайлан балансыг Монгол нягтлан бодогч бэлтгэх явдал юм. Энэ төрлийн үйлчилгээ дэлгэрээд чамгүй хугацаа өнгөрч, өндөр хөгжсөн орны бизнес эрхлэгчид буурай орны чадварлаг мэргэжилтнээр хямд хөлсөөр тайлан балансаа бэлтгүүлэх нь ямар их хэрэгтэй болохыг аль эрт мэддэг болсон. Бидэнд дээрх боломжийг ашиглахад 1. Энэ төрлийн үйлчилгээг хэрэглэгчид нь ашиг тусыг нь мэдэрсэн байдал. 2. НББ-нь дэлхийн хэмжээнд нэг стандарт мөрдөгдөх болсон Монгол нэвтэрч байгаа. 3. Мэдээллийн технологийн хөгжил нь бизнесийн суурь болон хөгжиж байгаа байдал. 4. Монгол мэргэжилтэн дэлхийн хэмжээнд харьцангуй хямд ажиллах хүчинд тооцогдоно дээр нь богино хугацаанд мэргэших чадвартай зэрэг зүйлүүд нөлөөлөх юм. Өнөөдөр энэ чиглэлд тэргүүлэгч Энэтхэг улс гэхэд НББ-н аутсорсингийн төрлөөр манай улсын жилийн төсвийг хэд дахин давсан хэмжээний орлого олж байна. Энэтхэг улс дэлхийд хямд ажиллах хүчинд тооцогддог. Тэгвэл манай мэргэжилтнүүд Энэтхэгээс даруй хэд дахин бага үнээр үйлчилгээ үзүүлэхэд л улс орны эдийн засагт дэм болох хэмжээний байх жишээтэй. Энэ зүйлийг хийж бүтээхэд та бидний нэгдмэл үйл ажиллагаа маш чухал юм. Монголын НББ-н аутсорсингийн холбоо маш олон ажил төлөвлөж байна. Гишүүд дэмжигч та бүхний ажил хэрэгч санал санаачлага бүрийг дэмжин ажиллах болно. Та бүхэн бидэнтэй Account_outsourcing@yahoo.com, 96678833-р холбогдоорой. Монголын нийт нягтлан бодогч та бидний нэгдмэл хүч улс орны хөгжлийн түргэсгүүр болох цаг ирлээ. Энэ талаар та бүхэн бүлэг элсэж санал сэтгэгдэлээ хуваалцаарай.


Хувь хүмүүст НББ -ээр хязгаарлаглагдахгүй хоорондоо мэдлэг туршлагаа хуваалцах, хамтарч суралцах сайхан боломж санагдлаа.
НББ аутсорсингийн холбоо ямар ажил хийхээр төлөвлөж байгааг мөн мэдмээр байна.
Accounting Outsourcing гэж юу вэ?
Accounting Outsourcing гэж яг ямар үйлчилгээ вэ?
Юуны өмнө Outsourcing гэж яг юуг хэлээд байгааг тайлбарлах нь зүйтэй болов уу. Outsourcing гэдэг үг бидний үгийн санд ороод багагүй хугацаа өнгөрсөн байна.
АНУ-гийн ерөнхийлөгч асан Bill Clinton-ийн эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан Janet Yellon нь Outsourcing-ийн талаар өгүүлэхдээ “Хөгжлийнхөө удаан хугацааны явцад Outsourcing нь аливаа зүйлийг хийхэд илүү хямд арга зам болдог худалдааны нэг төрлийн хэлбэр болсноор эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах болсон” гэж дүгнэсэн байна. Компаниуд зардлыг бууруулахын тулд өөрийн үйл ажиллагааны зарим хэсгийг түүнийг хамгийн сайн хийж чадах, мөн илүү хямд зардалтайгаар шийдэхэд Outsourcing-ийг ашигласаар байна.
Харин Accounting Outsourcing нь Outsourcing-ийн хамгийн түгээмэл хэлбэрүүдийн нэг бөгөөд аливаа компани нь нягтлан бодох бүртгэлээ энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн компанид хариуцуулан гүйцэтгүүлдэг үйлчилгээ юм.
Яагаад заавал мэргэжлийн компаниар нягтлан бодох бүртгэлээ хөтлүүлэх шаардлагатай байдаг юм бэ?
Сүүлийн жилүүдэд бид мэргэжлийн үйлчилгээ авахын ач холбогдлыг сайтар ойлгодог болсон. Бизнесийн байгууллага нь Outsourcing-ийн үйлчилгээг ашиглан зардал мөнгө, цаг заваа хэмнэсэнээр бүтээгдэхүүнийхээ өртгийг бууруулан, улмаар ашгийн түвшингээ нэмэгдүүлсэнээр зах зээл дээр өрсөлдөх чадвараа дээшлүүлж байна.
Жижиг болон дунд аж ахуй нэгжид байнгын үйл ажиллагаатай санхүү, бүртгэлийн нэгж хэсэг ажиллуулах нь өндөр зардалтай байдаг. Мөн том аж ахуй нэгжүүд ч outsourcing авсанаар зардлаа үлэмж бууруулж чаддаг. 2008 оны байдлаар Монгол улсад 60,5 мянган аж ахуй нэгж бүртгэгдсэний 36,5 мянга нь тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд үүний 81,9%-ийг 1-9 ажилчинтай жижиг аж ахуй нэгж, зөвхөн 3,3%-ийг 50-иас дээш ажилчинтай том аж ахуй нэгж эзэлж байгаа нь манай улсад энэ үйлчилгээний хэрэгцээ шаардлага их байгааг харуулж байна.
Хэн нэгэн нь Accounting Outsourcing гарч ирсэнээр жижиг, дунд компаниудын нягтлан бодогчид ажилгүй болох нь гэж бодож болох юм. Харин ч эсрэгээр нягтлан бодогчид нь хөдөлмөрийн илүү нарийн зохион байгуулалтанд орж ажилласанаар илүү цагаар өдөр шөнөгүй ажиллах шаардлагагүй болж, мэргэжлээрээ өсч хөгжин улмаар нягтлан бодогчийн мэргэжлийн нэр хүнд өсөх, эрх ашгаа хамгаалах боломж бололцоо нэмэгдэнэ.
Нөгөө талаас нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын нэвтрэлтэнд мэргэжлийн компаниуд нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, хариуцлагын тогтолцоо сайжирна. Мөн татвар төлөгчид нь мэргэжлийн зөвлөхтэй болсноор татвар төлөх нийгмийн сэтгэлгээнд эерэг нөлөө үзүүлж улмаар татварын бааз суурийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Accoutning Outsourcing үйлчилгээний давуу талыг илүү дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
Нягтлан бодох бүртгэлийн мэргэшсэн үйлчилгээ нь дараах 3 үндсэн давуу талтай.
1. Таны зардлыг хэмнэнэ. Ихэвчлэн жижиг дунд аж ахуй нэгжид байнгын орон тооны нягтлан бодогч, бүртгэлийн нүсэр алба ажиллуулах нь ихээхэн хэмжээний зардалтай байдгийг удирдлагууд тэр бүр мэддэггүй.
A. Удирдлагын зардлын хэмнэлт. Байнгын орон тооны ажилчид цалинжуулах, хоол унааны зардал, сургалт тэтгэмж, баяр ёслол, бичиг хэргийн зардал, оффисын түрээс, ашиглалт, элэгдэлийн зардал гэх мэт олон тооны зардал гардаг. Тэгвэл Accounitng Outsourcing үйлчилгээг сонгосоноор энэ бүх зардлыг тэг болгож зөвхөн үйлчилгээний хөлс төлснөөр удирдлага нь нягтлан бодох бүртгэлийг хөтлөх зардлаа хамгийн багадаа 50 хувиар хэмнэдэг.
B. Капитал зардлын хэмнэлт.
Дотоодтоо бүртгэл, санхүүгийн хэсэг ажиллуулахад өндөр хурдтай компьютер, принтер, санхүүгийн программ хангамж, тавилга эд хогшил болон бусад оффисын тоног төхөөрөмж худалдан авах капитал зардлыг хэмнэдэг ба дээрх хөрөнгийг хөрөнгө оруулалтандаа зарцуулах боломжтой болдог.
2. Таны санхүү 100% эрсдэлгүй болдог. Байгууллагын санхүүгийн хяналт, зохион байгуулалт хангалтгүйгээс өмч хөрөнгийн бүртгэлд алдаа гарах, шамшигдал дутагдал, татварын хяналт шалгалтаар акт, торгууль, алданги хүлээх зэрэг эрсдэл бидний амьдралд бишгүй тохиолддог зүйл юм.
Мөн нягтлан бодогч ойр ойрхон солигдох, бүртгэлийн ажил завсардахад бүртгэлийн маш том эрсдэл үүсч байдаг. Тэгвэл мэргэжлийн компанид даатгасанаар энэ бүх эрсдэлээс хамгаалаад зогсохгүй татварын хуулийн хүрээнд компанийн татварын зардлыг хамгийн бага хэмжээнд байлгахад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авах боломжтой байдаг байна.
3. Та бизнесээ өргөжүүлэхдээ үнэт цагаа зарцуулах боломжтой болно.
HR Magazine-аас гаргасан судалгаанаас үзэхэд компанийн удирдлага нь өдөр тутмын үйл ажиллагааг удирдахад нийт ажлын цагийнхаа 60%-ийг зарцуулдаг бөгөөд харин компанийн өсөлт хөгжил, хөрөнгө оруулалт, харилцагч, үйлчлүүлэгч худалдан авагчидтайгаа ажиллах зэрэг страгтегийн шийдвэр гаргахад ердөө 10%-ийг зарцуулдаг нь тогтоогдсон байна. Харин Outsourcing-ийн үйлчилгээ авдаг байгууллагууд нь үүний эсрэг үр дүнтэй байгааг судалгаа нотолж байна.
Accoutning Outsourcing–ийн цаашдын хандлага болон манай оронд энэ нь ямархуу төвшинд байгаа вэ?
Өнөөдрийн байдлаар АНУ-гийн хамгийн том компаниудын 35% нь нягтлан бодох бүртгэлээ мэргэжлийн компаниудаар Outsourcing хийлгэж байгаа нь шууд энэ салбарын чиг хандлага ямар байгааг хэлж байгаа юм. Мөн АНУ-гийн хамгийн том Accounting Outsourcing хийдэг компанийн механик ажлыг Энэтхэгт хийж байх жишээтэй. Таны компани жижиг томоос үл хамааран Outsourcing нь таны зардал, цаг завыг хэмнэн өрсөлдөх чадварыг тань нэмэгдүүлдэг.
Манай улсад энэ зах зээл нь харьцангуй шинэ бөгөөд 2006 оноос хойш эрчимтэй хөгжиж байгаа боловч Монгол Улсын томоохон корпорациуд аль хэдийнээ нягтлан бодох бүртгэлийн мэргэшсэн үйлчилгээ аваад эхэлчихсэн байна.
Та компанийнхаа одоогийн үйл ажиллаагаа болон цаашдын зорилтын талаар товчхон дурдахгүй юу?
“Монголтакс ТИН ХХК” нь татварын итгэмжлэгдэн үйлчилгээ явуулж буй анхны компаниудын нэг бөгөөд татварын зөвлөгөө өгөх, нягтлан бодох бүртгэлийн мэргэшсэн үйлчилгээ үзүүлэх гэсэн 2 үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Манай компанид мэргэшсэн нягтлан бодогчид, татварын зөвлөхүүд болон хуульчидаас бүрдсэн чадварлаг баг ажиллаж байна. Бид “Таны итгэл-Бидний төлөөлөл” гэсэн уриан дор харилцагчиддаа татварын татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нь мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлж, мөн бизнесийн санхүү бүртгэлийг үнэн зөв тайлагнах, эрсдэлийг багасгах зорилготой ажилладаг.
Р. Хишигнэмэх (МНБ)
НББ-ийн мэргэшсэн үйлчилгээ хариуцсан дэд захирал
бичсэн: Б.Золжаргал
Хариу бичих
Та хариулт бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй.