Ээжийн тухай сайхан дуунууд

Оруулсан : Г. Наранболд 2009-11-30 18:27:00

Ээжийн тухай дууны үг, видео шүлэг ээжийн холбогдолтой бүхний оруулана гэж амлаж байна даа.
МУГЖ Т.Ариунаа - Ээжий Минь Байвал Жаргалтай

Залуусаа нэмээд байгаарай.Та бүхнийг хүндэтгэсэн Г.Наранболд


2009-11-30 18:30-д бичсэн тодруулга.
http://biznetwork.mn/topic/show/2506/1 энэ сэдвийг оруулсан хүнд баярлалаа сайхан шүлэгнүүд байна шүү.

2009-11-30 18:39-д бичсэн тодруулга.
За залуусаа нэмээд байгаарай.

Сэтгэгдлүүд



  • Г. Наранболд 2009-11-30 18:32

    Дуучин МУГЖ С.Жавхлан - Алсад суугаа ээж

  • Г. Наранболд 2009-11-30 18:37

    ЭХИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
    Хорвоод би мэндлэхдээ бүүвэйн дуу нэмсэн
    Хонгорхон ижий минь наддаа уянгын бүүвэй дуулсан
    Эгэл заяаг минь тэтгэж эгшиг хайрласан болохоор нь
    Ээжийнхээ бүүвэйг шүтэж дуулж л явахын учиртай ,би
    Буурал хорвоогийн алганд нүцгэн ирэхийн цагт
    Бурхны хэлээр ээжий минь бүүвэй дуулж өгснөөс хойш
    Сүмийн шаргал хонх шиг эгшигт сэтгэл нөмрөөд
    Шүлгэн үрсээ тэвэрсэн эжий болсоон би
    Өлгийн дуу зохиож монголоо би бүүвэйлсэн
    Өндөр төрийн сүлдний хос загас мэлмэрсэн
    Сарны айдсыг нь зайлуулж нялх хүүг хурайлсан
    Сая амаржсан ээжийнх нь ангир уураг ивлэсэн
    Бурхдын дундах бурхантай хүн гэж боддог би
    Буруу сэтгэлээс бусгаж холдохыг санадаг би
    Халуун зүрхэндээ тарнидаж бичсэн шүлгүүд минь
    Хайртай ээжийд минь л нас нэмээсэй гэж залбирдаг
    Эцэс төгсгөлгүй гуниг, сөд өвсний шаналан
    Эх орон Монгол,омог бардам үгс
    Эрээчиж хэчнээн шөнө нойргүй хоносон хэрнээ
    Ээжий таныхаа л тухай шүлэг бичиж чадсангүй
    Элгэнд ойрхон бүхэнд үг харам байдаг юм уу
    Ээжийн бүүвэйнээс зөөлөн шүлэг гэж байдаггүй ч юм уу
    Үгийн сайхан цээжинд минь багтдаг ч
    Өлгийн бүүвэйнд тань багадах юм аа ээж ээ
    Хорвоод би мэндлэхдээ бүүвэйн дүү нэмсэн юм
    Хонгорхон эжий минь наддаа уянгын бүүвэй дуулсан
    Эгэл заяа тэтгэж эгшиг хайрласан болохоор нь
    Ээжийн бүүвэйг шүтэж дуулж л явахын учиртай ,би

    Холбоотой линк нь: http://www.imeem.com/mongolianfolklore/blogs/2009/03/10/dIcj1A2j/

  • Г. Наранболд 2009-11-30 18:39

    Цагаан зам - Ээждээ

  • G. Narantungalag 2009-11-30 18:40

    Бичсэн сэтгэгдэлийг бүлгийн админ Г. Наранболд устгасан байна.

  • Б. Гантулга 2010-01-15 16:37

    Мөнхийн ус нь байдаг бол хаанаас гэсэн олох юмсан
    Миний ээжий сайхан хүн хаөйртай ээжийдээ өгөх юмсан гээд нэг сайхан дуу байдаг даа

  • Г. Отгоо 2010-01-15 17:52

    миний бодлоор хурд хамтлагийн ээждээ гээд сайхан дуу байдаг ш дээ

  • D. Tsendsuren 2010-01-25 18:31


    Үрдээ бүүвэй аялсан
    Миний хайртай ээжий
    Үс нь буурал болсон ч
    Намайг гэсээр суугаа
    Ээжийн бүүвэйн энэ дуу
    Эгшиг надад хайралсан
    Энэ л миний дуулах дуу
    Ээжийн бүүвэйн дуу
    Ээжийн минь дуулсан бүүвэйн дуу энэ хорвоогийн нандин эгшиг.............

  • D. Zolo 2010-03-21 12:21

    Хайрт ээждээ Ц.ХУЛАН
    ГАНЦХАН ЭЭЖДЭЭ УНШИХ ШҮЛЭГ
    Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
    Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
    Манцуйтай ирж таныг би ганцхан удаа жаргаахсан
    Магадгүй тэрнээс хойш дандаа л зовоосон
    Ганцхан намайг гэж ижий минь та
    Газар дээр хичнээн ч мэргэжил солив доо
    Бариувчыг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
    Балчираас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа
    Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
    Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
    Дэрэн дээр минь намайг бүлээрч хонох болгонд
    Дэлхийд хамгийН САЙН эмч минь та байлаа
    Аягаа эвдэн эрхэлж ядсан намайг
    Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
    А үсэг бичих гээд будилж цөхөн суухад минь
    Алдаатай байхад нь улайм цайм онц тавидаг багш явлаа
    Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
    Цагдаа эсвэл үүдний манаач
    Сар нарны ээлжгүй гал сахиасан тогооч
    Сангийн бойпорт арц уугиулж маани уншдаг лам
    Шүхэрт тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь
    Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
    Дааамай их хайр тань аанай л хэвээрээ
    Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана
    Жигжид бурханыг олон мутартай л гэлцэнэ
    Жижигхэн энэ бие чинь түүнээс ч олон гартай юм шиг
    Элбэг их хайраар ижий гэдэг нэр тань
    Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар
    Зүүний сүвэгчээр ч багтах он жилүүдийн урсгалд
    Зүгээр л дэргэд минь байж хайрла
    Ижий гэж дуудаад дуудахх болгондоо баярладаг
    Ижил хэдэн хүүхдүүддээ УРТ НАСАЛЖ ХАЙРЛА

    ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ БҮХ ХҮНД ЗОРИУЛАВ.


  • D. Zolo 2010-03-21 12:22

    2010 оны 03 дугаар сарын 21-ний өдөр

  • *. Sallymoon 2010-03-21 12:55

    Өнөөдөр миний энэ хорвоод мэндэлсэн өдөр.Арван сар тээж Ангир уургаа хөхүүлж өсгөсөн Амьд бурхан ээж таньдаа маш их хайртай шүү.

  • Ц. Анар 2010-04-28 16:03

    Б.Лхагвасүрэн
    Ижийтэйгээ байхад би баян байсан…


    Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг
    Yнэнээ хэлье
    Нулимсаараа зуурч хэлье
    Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг
    Yнэнээ хэлье
    Амьсгалаа зангидаж хэлье
    Ижийтэйгээ байхад би баян байсан…

    Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
    Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан
    Ижий минь инээгээд над руу ирэхэд
    Энэхэн замбуутивийн наран над дээр л асгардаг байсан
    Ижийтэйгээ байхад би баян байсан
    Араг үүрсэн ижийнхээ ар өвөрт гүйхэд
    Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
    Бөртөн бөртөн зэрэглээ хормойтой минь орооцолдож
    Бүжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан
    Ижийтэйгээ байхад би баян байсан
    Судас нь лугшиж халуу дүүгсэн
    Бурханы өвөр дээр тоглодог байсан
    Сүнс зайлам харанхуйн дунд
    Сүү нөмөрч унтдаг байсан
    Ижийтэйгээ байхад би баян байсан

    Уул уулын орой уулздаггүй шиг
    Yнэнээ хэлье
    Эсээ шатааж хэлье
    Урсгал усан эргэж урсдаггүй шиг
    Yнэнээ хэлье
    Цусаа буцалгаж хэлье
    Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон
    Гэхдээ…
    Энэ хорвоогийн үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсон
    Ижийтэйгээ байхад би баян байсан
    Чилтлээ ширтэх,харчуудын нүдэнд хордсон
    Чиний үзэсгэлэнд өөрийн чинь юм нэг ч байхгүй
    Төөрөг заяа чинь тэнгэр эцгийнх
    Төрсөн бие чинь газар эхийнх
    Нулимс чинь хөх булгийн ус
    Инээд чинь хөөрүү хадны цуурай
    Эрвэлзэх сормуус чинь хиаг өвснийх
    Элбэг сөвх чинь харвасан ододынх
    Илүү зангүй дөлгөөн чинь уулынх
    Их тунгалаг зүс чинь сарных
    өнгө, сүүдрийн хорвоогоос булааж авсан үзэсгэлэн чинь
    өгсөн юм болохоороо буцааж чамаас авна
    Гайхуулж яваа үзэсгэлэнгээс чинь
    Ганц ч юм чиниих бишээ амраг минь

  • Э. ◕‿◕БяЦхАн ЗүРх◕‿◕ Win 2010-06-13 12:09

    хурд хамтлагийн нэрийг нь мэдэхгүй энэ дууг тавиад өг тэхүү Мөнхийн ус нь байдаг бол хаанаас гэсэн олох юмсан
    Миний ээжий сайхан хүн хаөйртай ээжийдээ өгөх юмсан гээд нэг сайхан дуу байдаг даа

  • Г. Баярцэцэг 2010-07-05 22:32

    баярлалаа. ээжийгээ снаад нулимс унагачихлаа. хаүраар дэлгэрэх цэцэг шиг хайраар гоёсон миний ээжий гж

  • H. Uranchimeg 2010-07-06 11:24

    ээжээрээ нэг удаа ч гэсэн унсуулэх юм сан. ээж минь надаа э3ргээд ирдэгч болоосой

  • H. Uranchimeg 2010-07-06 11:26

    дуучин Т.Ариунаагийн Ижий минь ирж явна уу даа гэдэг дуу сайхан дуу шуу

  • Г. Наранболд 2010-07-17 17:07

    Дуучин Т.Ариунаагийн - Ижий минь ирж явна уу даа дууг оруулчихлаа.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold