2009-12-05 02:17:58

Татвар төлөгчид зориулсан зөвлөмж

6 дугаар бүлэг. Татварын хєнгєлєлт, чєлєєлєлт
24.3. Малчин өрх өөрийн зардлаар худаг гаргаж ашиглалтад оруулсан бол түүнд зарцуулсан баримтаар нотлогдсон зардлыг тухайн жилд ногдуулсан албан татвартай тэнцэх хэмжээний хөнгөлөлт үзүүлнэ.
Хөнгөлөлтөнд хамрагдахын тулд та:
 Малчин єрх єєрийн зардлаар худаг гаргаж ашиглалтанд оруулсан нь орон нутгийн засаг даргын тамгын газрын “ Байгаль орчны алба “-ны хэлтсийн мэргэжилтний дїгнэлт, гэрчилгээ
 Зардлын баримт

24.6. Татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр татварын хөнгөлөлт үзүүлнэ.
Хөнгөлөлтөнд хамрагдахын тулд та:
 Их, дээд болон мэргэжлийн сургууль, коллежийн захирлын гарын їсэг, тамга тэмдэг бїхий сургуулийн тодорхойлолт
 Эцэг, эхээс хїїхдийнхээ сургалтын тєлбєр тєлсєн тухай орлогын баримт,
 Єєрийн тєрсєн хїїхэд мєн болохыг гэрчилсэн иргэний їнэмлэх, хїїхдийн тєрсний гэрчилгээний хуулбар

16.1.12. Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг чөлөөлнө.
Чєлєєлєлтийг татвар ногдох нийт орлогоос тооцно. Хувьдаа орон сууцны барилга барьсан буюу худалдан авсан хєрєнгийг чєлєєлєхдєє дараах баримт, материалыг їндэслэнэ. Їїнд:
 Їл хєдлєх хєрєнгийн газраас тухайн иргэнд олгосон “Їл хєдлєх хєрєнгийн гэрчилгээ”
 Хувь иргэний банк болон санхїїгийн байгууллагатай хийсэн зээлийн гэрээ.
 Хувь иргэн єєрийн орлогоор орон сууцаа барьсан бол орон сууцны материалын зардлын баримт, їнэлгээ.
 Орон сууц барьсан хєрєнгийг албан татвар ногдох орлогод оруулан тооцсныг нотлох баримт.
 Иргэн хэн нэгэн этгээдээс орон сууц худалдан авсан бол орон сууцаа худалдсан этгээдийн їл хєдлєх хєрєнгє худалдан борлуулсны 2%-ийн албан татвар тєлсєн баримт.

Хугацаа:
 Тухайн жилийнхээ Дараа оны 2¬ сарын 10-ны дотор холбогдох татварын албанд ирж тайлангаа тушааснаар

Сэтгэгдлүүд



  • H. Orgil 2010-02-11 21:43

    24.6. миний ээжд хамааралтай асуудал байна.Тэтгэвэрийн насны хүн чинь татвар төлөгчид хамаарахгүй санагдана миний бодлоор.Тэгэхлээр хүүхдийнхээ сургалтын төлбөрт төлсөн төлбөрөөс нь эргүүлж 10%-ийн хөнгөлөлт авч чадах болов уу

  • H. Orgil 2010-02-11 21:44

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • B. Otgonbileg 2010-02-26 10:22

    Хүн амын орлогын албан татвар цалингаасаа төлдөг хүн 1 жилийн дотор төлсөн татвартайгаа дүйцэх хэмжээний татвараас хөнгөлөгддөг гэсэн. үүний талаар мэдэх юм байна уу

  • Н. Баярбат 2010-02-26 10:29

    Энэ талаар бол сонсож байсын байна гэхдээ цалингаасаа төлбөг хүн бол жилд 84,000 төгрөгийн хөнгөлөлт л эдлэнэ. Харин Хувь хүний хувьд 2,15 ны дотор орлогын дэвтэрээ бөглөөд тайлангаа гаргаж өгөд 84,000 төгрөг хөнглүүлдэг.

  • Т. Отгоо 2010-03-24 14:49

    Хээе байрны зээлтэй бол яаадаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй байдаг яахуу?

  • V. Suvdaa 2010-03-26 14:30

    Иргэнтэй холбоотой татварын хөнгөлөлт,чөлөөлөлт нь хувь хүний орлогын албан татварын тухай хуулын 24 дүгээр зүйлд тодорхой заасан байдаг.Н.Оргилын хувьд хөнгөлөлөлт эдлэхгүй.Харин өөрөө ажилаад сурдаг бол болно.

  • Ц. Мөнхөө ♥ 2010-09-09 16:17

    24 дүгээр зүйл. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх
    24.1.Энэ хуулийн 11.1.1-11.1.6-д заасан орлогод ногдох жилийн албан татварт 84000 төгрөгийн албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.
    24.2. /Энэ хэсгийг 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
    24.3./Энэ хэсгийг 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
    24.4./Энэ хэсгийг 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
    24.5.Дор дурдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн буюу тариалсан Монгол Улсад оршин суугч хувь хүний зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлнө:
    24.5.1.үр тариа;
    24.5.2.төмс, хүнсний ногоо;
    24.5.3.жимс, жимсгэнэ;
    24.5.4.тэжээлийн ургамал.
    24.6.Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.
    24.7.Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна.

  • Ц. Мөнхөө ♥ 2010-09-09 16:20

    24.7-д хамрагдахын тулд:

    - Тухайн жилийнхээ Дараа оны 2-р сарын 10-ны дотор холбогдох татварын албанд ирж тайлангаа тушаах

    - Их, дээд болон мэргэжлийн сургууль, коллежийн захирлын гарын їсэг, тамга тэмдэг бїхий сургуулийн тодорхойлолт
    - Сургалтын тєлбєр тєлсєн тухай орлогын баримт

    эдгээрийг бүрдүүлэхэд болох ёстой юу?

  • B. Баяржаргал 2010-10-06 11:43

    Орон сууцны зээлээр байр авлаа. Гэтэл сар бүр банкинд зээлийн хүү төлж байгаа Тэгээд төлсөөр байгаад 4 жил хүүтэй төлчихөөд ямар нэгэн байдлаар төлөх боломжгүй болоод худалдах болоход үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсаны 2 % ийн татвар авна гэдэг тэр байрыг би орон сууцны зээлэр аваад хүү болон үндсэн мөнгийг цалингаасаа татвар төлөгдсөн мөнгөнөөс төлсөн байхад дахиад тэр байрыг зарсан гээд дахиад 2% авах учирыг тайлбарлаж өгөөч Энэ байрыг авахад цалингаасаа татвар төлчихөөд тэр мөнгөнөөсөө төлдөг байхад дахиад тэр байрыг худалдахад 2 % ийн татвар давхар давхар татвар аваад байгаа юм биш үү,
    энэ тухай санал байна уу

  • Б. Б.Tuul 2010-10-06 13:22

    24.7 заалтын сургалтын төлбөрт ногдох төтвөрөөс чөлөөлөх юм болвуу.

  • С. ************* 2010-11-17 18:04

    гаалийн татварийн талаар шинэ мэдээ хаанаас олж болох вэ

    одоо яригдаад байгааг дэлгэрэнгүй бас хуснэгтээр олж мэдмээр байна.
    баярлалаа.

  • B. Oyumaa 2010-11-26 18:47

    Сайн б.а уу. асуух юм б.а японоос машин оруулж ирэх гэсэн юм. ямар татвар толдог вэ.

  • B. Oyumaa 2010-11-26 18:48

    гаалийн татварин талаар хаанаас олж болох вэ

  • М. Djek 2010-12-16 17:44

    Сайн б.а уу. асуух юм б.а японоос машин оруулж ирэх гэсэн юм. ямар татвар толдог вэ.

  • М. Djek 2010-12-16 17:46

    оюумаа ямар хунээс машин авах гж бгн эсвэл автсан юмуу
    би машин авах гсийн танидаг хун бвл туслаач

  • А. Анар 2010-12-17 18:31

    Харъяа татварын албан дээрээ очиж цэнхэр дэвтэр нээлгэж авна Урьдчилгаа татвар гэж төлдөг иргэний орлогын татвар гэж төлдөг юм дараа нь тайлан гаргаж өгнө.

  • А. Анар 2010-12-17 18:34

    Машин авах гэж байгаа хунд хэллээ

  • А. Анар 2010-12-17 18:37

    Гаалийн татвар, НӨАТ, Онцгой албан татвар төлнө

  • А. Анар 2010-12-17 18:38

    Оруулж ирж байгаа тохиолдолд

  • P. Undrakh 2011-04-18 20:57

    Бүгдээрээ сайн байна уу? Цаашдаа татварын бүртгэл түүнийг яаж боловсронгуй болгох вэ?