Туулайн аж ахуй

Оруулсан : B. "N" 2009-02-11 16:33:13

Туулайн аж ахуй эрхэлж байсан эрхлэх сонирхолтой хүмүүсийн булан. Дэлхийд туулайн аж ахуй эрхлэлтээр тэргүүлдэг туулайн маханд хлостерин байдаггүй 98% хүний биед шингэдэг г.м. Туршлагаа солилцоцгооё.

2011-10-02 16:21-д бичсэн тодруулга.
Odoogoor manai ulsad xuwiaraa tomooxon tuulain aj axui erxelj bui xuwi xvmvvs bolood aj axuinuud xaaguur bna we? Medex neg n xelj ogooch xo.

Сэтгэгдлүүд



  • Л. Батхуяг 2009-02-11 19:30

    Сонин л юм байна. Манайд энэ чиглэлээр үржүүлнэ гэвэл шууд л экспортын чиглэлээр хийгдэж таарна. Тэхээр урд юмуу хойт хөршид ойр газар ферм байх хэрэгтэй болов уу. Болж өгвөл Замын Үүд эсвэл Сэлэнгийн чөлөөт бүс дотор. Туулайн махан хоол бэлтгэдэг зоогийн газарт нийлүүлж болох юм. Нийтийн хэрэглээнд бол нэвтэртэл удах байхаа.

    Хэ хэ зүрхний эмнэлэгийн дэргэд байж болох юмуу. Туулайн халуун зүрх залгидаг гэж ярьдаг бил үү.

  • B. "N" 2009-02-11 21:11

    Дэлхийд туулайн аж ахуй эрхлэлтээрээ Франц тэргүүлдэг. Бодлоосоо түрүүлж биччихээд байх юмаа ккк. Монголд зах зээл нь олонд танигдаагүй байна л да. Тэрнээс хэрэглээ амархан болж магадгүй гэж боддог бид чинь их махсаг улсууд шүү дэ. Шууд экспорт гэхээсээ илүүтэй дотооддоо л нийлүүлэх сонирхолтой. Адаглаад үсээр нь арьсан дээл хийж борлуулж ч болно. Махыг бол хэрэглээд идээд сурчих байхаа. Ноолуур гарна микрон өндөртэй байдаг юм гэсэн.

    Санал үзэл бодлуудаа бичээд байцгаагаарай.

  • Н. Энхболд 2009-02-15 13:16

    Надад туулайн аж ахуйн нэг хэрэгтэй ном орос хэл дээр байна. e-mail-ээр явуулж болно. Би туулайн аж ахуйг их сонирхож байгаа. Хараахан эхэлж амжаагүй л явна.

  • B. "N" 2009-02-15 14:54

    Баярлалаа. Надад тэр чинь их хэрэг болно шүү. Тэрийг явуулбал бас нэг ч гэсэн гарын авлага нэмэгдэх байх. Бас хойд урд хөршүүдээс өндөр ашиг шимтэй туулай оруулж ирэх ажлыг бараг би авчихсан байгаа сайн ойлголттой болоогүй байгаа. Ангор үүлдрийн туулайг л олж тэжээх нь илүү ашигтай юм байна гэсэн ерөнхий ойлголттой байгаа даа.

  • *. Jargal 2009-02-16 21:10

    Дараа нь тэгээд тэр хөөрхий туулайнуудыг алах юм уу, би бол хэзээ ч орж зүрхлэхгүй бизнес байна аа....

  • Ү. Цэрэнчимэд 2009-02-16 21:26

    туулай их ашигтай л юм байна лээ нэг төсөл харж байсан. Хийгээд эхлэвэл болох байхаа хамгийн гол нь менежмент шүү дээ ....

  • A. Ganbold 2009-02-16 21:51

    Манай оронд туулайг жилд 3 удаа төрүүлж болох юм шиг байналээ. Хавар 3 сарын дундуур хээлтүүлээд 4 сарын дунд төрүүлнэ. 5 сарын дундуур 2 дахь хээлтүүлгэнд оруулна. 6 сарын дунд төрнө. 7 сарын дунд 3 дахь хээлтүүлгэнд оруулна. 8 сарын дунд төрнө. Нэг удаагийн төрөлтөөр дундаж нь 5 бүжин гаргана. 5-6 эм туулайд нэг эр бух тавина. Шинэ гарсан бүжинг 6-7 сартай болохоор нь үржилд оруулж, нядалж болно. Намар орой юм у өвлийн цагт төрүүлэхэд нялх бүжингүүд амьдарч чадахгүй үхэх нь элбэг тул дулаан цагт ойр ойрхон төрүүлээд авах нь зүйтэй юм. Мах нь эмчилгээ сувилгаанд маш сайн. Сүүлийн үед агаарын бохирдолоос шалтгаалж амьсгалын замын элдэв өвчин ихсэж байгаа үед туулайн махыг хүнсэндээ ихээр хэрэглэх нь онцгой ач тустай. Тэжээвэр туулайн арьс их бөх байдаг. Хөнгөн, дулаан үслэг эдлэл хийхэд нэн тохиромжтой.

  • B. "N" 2009-02-17 20:36

    Б.Жаргал чи гахайн фермер байгуулна гэсэн бодолтой хүн биз дэ гахайгаа мөн л нядалж таарна шүү дээ.
    У.Чимдээ тэр төслийг чинь харж болно уу төсөл бичих бодолтой санаа авчихмаар юу байна харъя болох уу?
    А.Ганболд Харин тиймээ тэр болно. Дулаан байртай, тэжээллэг сайн, маллагаа сайтай бол 6 төллүүлсэн ч болох байх.
    Баярлалаа та бүхэнд

  • B. "N" 2009-02-18 16:52

    Гаднаас өндөр ашиг шимтэй туулай хаанаас авч болох талаар зөвлөгөө байна уу? Хятад, Орос аль нь дээр холбоо барих хаяг энэ тэр байна уу хүмүүсээ. Бас гарын авлага, төсөл энэ тэр байвал саваад байгаарай хө.

  • О. Энхболд 2009-02-18 17:16

    заяц ну погоди

  • О. Энхболд 2009-02-18 17:21

    амжилт хүсьэ ээ хэрэгтэй л бизн/с бна ар/с чухал шүү

  • *. Jargal 2009-02-18 18:17

    Туулай чинь өчүүхэн жижигхэн, хайр хүрмээр амьтан. Гахай бол... хэхэ, мэднэ биз дээ. Заза, тэгээд ч ямар би заазлагч хийх биш дээ. хэхэ

  • Н. Энхболд 2009-02-20 02:27

    Наранбатаа үүнийг л хий. http://www.zoobiznes.com.ua/

  • О. сүрэн 2009-02-22 10:57

    Туулайг аялал жуулчлалтай холбон өсгөж болох юм.

  • О. сүрэн 2009-02-22 11:03

    Энэ талаар санаа бий хамтран төсөл бичиж боллох юм.

  • B. "N" 2009-02-27 18:21

    Лхагвасүрээн тодорхой бичээч хө.

  • B. "N" 2009-02-28 17:07

    Сар шинэдээ сайхан шинэлцгээсэн үү манай бүлгийнхээн.

    Хэ хэ мал малладаг хүмүүс эвий минь хөөрхий минь л гэдэг. 1 өдөр тогоогоо тосолдог шүү дэ. Туулай хөөрхөн эгдүүтэй. Тэглээ гээд яаалтай билээ. Ямар ч төрлийн фермерүүд амийг нь тасалж мөнгө болгох зорилготой байдгаас хойш яаалтай билээ.

  • B. "N" 2009-03-09 13:24

    энд яагаад туулайчид орж ирэхгүй байнаа. Туулайн шээс ч их үнэртэй юм байна лээ. Бас 1 туулай маань яаачихаад байгаа нь мэдэгдэхгүй болчихоод байна. Хээл авсан юм уу гэж бодоод л байгаа. Хоол ундаа сайн идэж ууна, харин номойроод л хөдөлгөөн нь илт багасаад байгаан.

  • B. "N" 2009-03-09 13:27

    Одоо Ангор үүлдрийн хэдэн туулай авдаг юмуу гэсэн юм бодоод л. Монголд 2 төрлийн Ангор байгаа сурагтай яг үзэж харж байгаагүй болохлээр сайн мэдэхгүй байнаа. Энэ тийм үүлдрийн туулай байна гэж хэлж чадахгүй л байна да одоогоор ккк.

  • B. "N" 2009-03-09 19:02

    Туулай тэжээж байгаа. Туулайгаар 1000-т болно до :). Фермер маягаар. Эхний ээлжинд 3 туулай авчихсан туршлагажиж байгаа маягтай.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold