ТӨСӨЛ БИЧИХ ГЭЖ БАЙНА УУ???

Оруулсан : M. Билэгтсайхан 2009-12-28 10:11:57

ТӨСӨЛ БИЧИХ ЗААВАР

Төсөл төлөвлөгө бичих олон янзын загвар байдаг билээ. Үүний нэгийг та бүхэнд танилцуулж байна.


ТӨСЛИЙН БҮТЭЦ

 Төслийн үндэслэл, зорилго
 Бизнес төсөл төлөвлөгөөний агуулга
 Зах зээлийн судалгаа, шинжилгээ
 Маркетингийн төлөвлөгөө, борлуулалтын стратеги
 Үйлдвэрлэлийн төлөвлөлт
 Удирдлага, зохион байгуулалтын төлөвлөлт
 Санхүүгийн шинжилгээ, үр ашгийн тооцоо
 Хөрөнгө оруулалтын төлөвлөлт


1.1 Зорилтот зах зээлийг тодорхойлох, сегментчилэх
1.2 Хэрэглэгчийн судалгаа, шинжилгээ
1.3 Бүтээгдэхүүний судалгаа
1.4 Үнийг шинжилэх, судлах
1.5 Хувиарлалтын сувгийн шинжилгээ
1.6 Өрсөлдөгчийн судалгаа
1.7 SWOT шинжилгээ

Давуу талууд Сул талууд
Компаний дотоод үйл ажиллагаатай холбоотой давуу талуудыг бичих Компаний дотоод үйл ажиллагаатай холбоотой сул талуудыг бичих
Боломжууд Аюул
Компаний дотоод үйл ажиллагаанаас хамаарахгүй гадны нөлөөллийг компанидаа ашигтай байлгах боломжуудыг бичих Компаний дотоод үйл ажиллагаанаас хамаарахгүй гадны нөлөөллийн аюул заналыг бичих

1.8 Барааны тэмдэгтийн зах зээлийн стратеги
 Зах зээлийн дэлгэрэнгүй судалгаа
/Зах зээлийн хамрах хүрээ, зах зээлийн тухай хэрэглэгчдийн
мэдээлэл, зах зээл дэх өрсөлдөгч, өрсөлдөгчийн рекламны
стратеги, зах зээлийн нөлөөлөх хүчин зүйл /
 Барааны тэмдэгтийн дэлгэрэнгүй судалгаа
/Барааны тэмдэгтийн зах зээлд эзлэх хувь, өмнөх рекламны зах зээлд эзлэх хувь, хэрэглэгчдийн дүр төрх, тэмдэгтийн тухай хэрэглэгчдийн мэдлэг, тэмдэгтэд хэрэглэгчдийн хандах хандлага, өмнөх рекламны үр дүнгийн дүн шинжилгээ/
 Барааны тэмдэгтийг байршуулах боловсруулалт
/Өрсөлдөгчдийн дунд тэмдэгтийг байршуулах, хэрэглэгчдийн барааны тэмдэгтэнд хандах хандлагыг хэлбэржүүлэх арга замууд, рекламны эзэмшигчдийн стратегийн төрлүүд мөн тэдний сонголтын үндэслэл/



1.9 Маркетингийн төлөвлөлт, стратеги
1.9.1 Маркетингийн төлөвлөлт
4Р(Бүтээгдэхүүн, Үнэ, Хувиарлалт, Идэвхижүүлэлт):1P(Төлөвлөлт)
1.9.2 Борлуулалтын прогноз
Борлуулалтын орлогыг төлөвлөх нь маш чухал ба маркетингийн
төлөвлөлтэй харилцан хамааралтайгаар төлөвлөнө.

2.1 Тоног төхөөрөмжийн хэрэгцээ
 Үйлдвэрлэлийн явуулахад шаардагдах тоног төхөөрөмжийн судалгаа,
Хүчин чадлын, үзүүлэлт, тэдгээрийн ангилал худалдан авхад гарах зардал.

2.2 Технологийн бүдүүвч
 Технологийн горим, оновчтой сонголт
 Ямар технологийн горимоор ажиллах, технологийн заавар
 Стандартын түвшинг тогтоосон баримт бичиг

2.3 Үйлдвэрлэлийн төлөвлөгөө
 Үйлдвэрлэлийн зардлыг төлөвлөх
 Үйлдвэрлэлийг явуулхад шаардагдах зардал.

2.4 Материал түүхийн эдийн хэрэгцээг тооцоолох
 Түүхий эд
 Ус, цахилгаан
 Шатахуун тослох материал

2.5 Ажиллах хүчний хэрэгцээ
 Ажиллагсадад шаардлагатай хэрэглээний хувцас, хоол унд, эрүүл ахуйн болон хөдөлмөр хамгаалалтын хэрэгслүүдийг тооцох, хөрөнгийг төлөвлөх..
2.6 Бүтээгдэхүүний нийлүүлэлтийн судалгаа, график,төлөвлөгөө

3.1 Удирдлага, зохион байгуулалтыг тооцоолох.
 Ажил үүргийн хуваарийн дагуу тооцох.
 Удирдан зохион байгуулалтанд гарах зардлын төсөвлөх.
3.2 Байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилтыг гаргах.
3.3 Менежментийн бодлого, төлөвлөлт

4.1 Хүний нөөцийн хэрэгцээг тооцох, төлөвлөх
 Удирдлага зохион байгуулалтын бүтэц
 Бизнесийн чиг үүрэг
4.2 Ажлын байрны шинжилгээ хийх. /Тухайн үйлдвэрлэлийг явуулж болох ажлын байрны тооцоо үнэлгээ хийх./
4.3 Цалин хөлс, шагнал, урамшуулал
4.4 Хүний нөөцийн сургалт, дадлагажуулалт


5.1 Бүтээгдэхүүн, үйлчилгээний өөрийн өртөгийн тооцоо

Бүтээгдэхүүний зардал Нийт зардал/мян.төг/ 1 нэгж бүтээгдэхүүний өөрийн өртөг
1 Материал
2 Цалин
3 НДШ
4 Эрчим хүч
5 ЭХШ
6 Сэлбэг
7 Бусад
Дүн

5.2 Борлуулалтын орлогын прогнозлох(таамаглаж олох).
 Үйлдвэрлэлийг хэвийн явуулж эхэлснээс хойшхи борлуулалтын хэмжээг долоо хоног, сар, улирал жилээр харуулж таамаглах.
5.3 Зардлыг төлөвлөх.
5.4 Мөнгөн гүйлгээг тооцоолох
• Эхний жилийг сараар тооцож мөнгөний урсгалыг тооцно.
• Хоёр дахь жилийг улирлаар тооцож мөнгөний урсгалыг тооцно.
• Гурав дахь жилийг жилээр.нь мөнгөний урсгалыг тооцно.

5.5 Санхүүгийн тайланг прогнозлох

Төсөвлөгдсөн тайлан баланс

Төсөвлөгдсөн орлогын тайлан

Төсөвлөгдсөн санхүүгийн шинжилгээ


5.6 Санхүүгийн шинжилгээ


Төслийн хугарлын цэгийн шинжилгээ

Энэ шинжилгээгээр борлуулалтын орлогоор бүх зардалаа нөхөөд ашиггүй үйлдвэрлэл явуулах бүтээгдэхүүний хэмжээг тооцдог. Үүнийг графикаар үзүүлэх хэрэгтэй.
FC FC – Тогтмол зардал
Q = --------- P – нэгж бүтээгдэхүүнийг борлуулах үнэ.
P - V V – Нэгж бүтээгдэхүүнийг хийх хувьсах зардал.
Зорилтод ашгийг төлөвлөж, энэ үеийн ашгийг авах бүтээгдэхүүний хэмжээг тооцохдоо

FC +Ti FC – Тогтмол зардал
Q = --------- P – Нэгж бүтээгдэхүүнийг борлуулах үнэ.
P - V V – Нэгж бүтээгдэхүүнийг хийх хувьсах зардал.
Ti- Хүсэж буй ашиг.


Нөөцийн төлөвлөгөө
Материал, ажиллах хүчний хэрэгцээг төлөвлөсний дараа түүнийг нэгтгэн бүх нөөцийн хэрэгцээг төлөвлөнө.


6.1 Хөрөнгө оруулалтын хэрэгцээг тооцоолох.
6.2 Үр ашгийг тооцоолох.
6.3 Зээл эргэн төлөгдөх хугацааг тооцоолох.

 Өөрийн хөрөнгөөр санхүүжих
 Хувьцаа гаргах
 Зээлээр санхүүжилт хийх

Санхүүжилтийг оновчтой сонгох
Өөрийн хөрөнгөөр санхүүжилт хийх эсвэл хувьцаа гаргасан ноогдол ашгийн хэмжээг төлөх хувилбаруудын үр дүнг тооцож хамгийн үр ашиг өндөртэй хувилбарыг сонгоно.
Бүтээгдэхүүний тоог борлуулах үнээр үржүүлж борлуулалтын орлого тодорхойлогдох ба Бүх зардал төлбөрүүдийг төлсний дараа үлдэх цэвэр орлогыг тодорхойлно.
Анхны хөрөнгө оруулалтын зардлыг нөхөн төлөгдөх хугацааг тодорхойлно .
Зээлийн төлөлтийг график, хүснэгтээр хийж тооцно.

Жил Зээлийн хэмжээ Зээлийн хүү Зээл төлөлт Жилийн эцэс дэх зээлийн үлдэгдэл







Сэтгэгдлүүд






Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold