2009-02-11 19:35:11

USA-д ажиллах нь

Энд ямар нэгэн сурталчилгаа хийж болохгүй гэсэн. Гэхдээ би АНУ-д ажиллах зарын дагуу нэг сургалтын төв дээр очиж сонирхлоо л доо. Тэгсэн зардал ихтэй юмаа. Нийтдээ $1500-$2000 орно гэх юм. Юр ни дандаа тийм байдаг юм бх даа? Энэ талаар мэдэж сонссон хүн байна уу?

Сэтгэгдлүүд



  • М. Мишээл Пингвин 2009-02-11 19:59

    Монголоос АНУ руу ажиллах зардал нийтдээ 1500-2000 дол гэж байдаг юм уу, бусдаасаа харицангуй хямдхан л юм... /1500-2000 бол их мөнгөө гэхдээ тийшээ явуулдан ихэнх байгууллага бараг 8000 с дээш л байдаг даа

  • Ч. Мєнхбат 2009-02-11 20:09

    Одоо тийшээ яваад хэрэг байна уу хаа сайгүй хямрал нүүрлээд АНУ байгаа нь наашаа иржиина ш дээ

  • Ц. Энхжин 2009-02-12 20:18

    Хямралын хувьд санал нэгдэж байна шүү. Гэхдээ юм эхэлсэн юм чинь дуусаж л таараа шүү дээ. Тэр олон мэдлэгтэй толгойнуудын дундаас юм гарж л таараа. Тиймээс ирээдүйд... гэсэн бодолтой л байна даа.

  • Н. David 2009-02-13 06:15

    Миний хувьд би энд (Америкт) сургууль төгсөөд америкийн компанид албан ёсоор мэргэжилээрээ ажилладаг.

    Гадагшаа ажиллах хүч гаргана гэсэн элдэв хүмүүс бусдын мэдээлэл багатайг далимдуулан хуурч мэхлэх, залилан хийх явдал байнга гарсаар байгаа гэдгийг санах хэрэгтэй.
    Миний олж мэдсэн туршлагаас харахад би дээрхи зарыг худлаа зар байна гэж хэлэх байна. Ингээд америкт албан ёсоор ажиллах талаар өөрийнхөө хэмжээнд бага ч болов мэдээлэлийг хүргэе.
    ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
    Америкт албан ёсоор ажиллагсад H1B ангилалын цагаачлалын бус виз хүсдэг. Ийм төрлийн виз хүсэхийн тулд тухайн хүнийг ажил олгогч буюу компани, корпорациудаас мэдлэг , мэргэжлийн ур чадвартай танилцаж тухайн ажил олгогчид тухайн мэргэжилтэн зайлшгүй шаардлагатай байгаа үндэслэлээ USCIS (Нэгдсэн Улсын Иргэншил болон Цагаачлал хариуцсан Алба) гэх байгуулагад өргөдөл гаргах ёстой. Ажил олгогчийг спонсор компани ч гэж бас нэрлэдэг. Гадаадаас ажилтан авах үндэслэлээ гаргаж, мөн компанийхаа тухай тайлан тухайн мэргэжилтэний мэргэжлийн ур чадварыг илтгэх бичиг баримт (их дээд сургууль төгссөн диплом, tran) зэрэг нэлээд материалыг ажилтан авах өргөтлийн хамт USCIS байгууллагад илгээдэг. USCIS нь бүх материалуудыг судлан үзсэний үндсэн дээр тухайн ажилтаныг авах эсэхийг зөвшөөдөг. USCIS нь өргөдөлүүдийг 4 сарын эхний 7 хоногт хүлээж ( ажилийн 5хан өдөр) авдаг бөгөөд жилд 100 000 гаруй хүн өргөдөл гаргадагаас 65 000 нь хүлээн зөвшөөрөгддөг юм байна. Гэхдээ энэ тоо хямрал эхлэхээс өмнөх баримт учир дотоодын ажилллах хүч сая саяаараа ажилгүй болж байгаа өнөө үед энэ тоонд өөрчлөлт орж болзошгүй. Өргөдлийг хянан шийдвэрлэх хугацаа нь тухайн оны 4 сарын эхнээс 10 сарын эцэс хүртэл байдаг. Ер нь энэхүү өргөдөлийг хүлээн авч хянах, шийдвэр гаргах процесс нь хамгийн багадаа 3-6 сар зарцуулагддаг. Хэрэв өргөдлийг хүлээн авсан тохиолдолд USCIS -ээс I-797 гэх баримтийг ажил олгогчид илгээдэг. Энэ баримтийн загварыг доорхо линк-ээс хараарай.
    http://www.immihelp.com/visas/h1b1-approval-notice-of-action.html
    Хэрэв зөвшөөрөгдсөн бол таны I-797-ийг чинь ажил олгогч байгууллага танд илгээгээд энэ баримтаа хүлээн авсаны дараа та монгол дахь америкийн элчин сайдын яаманд виз хүснэ. Хэрвээ элчин сайдын яам таньд виз олгосон бол баяр хүргэе. Та Америкт албан ёсоор ажиллах боллоо гэсэн үг.
    Нэмэлт мэдээлэлүүдийг доорхи холбоосуудаас аваарай. Доорхи сайтуудыг энэхүү мэдээлэлийнхээ эх болгох ашигласан болно.

    http://en.wikipedia.org/wiki/H1_visa
    http://www.uscis.gov/portal/site/uscis/menuitem.5af9bb95919f35e66f614176543f6d1a/?vgnextoid=c487d92e8003f010VgnVCM1000000ecd190aRCRD

    Товчихондоо:

    1. Ажил олгогч буюу спонсорийг олох
    2. Ажил олгогч таны ур чадварыг үнэлэж зайлшгүй шаардлагатай мэргэжилтэн гэдгийг олж тогтоох
    3. Ажил олгогч нь өргөдөлийн материалаа USCIS-д илгээх
    4.USCIS материалийг хянах(3-6 сар), зөвшөөрсөн тохиолдолт I-797 -ийг ажил олгогчид илгээх
    5. ажил олгогч таньд I-797-ийг илгээх
    6. I-797-ийг хүлээн аваад элчинд визний ярилцалгад орох

    гэсэн бүдүүвчтэй гэж ойлгоорой. Би мэргэжлийн хуульч биш тул ойлгомж муутай мэргэжлийн хэллэг багатай бичсэн байж магадгүй. Хэрэв Англи хэл сайн мэддэг бол дээрхи холбоосуудаар орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Бас нэмэн зүйл байвал энэ буланд нэмэж байгаарай.


    Хүндэтгэсэн.
    Н.David,

  • P. BOLD 2009-02-13 13:50

    наад 1500-2000 гэсэн зар чиньнэг орон алдаад (дутуу) бичицсэн юм бишүү... Залуусаа, хялбар олз, хямд зарын дагуу яваад байвал, нэг л нартай өдөр түнэр харанхуй болох вийдээ...

  • Н. Одпүрэв 2009-07-22 07:31

    Оюутаны визтэй хүн Америкийн нэгдсэн улсад хэрхэн ажиллаж болох бэ. Тэр талаар ямар боломжтой талаар хэлж өгөөч Давид

  • E. Amarbayasgalan 2009-07-22 07:44

    F1 буюу оюутний визтэй хүн сургууль дээрээ 25-с доош цаг ажиллахийг зөвшөөрдөг. Сургууль дээрээ гэхээр гуанз, номийн сан, лаб гэх мэт. Ийм ажил олход бэрх бас цалин муутай. Гадуур ажиллахийг хориглодог хэдий ч гадаадийн оютнуудийн ихэнх нь гадуур ажилдаг. Баригдаад явж байхийг нь би лав хараагүй. Гадуур ажилд орход нийгмийн даатгалийн дугаар ( social security card), жолооний унэмлэх асуудаг. Тэр 2-ийг нь ирэнгүүтээ яаралтай авах хэрэгтэй.

  • E. Amarbayasgalan 2009-07-22 07:52

    Өө бас тэрнээс гадна, онц сураад ар гэрийн гачигдалтай, спонсороо алдсан энэ тэр гэвэл бас богино хугацааний ажлийн зөвшөөрөл өгдөг. Гэхдээ энийг бутээхэд их хэцүү.

  • Н. David 2009-07-23 02:59

    Өөрийн мэддэг чаддаг бүхнээсээ бусдад хуваалцаж бүлгийнхэнд маань хэрэгтэй мэдээлэл өгсөн Е. Амарбаясгалан танд баярлалаа.

    Одпүрэв-д:
    Чиний асуусан асуулттай холбоотойгоор жаал юм харлаа. Мэргэжлийн хуульч нь биш болохоор бичсэн зүйлд маань буруу зөрүү зүйл байх вий. Тэгвэл соорри шүү.

    Зиак тэхээр юуны өмнө F1 буюу оюутны виз нь албан ёсны ажлын виз биш болохоор янз бүрийн ажил хийхэд нэлээд төвөгтэй. Гэхдээ энэ визээр Америкт ирсэн хүмүүсийн ихэнхи нь хууль болон хууль бусаар ажил хийж амжиргаагаа залгуулдаг нь хэнд ч нууц биш ээ.
    Тэхээр 2 янзаар ажиллаж болох нь:1. Хуулийн дагуу, 2. Хууль бусаар
    1 Хуулийн дагуу:

    а. On campus. Сургуулийн орчинд ажиллах.
    Дээр Амарбаясгалангийн дурьдсанчилан гуанз, номийн сан, лаборатори зэрэгт ажиллах. Сургуулийн орчинд ажиллах нийт цаг нь 7 хоногт 20 оос хэтрэхгүй байх ёстой (Part time job). Энэ ажлын цалингийн үнэлгээ бага бөгөөд ихэнхи тохиолдолд тухайн мужаасаа хамаараад цагийн хөлсний хамгийн доод хэмжээгээр цалинждаг. Жишээлбэл Калифорний мужид цагийн хөлсний доод хэмжээ $8.25/цагт байхад өөр мужид энэ нь $6.50 байх жишээтэй. Энэ ажлын хамгийн гол авууштай зүйл нь сургуулийн орчинд ажиллах бол чи албан ёсоор SSN (Social Security Number -нийгмийн халамжийн дугаарт) олгогдох бөгөөд сургуулиасаа тодорхойлолт авч Social Security Administration төвд очоод тусгай маягт бөглөснөөр чи SSN дугаартай болно. ер нь SSN бол маш чухал баримт бөгөөд банкний кретид-д apply хийх болон бусад зүйлд ихээхэн тустай. Ер нь хууль ёсны ажил эрхэлэхд хуулийн дагуу ажилладаг компаниуд бол энэ SSN-ийг юун түрүүн шаарддаг.
    Энэ төрлийн ажлыг сургуулийнхаа student center-с голдуу асууж сураглах, эсвэл өөрөө ажил хайж байгаа тухайгаа student center-tee бүртгүүлж маягт бөглөдөг.

    b. Curricular Practical Training (CPT) - Мэргэжлийн дадлагжих сургалт.
    Энэ нь сургуулийн орчиноос гадуу буюу off campus ажил. Жишээлбэл internship (интэрншиф). Тухайн суралцаж байгаа чиглэлтэйгээ холбоотойгоор сургуулиас гадуур буюу компанид ажиллах. Энэ нь мөн 7 хоногт 20 цагаас хэтрэхгүй байх ёстой. Энэ нь дотороо Paid internship, unpaid internship (цалинтай, цалингүй) гэж 2 янз байдаг. Интерншип ажлын цалинтай цалингүй байх нь тухайн компаний интерншиф зарлаж байгаагаас л хамаарна. Интерншип ажлыг ихэвчлэн интернэтээр, зарын порталуудаас хайж олно. Жишээлбэл www.craigslist.org гэх мэт. Интерншип ажлууд өрсөлдөөн ихдээ, өргөдөл гаргагчид олонтой. Интерншип ажил хийхийн гол давуу тал нь мэргэжлийн дадлага олж авах, нэр хүндтэй компанид интерншип хийсэн бол төгсөөд уг компанидаа үргэлжлүүлэн ажиллах, үгүй гэхэд өөрийн Resume дээр мэргэжилээрээ ажилласан туршлагатайг харуулах боломжтой болох зэрэг юм уу даа.

    в. ОPT Optional Practical Training буюу бас нэг төрлийн "мэргэжлийн дадлагажих сургалт".
    Үүнийг манайхан нэг жилийн ажиллах эрх гэж нэрлээд байгаан. Яг үнэндээ бол сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу нэг жил дадлага олж авах эрх л юм даа. OPT-ээр ажиллаж байх явцад чиний статус чинь F1 хэвээр байдаг. Хэрэв албан ёсоор ажиллах эрх авах бол тусгай өргөдөл гаргаж статус чинь H1B буюу хууль ёсны ажилчин гэсэн статустай болдог. OPT нь дээрхи CPT-ээс ялгаатай нь OPT-ээр ажиллахын тулд эндэхийн их дээд сургууль, коллежи төгссөн байх ёстой. OPT- д төгсөхөөс 60 хоногийн өмнө өргөдөл гаргах ёстой. Энэ тухайгаа сургуулийнхаа admission office-s дэлгэрэнгүй асууж лавлах хэрэгтэй. OPT-ээр ажил хийж байгаа бол 7 хоногт бүтэн цагаар (40 цаг) ажиллах боломтой. Мөн ОРТ-ээр ажиллаж байх хугацаандаа албан ёсоор ажиллах эрх авахаар өргөдөл гаргах боломжтой зэрэг давуу талуудтай.

    2. Хууль бусаар ажиллах.
    Зиак энд бол тухайн газар л элдэв бичиг баримт, ажиллах эрх шаардахгүй бол ямар ч төрлийн ажил байж болно доо. Гамбир зөөгч (pizza deliver), балетчин (valet parking), аягачин (аяга угаагч), өвөөчин, эмээчин (настай хүн асрах), хумсчин (manicure, pedicure) -ээс эхлээд мэргэжил нэг их шаардаад байхгүй хурдан дадлага олчих ямар ч ажил байж болно :-) . Энэ талын ажлуудыу ихэвчилэн танил талаас сураглах монголчуудаасаа асууж сураглаж хайсан нь дээр www.craigslist.com зэрэг сайтаас ажил хайж болох боловч ихэнхи нь албан ёсны ажиллах эрх асуугаад байдаг нь төвөгтэй.
    мөн зарим эндэхийн монголчуудын вэб сайт
    www.medeelel.com
    www.orloo.com
    www.lamongols.com
    www.zamdaan.com
    www.dayarmongol.com
    сайтуудад иймэрхүү ажлын зарууд нэлээд тавигддаг.
    мөн Yahoo дээр эндэхийн монголууд амьдардаг хотуудын группууд байдаг. Тэдгээрийг олж элссэн байвал зүгээр.

  • Н. Одпүрэв 2009-08-24 02:45

    Баярлалаа Давид. сайхан зөвөлгөө өгсөнд.

  • Ч. Nomin 2010-01-05 12:18

    Сайн байцгаана уу?

    Энд нэмж хэлэхэд Ж1 визтэй хүний гэр бүлийн хүн ажиллах эрхтэй байдаг. Гэхдээ ажлын эрхийн үнэмлэх авахад хүсэлт гаргах хэрэгтэй. хэрэв чиний хүсэлтийг шалгаж үзээд бүх юм худал байвал тодорхой хугацаатай ажиллах эрхийн үнэмлэх авна. тэгээд та эхний ажлаа олоод эхний ажлийн газраас таныг ажилд авч байгаа нь үнэн болно гэсэн утгатай бичиг авч тухайн газрынхаа нийгмийн халамжийн дугаарыг авах хүсэлтийг гаргасанаар та ажиллах бүрэн эрхтэй болно.

  • Ц. ЛХАМ 2010-04-06 08:46

    Б2 ангилалын виз тэй хүн харалчихвал яах вэ? Аялал жуулчллаар очоод үлдчихвэл гэсэн үг л дээ.

  • Ц. ЛХАМ 2010-04-06 08:53

    Ажил олдох уу. Бас амьдрах эрх болон бусад эрүүл мэнд болон хүүхдэд сургууль соёлд хамрагдах боломж байдаг уу? шууд хог дээр гарчдын болуу кккккккк. Мэдээлэлгүй хүн ийм л байна даа. Мэддэг бол хэлж өгнө үү нөхдөө. аа нэрээ тийм бас нэг юм байна хямрал хямрал гэд байх шиг байна. Зөндөө Монгол буцсан ч гэх шиг, миний бодлоор хүний амьдрал хүн хүнээсээ өрөөс нь л шалтгаална гэж бодож байна. Арчаатайхан хүн бол энэ хямралын үеээр од шүүрч амьдрна доо. Энд хямраад гэд дагаж хямрад байж болохгүй байх аа. /жич. Од шүүрэх гэдэг нь хүн хуурах залиллах биш шүү залуусаа, хөдөлмөр хөдөлмөр/

  • A. Tsogkhuu (61) 2010-04-06 09:19

    Сая АНУ ороод ирсэн. Хүн тэнд ажлаа хийгээд л, хэрэг төвөг тарилгүй сахилга баттай байвал сайхан л юм шиг байна лээ. Зарим хүмүүс 8-10 жил асуудалгүй амьдарвал грийн кард авчдаг гэсэн. Өөрийн мэргэжлээрээ л ажиллавал зүгээр санагдсан. Энд эрх чөлөөтөи ажиллаад сурсан бид, янз бүрийн авиртай гадныхантай таарч тохирч ажиллах хэцүү байж магадгүй л юм. Гэхдээ миний бодол л доо. Гэхдээ зарим дасцан хүмүүс гайгүй ээ л гэх юм билээ. Компани байгуулсан хүмүүс байх л юм билээ. Том зах зээл учраас ямар нэгэн юм эхлүүлэх боломж бол байна гэж бодож байна.

  • Н. David 2010-04-08 00:59

    B2-ийн хувьд зарим нэг хүмүүсийг харж байхад очсон даруйдаа визнийхээ хүчин төгөлдөр байх хугацаанд ангилалыг нь F1 буюу оюутны визний ангилалаар солиулаад тэгээд хууль ёсны статустайгаар үлддэг юм билээ. Мэдээж оюутны визтэй болсон тохиолдолд сургалтын төлбөр төлөх, хичээлдээ байнга явдаг байх гээд зайлшгүй хууль ёсны асуудлууд байна л даа.

    B2 ангилал маш цөөн хугацаар жишээлбэл 2 долоо хоногоор виз олгож ихэвчлэн тэр хугацаагаар нь статус дарж өгдөг. Гэсэн хэдий ч энэ бага хугацаандаа хэлний сургууль олоод статусаа өөрчлөх өргөдөлөө цагаачлалын албанд гаргаж чадвал таны өргөдөлийг хүлээж авсанаас хойш 3-6 сар хүртэл эцэсийн байдлаар хариу өгдөг. Хариу зөвшөөрсөн эсвэл татгалзсан ямараар гарсан байлаа ч таны хууль ёсны статус энэ хугацаанд хүчин төгөлдөр байдаг. Өргөдөл гаргачаад шууд хичээдл явна гэсэн үг биш. Цагаачлалын албанаас албан ёсны статусыг тань өөрчилсөн эсвэл татгалзсан хариу ирэх хүртэл таны Америкт дахь статус хууль ёсны байна гэсэн үг.

    Яг статусын хугацаа дууссан тохиолдолд асуудал маш их хэцүү лдээ. Харалсан тохиолдолд танд жолооны үнэмлэх, оршин суугчийн үнэлэх (ID) болоод нийгмийн халамжийн дугаар зэрэг зайлшгүй чухал бичиг баримтуудыг авах боломжгүй болдог. Ингэснээр нийгмийн бүх халамж үйлчилгээний гадна орхигдож мөн ажиллах эрхгүй, ажил олоход хэцүү бодог гэсэн үг л. Ер нь ямар ч визтэй байсан харлаад хэрэггүй л гэж зөвлөх байна. Бүр аргагүйгээд үлдэх шаардлагатай бол дээр эхэнд дурьдсан визний статусаа өөрчлөх аргыг л сонгосон нь дээр дээ.

    Хууль ёсны статусаа л хадгалж үлдээрэй.

    Би өөрөө мэргэжлийн хуульч биш дээрхи зөвлөгөө маань ойр тойрныхоо хүмүүсийг харж байхад ажиглагдсан бас интэрнэт ном зэрэг бусад материалууд дээрээс олж мэдсэн цэвэр "параакчик" (:-р ) талын зөвлөгөө болохыг анхаараарай.

    Хууль ёсны статусаа л хадгалж үлдээрэй.(plz, plz, plzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzz...)



  • A. Tsogkhuu (61) 2010-04-08 06:40

    Б1/Б2 той хүнд 2 сараар виза дарж өгөөд, хил дээр болохоор 6 сарын хугацаанд гарч болно гээд тамга дарсан тохиолдолд висаныхаа хугацаанд буцаж ирээрэй гэж хүмүүс зөвлөөд байх юм билээ шүү. Хил дээр нь дарж өгсөн тэр хугацаанд тэнд байвал ер нь болохгүй л гэж байна лээ.

  • Ц. ЛХАМ 2010-04-08 10:15

    Хүүхэд яах вэ? статус сольно гэж байна биздээ. бага анигийн хүүхэд

  • Н. David 2010-04-09 04:03

    хэрэв та статусаа солиж байгаа бол таны гэр бүлийнхэн мөн ялгаагүй статус солигдоно. Жишээлбэл таны статус F1 буюу оюутны статустай бол гэр бүл тань F2 буюу оюутны гэр бүл гэсэн статусруу шилжинэ гэсэн үг...

  • Б. Баясгалан 2010-06-09 17:16

    Америк руу F1 визээр явахад гэр бүл, хүүхдүүдийг авч явахыг зөвшөөрдөг үү. Аль эсвэл түрүүлж яваад дараа нь гэр бүлийнхнээ татаж авдаг уу. Энэ нь зөвхөн магистраас дээш түвшний сургалтанд зөвшөөрдөг үү.

    1 жилийн сертификатны сургалтаар явахад гэр бүлд нь виз өглөг болов уу. Сургууль, цэцэрдэг нь төлбөртэй юу.