|
|
Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлье
Миний хувьд гадаадад гэр бүлээрээ 5 жил амьдарлаа. Бэлэнчилдэг Монгол үйлдвэрлэгч Монгол болмоор байна. Өмсдөг хувцас нь "Комиссын хувцас", Унадаг унаа нь "Хуучин машин", Иддэг хоол нь "Хятад ногоо", Уудаг ундаа нь “Архи пиво” Хийдэг бизнес нь "Газраа зарах" Ярьдаг юм нь “Хараалын үг” Шинэ мэдээ нь "Улс төрийн хэрүүл", Шилмэл охид нь “Хужаагийн амраг” Ийм л тамын тогоонд Монгол орон маань буцалж байна шүү дээ. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхгүй бол дан ганц нүүдлийн МАА-гаар Монгол хөгжинө гэж үү дээ. Миний хувьд үндэснийхээ үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм сан гэж үргэлж бодож явдаг. Бид Хятадаас бэлэн бүтээгдэхүүн маш их худалдан авч байна. Бидний урд хөрш асар түргэн хурдацтай хөгжиж байгаа жишээг бид Монголдоо авч хэрэглэмээр байна. Хотын агаарыг хуучин машин бохирдуулж байна. Манайхан хуучин машин Япон Солонгосоос их оруулж ирж байна. Хотын агаарыг бохирдуулсан, түлш их зардаг эдгээр машинуудыг оруулж ирж байхаар Дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа цахилгаан машиныг Улаанбаатарт дэлгэрүүлэх боломж юу байна. Энэ машин нь Хятадад $5000-7000-ын үнэтэй. 8 цаг цэнэглэхэд 1540 төгрөгний цахилгаан эрчим хүч зарцуулна. Түүгээрээ 100-120 км зам туулна. Эдгээр машины хамгийн гол эд анги болох аккумляторыг Монгол залуучууд өвлийн улирлын -50 хэмд ажиллуулж чадах боломжыг судлаад олчихсон байна. Мөн 100 км-т 7,5 -9 литр бензин хэрэглэдэг Япон Солонгосын жип пикап машинуудыг Хятадад үйлдвэрлэж байна. Эдгээр жип пикап машинууд шинээрээ $5900-$10300 ын үнэтэй байна. Эрчим хүчний асуудлаар ярих юм бас байна. Хүн бүр цахилгаан хэмнэх тухай л даа. Юм жижгээсээ эхэлдэг. Манайд эрчим хүчний үргүй алдагдал маш их байдаг. Үүнийг 10-30 хувь хэмнэж чадах “Цахилгаан хэмнэгч төхөөрөмж”-ийг бас Хятадад үйлдвэрлээд улс орныхоо эрчим хүчний алдагдлыг үндсэнд нь зогсоогоод байна. Үнэ нь ердөө 290 юань. Ойролцоогоор 60,000 төгрөгний үнэтэй энэ төхөөрөмж жижиг дунд үйлдвэр, айл өрх, үйлчилгээний байгууллагад маш их хэрэгтэй. Энэ төхөөрөмж сард 100,000 төгрөгний эрчим хүчний төлбөр төлдөг газар сар бүр 30,000 төгрөгийг нь хэмнээд байвал улсад болон хувь хүнд хичнээн хэрэгтэй эд болох нь тодорхой. Би хортой ногоо идмээргүй байна. Хятадын хортой хүнсний ногоо худалдаж авахаар эх орныхоо торгон хөрсөнд ногоогоо тарья. Үүний тулд Хятад ногоо авч байгаа тэр их мөнгөөр өрхийн фермерийн аж ахуйд хэрэглэж болох ХАА жижиг тоног төхөөрөмж худалдаж авья л даа. Хятадууд газар тариалангийн бага оврын техник тоног төхөөрөмжийг маш сайн хийдэг болжээ. Урд хөршүүд газар тариалангаа техникжүүлж чадсанаар хүн амынхаа хүнсний хэрэгцээг бүрэн хангаад байна шү дээ. Би энэ талын тоног төхөөрөмжийн судалгааны ажил дээр илүү их анхаарал тавьж байгаа. Цаашид өөрийнхөө сайт дээр оруулах болно. Барилга орон сууцны үнэ өсч байна. Гадаадаас үнэтэй барилгын материал оруулж ирэхээр тэр барилгын материал үйлдвэрлэдэг жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нь оруулж ирээд өөрсдөө барилгын материал үйлдвэрлэж болно. Жишээ нь: Хятадад ХАА-н болон үйлдвэрийн хаягдлаар экологийн цэвэр ханы материал үйлдвэрлэх технологи маш их хөгжиж байна. Энэ тухай http://www.mychina.biz/pages/huawall.html ээс олж үзээрэй. Мөн Эрээн хотод нэг эмгэн өвгөн хоёр зөвхөн хадаас л зардаг жижиг дэлгүүртэй. Одоо тэр хоёр хувийн 200 метр кв. хаустай тохилог сайхан амьдарч байна. Мэдээж банкинд нь хэдэн төгрөг байгааг хэн ч мэдэхгүй. Хятад хүн гэж өчүүхэн жижиг юмаар их үйлсийг бүтээж байна шүү дээ. Тэгвэл хадаас хийдэг машин Хятадад ердөө $5700 байдаг юм байна. Энэ үйлдвэрийг Монголдоо хэн нэгэн аавын хүү оруулчих юм бол дээрхи хоёр хөгшин шиг амьдралаа өөд нь татаад зогсохгүй богино хугацаанд улс орныхоо нэг ч гэсэн эрэлт ихтэй барилгын материалын асуудлыг шийдчих юм шиг байна. МАА-н талаар Манайхан үхрээ сааж сүүний хэрэгцээгээ нэмэгдүүлэх боломж их байдаг боловч Хятадын хуурай сүү аваад усанд найруулан худалдаанд гаргаж байна. Нэг айл зундаа үсрээд л 15 үнээ сааж байна. МАА-н энэ аргаар Улаанбаатарын сүүний хэрэгцээг яаж хангах юм бэ. Хятадад цахилгаан саалтуурын машиныг маш их хямдхан худалдаж байдаг юм байна. Хуурай сүү нэг тонн нь $3300 байдаг. Энэ үнээр 5 саалийн саалтуур машин авч болно. Үнээ болон хонь ямаа саадаг төхөөрөмжүүд бол $600-700 байдаг. Нэг машин 5-6 минутанд нэг үхрийг бүрэн сааж чаддаг. Хөдөөгийн малчдад энэ тоног төхөөрөмжийг мэдүүлчихвэл тэд хурааж дийлэхгүй байгаа саалиа бүрэн авч чадна шүү дээ. 5 ширхэг саалийн машин дээр нэг л хүн ажиллана. Тэр хүн цагт 60 үнээг амархан саагаад, маш сайн ариутгасан вакуум савтай нь худалдаанд болон сүү боловсруулах цехэд нийлүүлж болно. Тэгвэл гар аргаар нэг үнээг 15-20 минут саадаг. Энгийн саальчин өглөө 6-9 цагийн хооронд дөнгөж 15 үнээг тугал баригчтайгаа нийлэн байж л арай гэж хагас дутуу саалиа авдаг. Манай хөдөө хүн бүл муутай айлууд их бий шүү дээ. Тэд маш их сүүг өдөр бүр алдаж байгаа. Мөн Жижиг оврын хадлангийн машин байдаг юм байна. Нэг малчин хадуураар өдөрт 3 бухал өвс хадвал дээдийн заяа. Тэгвэл бага оврын хадуурын машин өдөрт хамгийн багадаа гэхэд 15 бухал өвс хаддаг. Мөн малчин хүн гэртээ суугаад малын тэжээлээ хийж болох тоног төхөөрөмж бас бий. "Алтан тариа"-ийн малын тэжээлийг Улаанбаатараас тээвэрлэж байхаар хот айл бүр ийм тэжээл үйлдвэрлэдэг машинтай болчихвол малчин өрхүүд өвлийг өнөтэй давахаас гадна өвлийн улиралд ч саалийн фермерийн аж ахуйн үхрийн тэжээлийн асуудлыг шийдэж саалиа хурааж болно. Цааш нь нилээд их зүйл бичмээр байна. Юу ч гэсэн миний www.mychina.biz сайтаар орж үзээд саналаа хуваалцана уу. Би сайт дээрээ үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд нэн их хэрэгтэй дээрхи тоног төхөөрөмжийн судалгааны ажлуудаа оруулсан байгаа. Анхаарал тавьсанд баярлалаа Хүндэтгэсэн Ц.Энхтайван БНХАУ-д оршин сууж байгаа Монгол улсын иргэн www.mychina.biz сайтын удирдагч |
|---|---|
| Эрх: | Нийтийн |
| Салбар: | Худалдаа, үйлчилгээ |
| Электрон Шуудан: | taivan60@yahoo.com |
| Вэб сайт: | www.mychina.biz |
| Үүссэн: | 2009-01-20 01:05 |
Гишүүд
Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлье бүлгээр сонин юу байна?
-
T. Munkhjargal,
Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлье бүлгийн Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ямар тоног төхөөрөмж хэрэгтэй байна сэдэвт хариулт бичив. Та энд дарж уншина уу. 14 цагийн өмнө -
B. Jargal,
Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлье бүлгийн Жижиг дунд үйлдвэрлэлийн эрсдэлүүд юу вэ? сэдэвт хариулт бичив. Та энд дарж уншина уу. 2 өдрийн өмнө -
Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлье бүлэгт Солонгос хоолны газар орохоо болъёо оо шинэ сэдэв оруулав. 2 өдрийн өмнө -
В. Доржсамбуу,
Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлье бүлгийн Жижиг дунд үйлдвэрлэлийн эрсдэлүүд юу вэ? сэдэвт хариулт бичив. Та энд дарж уншина уу. 3 өдрийн өмнө -
Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлье бүлэгт Жижиг дунд үйлдвэрлэлийн эрсдэлүүд юу вэ? шинэ сэдэв оруулав. 3 өдрийн өмнө
