Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?
Network_380 Цахим компани Монголд,,,   

Цахим компани гэдэг нь:
Мэдээллийн системийн нөөцийг интернэтийн тархалттай нэгтгэж, бизнесийн гол тогтолцоог интернэт, интранэт, экстранэт, вэбээр дамжуулан хэрэглэгчид, ажилтнууд, нийлүүлэгчидтэй шууд холбож өгснөөр “Цахим компани” болон хувирна.
Байгууллагын хэрэглэгчид, нийлүүлэгчид болон ажилчидтай харьцах чухал харилцаанууд нь цахим хэлбэрээр дамжуулагддаг байгууллагыг “Цахим компани” гэнэ.
Цахим компани бий болоход гол нөлөөлсөн хүчин зүйл нь интернэтийн сүлжээ болон мэдээллийн технологийн ололт, хөгжил юм. Өөрөөр хэлбэл мэдээллийн технологийн шинэ ололт болон хөгжил нь энэ төрлийн байгууллага үүсэх шалтгаан нь болж өгсөн.
Цахим компани гэдэг нь товчоор хамгийн чухал гол бизнесийн үйл ажиллагаагаа мэдээллийн технологийн шинэ ололтууд болон интернэт сүлжээ ашиглан явуулдаг байгууллага юм.
Цахим компани нь үйлдвэржилтийн дараах түвшний виртуаль байгууллагууд юм.
• Эрх мэдэл нь мэдлэг болон өрсөлдөөн дээр суурилдаг.
• Хүмүүс, өмч, санаануудыг холбоход сүлжээг ашиглана
• Нийлүүлэгч, хэрэглэгчидтэй нэгдэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг түгээдэг
• Уламжлалт байгууллагын хүрээ хязгаар эсвэл физик байршилаар хязгаарлагддаггүй
Цахим компаний бизнесийн гол процессууд нь байгууллагыг бүхэлд нь хамарсан эсвэл хэд хэдэн байгууллагыг холболсон цахим сүлжээгээр зохицуулагддаг.


Эрх: Нийтийн
Салбар: Мэдээллийн технологи
Электрон Шуудан:
Вэб сайт: www.biznetwork.mn
Үүссэн: 2009-03-10 16:29
Элсэх »

Гишүүд


Цахим компани Монголд,,, бүлгээр сонин юу байна?