|
|
Мод тарьцгаая!!!!
Байгаль орчны тэнцвэржилтийг хадгалж, цөлжилтийн эсрэг мод тарьж НОГООН АРАЛ байгуулцгаая. Энэхүү мод тарих аян нь "Миний клуб" онлайн бүлгэмээс 2007 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд байгаль орчноо хамгаалья гэсэн сэтгэлтэй хэн ч нэгдэж болох юм. Миний клуб нь өнгөрсөн хугацаанд нийт 2500 модыг Улаанбаатар, Зайсан, Булган аймгийн Баяннуур суманд тарьсан. Миний клуб бүлгэм нь онлайнаар харилцдаг, ихэнх гишүүд нь ШУТИС, МУИС, УБИС -уудын оюутнууд байдаг сайн дурын ашгийн бус бүлгэм юм. Клубын гол зорилго: Хамгийн том онлайн коммунити болох, мод тарьж ногоон арал байгуулах явдал. 2009 он буюу энэ 5 сарын сүүлээр Булган аймгийн Баяннуур сум мөн Сонгинод нийт 200 хүний бүрэлдэхүүнтэй мод тарьхаар төлөвлөж байгаа тул та бүхэн манай үйл ажиллагаанд хамтран оролцож өөрийн чадах бүхий л талаар оролцохыг уриалж байна. Ингээд мод тарих хүсэлтэй, тарих гээд ч амждаггүй, тарихаар төлөвлөж байгаа болон байгаль экологио хайрладаг бүх хүмүүст энэхүү хэлэлцүүлэг маань нээлттэй байх болноо. |
|---|---|
| Эрх: | Нийтийн |
| Салбар: | Байгаль орчин |
| Электрон Шуудан: | |
| Вэб сайт: | www.miniiclub.com |
| Үүссэн: | 2009-03-19 22:28 |
Гишүүд
Мод тарьцгаая!!!! бүлгээр сонин юу байна?
-
Ү. Цэрэнчимэд,
Мод тарьцгаая!!!! бүлгийн Алимны мод сэдэвт хариулт бичив. Та энд дарж уншина уу. 10 өдрийн өмнө
