Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?
Network_601 Элсэн цаг   

Танин мэдэхүйн болон мэдлэгт чиглэсэн бүлэг

Дүрэм:
1. Асуултанд зөв хариулсан хүн дараагийн асуулт асуух эрхтэй болно.
2. Асуулт тавьсан хүн асуултанд хариулж чадахгүй гэж үзвэл хариултаа хэлж болно. Ингэснээр дахин нэг асуулт тавих эрхтэй болно.
3. Өмнөх асуултын хариу гараагүй байхад дараагийн асуулт тавихыг хориглоно.
4. Асуулт нь тавигдсан өдрөөс хойш 12 цагийн хүчинтэй, хугацаа хэтэрсэн үед бүлгийн аль нэг гишүүн асуулт тавьж болно. Зэрэг 2 асуулт орвол эхнийх нь хүчинтэй
5. Асуулт тавих ёстой хүн ямар нэгэн шалтгаанаар асуулт тавилгүй удвал /30аас дээш минут онлайнд байхгүй/ бүлгийн админ болон модираторууд эсвэл хэн нэгэн гишүүн түр зуур асуулт тавих эрхтэй. Гэвч асуултанд хариулсан хүн асуулт тавих эрх авч чадахгүй юм.
6. Асуулт хариултууд МОНГОЛ ХЭЛ дээр явагдана. Латинаар галиглаж бичихийг зөвшөөрнө
7. Асуултынхаа өмнө АСУУЛТ: гэж бичиж байхыг анхааруулж байна
8. Асуултын эзэн хариултаа хэлэхдээ заавал ХАРИУЛТ гэж бичээд хариултаа хэлээд Хэн зөв хариулсаныг зарлана.
9. Асуулт давтагдсан тохиолдолд Асуултын эзэн дахин асуулт тавих эрхтэй. Давтагдсан асуултыг Админ болон модираторууд устгах эрхтэй. Гэхдээ асуулт давтагдсаныг заавал анхааруулна.
10. Бүлэгт хамааралгүй зар оруулахыг хориглоно. Оруулсан тохиолдолд Админ болон модираторууд устгана.

Эрх: Нийтийн
Салбар: Боловсрол, Шинжлэх ухаан
Электрон Шуудан: dbr.smoon@gmail.com
Вэб сайт: www.biznetwork.mn
Үүссэн: 2009-04-10 18:45
Элсэх »

Гишүүд


Элсэн цаг бүлгээр сонин юу байна?