|
|
UB Songdo Hospital
БНСУ-н Сонгдо эмнэлэгийн Монгол дахь салбар болох Улаанбаатар Сонгдо эмнэлэг нь эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг ЭМЯ-с авч 2007 оны 12 сараас албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж байна. Тус эмнэлэгт 10 гаржй сая америк долларын хөрөнгө оруулалт хийн олон улсын стандартын шаардлага хангасан нэн орчин үеийн тоног төхөөрөмж, шилдэг технологи, шинэ менежмент бүхий эрүүл мэндийн оношлогоо, хоол боловсруулах эрхтэний мэс заслын төв болгох зорилготой ажиллаж байна. Эмнэлэг анх байгуулагдахаас эхлэн Монгол эмч, эмнэлэгйин ажилтнуудаа БНСУ-д сургалтанд хамруулах ажилыг шат дараатай хийж ирсэн. Эмнэлэг нээгдээд удаагүй боловч давхардсан тоогоор 56000 гаруй өвчтөнд үйлчилж, хорт хавдрын 150 орчим тохиолдлыг илрүүлээд байна. Мөн энэ хугацаан 900 гаруй хүнд мэс засал амжилттай хийлээ. Цаашдаа ч эмнэлэгээр үйлчлүүлэгчдийн тоо тасралтгүй өсөх хандлагатай байна. Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн баталгааг өндөр түвшинд байлгах талаар бид өөрсдөөс шалтгаалах бүх зүйлийг хийн хичээн ажиллаж байна. Сонгло эмнэлэг нь оношлогоог дэлхийн түвшинд хийхийн тулд хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай төхөөрөмжүүдийг дэлхийд тэргүүлэгч компаниудаас импортлон оруулж ирсэн болно. Тухайлбал Герман улсын SEIMENS пирмээс нийлүүлсэн Соронзон резонансын дүрслэлийн /MRI/ төхөөрөмж нь шингэн гелийн -270 градус температурын хөргөлт бүхий хэт дамжуулагч ороомгоор үүсэх 1.5 Тесла хүчтэй соронзон оронг ашигладаг бөгөөд бусад эмнэлэгт ашиглаж буй MRI-с 5 дахин илүү хүчин чадалтай, Компьютер томографийн төхөөрөмж /CT/ нь 64 зүслэгийн нэн орчин үеийн CT бөгөөд эдгээрийг ашигласнаар Монголд дэлхийн түвшний оношлогоог хийх боломжтой болж байгаа юм. Түүнчлэн SEIMENS пирмийн Ангиографийн төхөөрөмжөөр судсан дотуурх эмчилгээ, оношлогоо, Японы PENTAX компанийн орчин үеийн видео дурангаар ходоод бүдүүн гэдэсний хавдарын оношлогоо, эмчиолгээг хийж байна. Эмнэлэгийн бүх тоног төхөөрөмж бүрэн дижитал системтэй учир дүрс зурагын чанар өндөр, хадгалах, дамжуулах өргөн боломжтой бөгөөд олон улсын стандартын програм хангамжуудыг ашиглан эмнэлэгийн дотоодод болон БНСУ дахь төв эмнэлэгтэй холбогдон мэдээлэл дамжуулж боловсруулах ажилыг хийдэг. Эмнэлэгт ашиглаж буй ариутгал, халваргүйжүүлэлтийн тоног төхөөрөмж, бодисууд нь олон улсын стандартын шаардлага хангасан баталгаатай учир хамгийн аюулгүй найдвартайд тооцогддог. Монгол улсад элэгний өвчлөл их байгаа учир тус эмнэлэг дээр Элэгний клиник нээж энэ чиглэлийн оношлогоо, эмчилгээг хйиж эхлээд байна. |
|---|---|
| Эрх: | Нийтийн |
| Салбар: | Эрүүл мэнд |
| Электрон Шуудан: | |
| Вэб сайт: | |
| Үүссэн: | 2009-04-13 11:09 |
- Эхлэл
-
Ажлын байр
-
Онцлох ажлын байр
-
Мэдээллийн технологийн оп...
Капитал банк -
JOB VACANCY ANNOUNCEMENT ...
Asia pharma -
Сэтгүүлч, сурвалжлагч...
Барилга.МН -
Програм хангамжийн төслий...
IBI
-
- Компани
-
Бүлэг
-
Онцлох бүлгүүд
-
Интэрнэт зах зээлд зохиолч,...
90 гишүүнтэй -
Монголын бизнес эрхлэгчид /...
231 гишүүнтэй -
Залуу эрдэмтдийн бүлэг...
383 гишүүнтэй -
Монголын залуучууд-Монголын...
159 гишүүнтэй
-
- Бизнес
- Мэдлэг
- БизКафе
