Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?
Монголын Технологи Дамжуулах Төв   

“Монголын Технологи Дамжуулах Төв” ТББ нь 1998 онд ШУА-ийн дэргэд байгуулагдсан ба Шинжлэх ухаан, технологийн судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үндэсний үйлдвэрүүдийн технологийн шинэчлэл, менежментийг сайжруулах, орчин үеийн дэвшилтэт технологийн импорт экспортыг дэмжих зорилготойгоор ажиллаж байна.
Тус төвийн үйл ажиллагааны хүрээнд технологи дамжуулах хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналт тавих, технологи дамжуулах үйл ажиллагааг төрийн бодлоготой нийцүүлэн зохицуулах замаар үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үндэсний үйлдвэрүүдийн технологийн шинэчлэл, менежментийг сайжруулах, орчин үеийн дэвшилтэт технологийн импорт, экспортыг дэмжих, үйлдвэрүүдийн технологийн түвшиний үнэлгээг тогтоох, технологийн горимд хяналт тавих, аудит хийх, зааварчилгаа, зөвлөгөө өгөх зэрэг багтаж байдаг.
Монголын Технологи Дамжуулах Төвийн гол зорилт нь тэргүүний технологи нэвтрүүлэх асуудлаар холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран үйл ажиллагаа явуулах, төсөл зарлаж шалгаруулах, тэргүүний технологийг ашиглах талаар аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн санал, санаачилгыг дэмжин ажиллах явдал юм.
МТДТ ТББ нь инновацийн менежментын хэлтэс, патент, лицензийн хэлтэс, үйлдвэрийн технологи, хяналтын хэлтэс, технологийн түвшний үнэлгээний хэлтэс, сургалт, сурталчилгааны хэлтэс гэсэн бүтэц зохион байгуулалтайгаар ажиллаж байна.


Эрх: Нийтийн
Салбар: Төрийн бус байгууллага
Электрон Шуудан:
Вэб сайт: www.moctet.mn
Үүссэн: 2009-04-14 12:13
Элсэх »

Гишүүд


Монголын Технологи Дамжуулах Төв бүлгээр сонин юу байна?