Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?
Network_787 8888-БҮХ ОДОД   

Сайн санаат-Хүнлэг үйлс хөдөлгөөнөөс Бяцхан хүү Билгүүний эмчилгээнд зориулж 8888-БҮХ ОДОД нэртэй СОНИРХОЛТОЙ бас ХҮНЛЭГ хандивын тоглолт UB palace-ийн концертын их танхимд 5-р сарын 28-ны 19 цагаас болох гэж байгаа тухай та бүхэн дуулсан биз ээ. Энэ хөдөлгөөнд нэгдсэн, нэгдэж амжаагүй бүх л залуусыгаа энэхүү тоглолтыг үзэж нэгэн бяцхан хүүд амьдрал хайрлаач ээ хэмээн уриалж байна.

Энэ тоглолт 8888 төгрөгний үнэтэй бөгөөд тасалбарын мөнгө 100% хүүгийн эмчилгээнд хандивлагдах бөгөөд энэхүү тоглолтын дараа шууд Солонгос улс руу эмчилгээнд явуулах билээ.

Та бүгд бүгдээрээ найз нөхөд, хамт олонтой бөгөөд тэдэнтэйгээ нэгдэж хамтаараа энэхүү тоглолтыг үзнэ үү. Билетийн захиалгаа энэ бүлгийн сэдэвт шууд бичиж болох бөгөөд захиалгаар хүргэж өгнө. Холбоо барих хаяг утсаа үлдээхээ мартав аа. Мөн бидэнтэй холбоо барих утас 99092145, 99056695, 99616444

Тоглолтонд орлоцох уран бүтээлчдээс дурдвал

МУАЖ А.Долгор
МУГЖ Б.Жаргалсайхан
МУГЖ Т.Ариунаа
Гитарчин Өөжгий
МУСТА Батсүх
Анхаа Халиунаа
Дуучин АНУ
Мишээл, Мөнгөлдэй
МУГЖ Ч.Бат-Эрдэнэ
МУСТА Э.Оюумаа
МУСТА Л.Банзрагч
МУСТА С.Баттулга
МУСТА Г.Эрдэнэтунгалаг
Дуучин М.Отгонгэрэл
Дуучин М.Отгонжаргал
Quiza
BX
Люмино
Киви
Татар
Нюанс
A-Sound
Fire
3 охин
Lemons
Take off
A-Capella
Bulsara
Flash
TV Coctail
Батзаяа ба түүний нөхөд зэрэг хамтлаг дуучид жүжигчид бидэнтэй нэгдээд байгаа билээ.




Эрх: Нийтийн
Салбар: Соёл урлаг
Электрон Шуудан:
Вэб сайт: www.biznetwork.mn
Үүссэн: 2009-05-20 10:01
Элсэх »

Гишүүд


8888-БҮХ ОДОД бүлгээр сонин юу байна?