Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?
Network_790 BizNetwork 2.0 Хувилбар   

BizNetwork 2.0 хувилбар ид хийгдэж байна. 10 сарын 31-нд нээлтээ хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ шинэ хувилбарт гишүүд та бүхний санал санаачлагыг багтааж оруулах үүднээс энэ бүлгийг нээж байна.

Одоогоор ашиглаж байгаа энэ хувилбарт байгаа сайжруулагдах хэрэгтэй зүйлс, мөн шинээр нэмэх хүсэлтэй байгаа шинэ боломжуудыг хэлэлцэж ярилцах болно.

Энэ бүлэгт элсэж санал бодлоо хэлэхийн тулд та одоогийн BizNetwork-ийг дор хаяж 1 сар ашигласан байх хэрэгтэй. Ингэснээр давуу болон сул талуудыг олж харан бидэнд үнэтэй санаагаараа хувь нэмэр оруулж болно гэж бодож байна.

--------------------------------------------------------------------
Бүлгийг нийтийн биш болгосны учир гэвэл BizNetwork дээр элдэв бусармаг зүйл бичиж ярьдаг өрсөлдөгч болон атаархагч компаниудын нинжа нараас сэргийлэх зорилготой юм. Тиймээс та бүхэн энэ бүлэгт элссэнээр ярилцсан бүх зүйлсийн талаар шинэ хувилбар гартал ХЭНД Ч ХЭЛЭХГҮЙ НУУЦЛАЛЫГ ЧАНДЛАН ХАДГАЛАХ ЁСТОЙ гэсэн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Эсрэг тохиолдолд ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ноогдуулна.


Эрх: Нийтийн
Салбар: Интернэт үйлчилгээ
Электрон Шуудан:
Вэб сайт: http://biznetwork.mn
Үүссэн: 2009-05-26 14:29
Элсэх »

Гишүүд


BizNetwork 2.0 Хувилбар бүлгээр сонин юу байна?