|
|
Их аваргадаа их хүндэтгэл үзүүлцгээе.
Их аварга Дагвадорж сумодоо гайхамшигтайгаар эргэн ирлээ. Японы сумогийн дэвжээн дээрээс "Тэнгэр заяат монголын ард түмэндээ баярлалаа..." гэж төрлөх хэлээрээ хашгирч, ерөнхий сайд нь түүний өмнө бөхөлзөн хүндэтгэл үзүүлэн өөрийн нэрэмжит цомоо гардуулж, японы сэтгүүлчийн хэлж байгаагаар түүхэндээ хамгийн олон үзэгчтэй башё болж, шагнал гардуулах үед үзэгчидээс ганц нь босч явахгүй байгаагаас харахад манай аварга хэн бэ гэдэг нь харагдлаа. Тэр нутагдаа ирж бөмбөг тоглосны төлөө Монгол явах эрхгүйгээр, барилдах эрхгүйгээр шийтгүүлж, дараа нь сэтгэл санааны хүнд цохилтонд орж бас биедээ хүнд бэртэл гэмтэл авч, япончуудаас зодог тайлахыг хүссэн дарамтанд орж, хамгийн сүүлд нь "одоо очиж амийг чинь хорлоно" гэсэн интернетийн заналхийлэлд өртөх гэх мэтчилэн юу эсийг үзэв. Иймээс ч Ерөнхий сайд нь цом гардуулахдаа "Та олон бэрхшээлийг маш амжилттайгаар даван гарч энэ амжилтанд хүрлээ" гэж хэлсэн.Тэр болгон дааж гарахын аргагүй бүхнийг давж өөрийг нь алдарын тавцанд аваачсан сумодоо эргэн ирлээ. Их аваргад гүнээ хүндэтгэн мэхийн ёслоё. Монгол хүний ид хавийг гайхуулсан танд баярлалаа. |
|---|---|
| Эрх: | Нийтийн |
| Салбар: | Спорт, амралт, чөлөөт цаг |
| Электрон Шуудан: | bebatmunkh@yahoo.com |
| Вэб сайт: | |
| Үүссэн: | 2009-01-27 11:58 |
Гишүүд
Их аваргадаа их хүндэтгэл үзүүлцгээе. бүлгээр сонин юу байна?
-
Их аваргадаа их хүндэтгэл үзүүлцгээе. бүлэгт Монгол Ёкозүнаг Япон сүмогоос хөөх үү? шинэ сэдэв оруулав. 1 сарын өмнө -
Их аваргадаа их хүндэтгэл үзүүлцгээе. бүлэгт ажлын алжаал тайлах арга шинэ сэдэв оруулав. 1 сарын өмнө
