Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?
Network_851 НОМ бол ертөнцийг харах ЦОНХ мөн   

Нар гарахаар байгаль сэргэдэг
Ном уншихаар ухаан сэргэдэг гэж Монгол ардын зүйр цэцэн үгэнд байдагчлан ном хэвлэлийг сонирхон уншиж бид мэдлэг оюунаа сайжруулдаг, сайжруулсаар ч ирсэн, сайжруулах ч болно. Ингээд ном сонирхон шимтэн уншдаг гишүүдэд энэ бүлэг маань хэрэг болж таалалд нь нийцнэ гэж найдаж байна.

Бид өөрсөддөө байгаа номоо бусад гишүүдтэйгээ 21 хоногийн хугацаатай, 3 удаагийн солилцоогоо хийсэн байгаа билээ.

Ингээд энэхүү солилцооны хүрээнд уншсан номуудаасаа, юу ойлгож мэдсэн болон сонирхол татахуйц юу байв гэх мэтчилэн ярих ярилцах сэдэв мундахгүй л байдаг, мөн уулзсан үедээ энэ тухай ярих цаг зав гардгүй учраас бүлэг нээж бүлэгтээ хэлэлцүүлэг оруулан санаа оноо олж мэдсэнээ хуваалцюу гэсэн санаа гарч байсан учир энэхүү бүлгээ нээлээ.


Ном солилцооны онцлог:
Ном бүрийн хавтасны дотор байх карт болон картны уут бэлдэж хүн бүрт тарааж хүн бүр өөрийн солилцоонд оруулж буй номон дээрээ нааж бэлдэх ба уг картны уутан дээр номын эзний нэр утас мутас гэх мэт товч мэдээлэл, харин картан дээр тухай номыг авч уншиж байгаа хүмүүсийн мэдээлэл дарааллаараа бүртгэгдэж байх ба энэ карт нь харин номын эзэнд нь үлдэнэ.

Бас нэг зүйл нь юу гэхээр эхний солилцооны өдөр ирсэн хүн 21 хоногийн дараа болох өдөр ирж амжихгүй бол тухайн ном дээр байгаа картны уутан дээрх номын эзэний мэдээллээс утсаар нь холбогдож ирж чадахгүй болсноо мэдэгдэх хэрэгтэй.

Ушигчдын баримтлах дүрмүүд:
1. Номыг цэвэрхэн, гамтай унших
2. Номон дээр ямар нэгэн тэмдэглэгээ хийж, эрээчэхгүй байх
3. Номыг гэнэтийн аюул ослоос хамгаалах /жишээ нь жоохон хүүхдээс хол байлгах, аягатай цай гэх мэтийн шингэн зүйлээс хол байлгах гэх мэт/
4. Хаяж үрэгдүүлвэл төлөх

Эрх: Нийтийн
Салбар: Спорт, амралт, чөлөөт цаг
Электрон Шуудан: bolor_0910@yahoo.com
Вэб сайт: http://biznetwork.mn/topic/show?id=5042&page=1
Үүссэн: 2009-09-23 11:52
Элсэх »

Гишүүд


НОМ бол ертөнцийг харах ЦОНХ мөн бүлгээр сонин юу байна?