Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?
Network_867 Нягтлан бодох бүртгэлийн Аутсорсинг   

Нягтлан бодогч та бүхэнд эзэмшсэн мэргэжил мэдлэгээ ашиглан дэлхийн хэмжээнд өрсөлдөж ашиг орлогоо нэмж өөрийгөө болон өрх гэрээ цаашлаад улс орноо тэжээж тэтгэх боломж байна. Энэ бол НББ-н аутсорсинг юм. Нэг үгээр хэлбэл Америкийн нэгэн компанийн тайлан балансыг Монгол нягтлан бодогч бэлтгэх явдал юм. Энэ төрлийн үйлчилгээ дэлгэрээд чамгүй хугацаа өнгөрч, өндөр хөгжсөн орны бизнес эрхлэгчид буурай орны чадварлаг мэргэжилтнээр хямд хөлсөөр тайлан балансаа бэлтгүүлэх нь ямар их хэрэгтэй болохыг аль эрт мэддэг болсон. Бидэнд дээрх боломжийг ашиглахад 1. Энэ төрлийн үйлчилгээг хэрэглэгчид нь ашиг тусыг нь мэдэрсэн байдал. 2. НББ-нь дэлхийн хэмжээнд нэг стандарт мөрдөгдөх болсон Монгол нэвтэрч байгаа. 3. Мэдээллийн технологийн хөгжил нь бизнесийн суурь болон хөгжиж байгаа байдал. 4. Монгол мэргэжилтэн дэлхийн хэмжээнд харьцангуй хямд ажиллах хүчинд тооцогдоно дээр нь богино хугацаанд мэргэших чадвартай зэрэг зүйлүүд нөлөөлөх юм. Өнөөдөр энэ чиглэлд тэргүүлэгч Энэтхэг улс гэхэд НББ-н аутсорсингийн төрлөөр манай улсын жилийн төсвийг хэд дахин давсан хэмжээний орлого олж байна. Энэтхэг улс дэлхийд хямд ажиллах хүчинд тооцогддог. Тэгвэл манай мэргэжилтнүүд Энэтхэгээс даруй хэд дахин бага үнээр үйлчилгээ үзүүлэхэд л улс орны эдийн засагт дэм болох хэмжээний байх жишээтэй. Энэ зүйлийг хийж бүтээхэд та бидний нэгдмэл үйл ажиллагаа маш чухал юм. Монголын НББ-н аутсорсингийн холбоо маш олон ажил төлөвлөж байна. Гишүүд дэмжигч та бүхний ажил хэрэгч санал санаачлага бүрийг дэмжин ажиллах болно. Та бүхэн бидэнтэй Account_outsourcing@yahoo.com, 96678833-р холбогдоорой. Монголын нийт нягтлан бодогч та бидний нэгдмэл хүч улс орны хөгжлийн түргэсгүүр болох цаг ирлээ.

Эрх: Нийтийн
Салбар: Төрийн бус байгууллага
Электрон Шуудан: Account_outsourcing@yahoo.com
Вэб сайт:
Үүссэн: 2009-10-30 20:21
Элсэх »

Гишүүд


Нягтлан бодох бүртгэлийн Аутсорсинг бүлгээр сонин юу байна?