Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?
Network_936 MOSA   

Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо нь програм хангамжийн салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэж Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, оюун ухаан, мэдлэгт суурилсан эдийн засгийн бүтцийг бий болгоход хувь нэмэр оруулах эрхэм зорилготойгоор 2007 оны 1 сарын 15-нд байгуулдан үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Тус холбоонд Програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, байгууллага бүхэн гишүүнээр элсэн хамтран ажиллах бүрэн боломжтой. Монголын програм хангамжийн салбарт нийт 60 гаран компани, 3000 орчим програм зохиогч инженерүүд ажиллаж байгаа гэсэн судалгаа байгаа бөгөөд мэдээллийн технологийн мэргэжлээр мэргэжилтэн бэлдэж буй дээд сургуулиудын тоо 20 гаран болж тэнд суралцагч оюутнуудын тоо 10000 орчимд хүрч байна. Бид салбарынхаа эдгээр статистик үзүүлэлтийг ойрын 5 жилд 10 дахин өсгөж улсынхаа эдийн засагт томоохон байр суурь эзэлсэн нэгэн үйлдвэрлэлийн салбарыг үүсгэн хөгжүүлэх бүрэн боломжтой.

Эрх: Нийтийн
Салбар: Мэдээллийн технологи
Электрон Шуудан:
Вэб сайт: www.mosa.mn
Үүссэн: 2010-02-18 09:44
Элсэх »

Гишүүд


MOSA бүлгээр сонин юу байна?