 |
MANPOWER AGENCY
"MANPOWER AGENCY" хөдөлмөр зуучлалын алба нь Монгол улсын хөдөлмөрийн зах зээл дээрх нээлттэй ажлын байрны захиалгуудыг мэргэшсэн хүний нөөцөөр хангах зуучлалын үйл ажиллагааг олон улсын стандартын дагуу мэргэжлийн өндөр түвшинд явуулах, сургалт, зөвлөгөө өгөх зорилготойгоор Монголын Хүний Нөөцийн Институтийн санаачлагаар байгуулагдсан мэргэжлийн байгууллага юм.
Өнөө үеийн хөгжил дэвшилтэй зэрэгцэн мэргэшсэн чадварлаг боловсон хүчний эрэлт маш ихээр өсөх болсонтой холбогдон “MANPOWER” хөдөлмөр зуучлалын алба нь харилцагч аж ахуйн нэгж байгууллагуудын сонгон шалгаруулалтын ажлын ачааллыг бууруулж, дэмжлэг үзүүлэх зорилготой.
Мөн нөгөө талаас өөрийн чадвар боломжоо бүрэн дайчлан ажиллаж, хөдөлмөрийн хөлсөө бодитоор үнэлүүлэх сонирхолтой олон арван чадварлаг боловсон хүчний нөөцийг хайн илрүүлэх, ажлын байранд зуучилж өгөхөд төвлөрөн ажиллаж байна.
Бид захиалагч байгууллага болон ажил хайж буй нийт харилцагчидынхаа эрх ашгийн төлөө мэдээллийн системийн нууцлалыг чанд хадгалах бөгөөд түргэн шуурхай, найдвартай үйлчилгээ болон ёс зүйн харилцааг эрхэмлэн ажиллана.
|
| Эрх: |
Нийтийн |
| Салбар: |
Зөвлөгөө, зуучлал |
| Электрон Шуудан: |
 |
| Вэб сайт: |
www.MANPOWER.mn |
| Үүссэн: |
2010-02-24 12:49 |
|
|
|
|
Гишүүд
MANPOWER AGENCY бүлгээр сонин юу байна?