|
|
Монголын залуучууд-Монголын ирээдүй
Монгол улсын хөгжлийн эрчимтэй гарц бол "МОНГОЛ ЗАЛУУ ХҮН" та өөрөө билээ. Улс орныхоо төлөө санаа зовиндог эгэл олон аав ээжийн үрсээс хамгийн чадварлаг, шударга, эх орноо гэсэн чин сэтгэлтэй, авъяассалаг, чадварлаг, өндөр боловсролтой залуучуудаас энэ жилийн хамгийн шилдэг залуу удирдагчдийг шалгаруулах нэгэн ажлыг зохион байгуулах болсон билээ. Тус үйл ажиллагааг та бидний сайн мэдэх "Чөлөөт бүс"-ийн блогчдын үүсгэн байгуугдсан "Өөрсдийнхөө төлөө өөрсдөө" ТББ, бизнес мэдээллийн "BTV" -ийн авъяаслаг залуучууд, Үндэсний чөлөөт хэвлэл "Тэргүүн" сонин, Мэдээллийн чөлөөт портал сайт "Шударга.мн", Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа, тандалт судалгааны төв ТББ хамтран зохион байгуулах гэж байна. "Монголын ирээдүй-Монголын залуучууд" аянд 25-40 насны монгол улсын иргэн хэн боловч оролцож, 2010 оны "Шилдэг удирдагч" номинацийн шалгаруулалтанд хүч, авъяас чадвар, ухаан мэдлэгээрээ уралдан оролцох боломжтой билээ. Шалгаруулалтыг 2010 оны 2-р сарын 21-ээс 2010 оны 5-р сарын 20 хүртэл хугацаанд 4 үе шаттайгаар явуулах бөгөөд эцсийн дүнг телевизийн шууд нэвтэрүүлгийн үеэр шууд утсаар болон мсж-ээр, мөн мэдээллийн чөлөөт портал сайт "Шударга.мн" дээрхи санал асуулгийн булангаар авч эцсийн дүнг гаргана. Энэ хугацаанд оролцогч залуучууд улс орны хөгжлийн бодлогын талаар өөрсдийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нийгмийн зарим хэсэгт хүрэхүйц үр бүтээлч аян зохион байгуулах гэх мэтээр ажиллах юм. Өөртөө итгэлтэй, эх орондоо одоогоор байгаа монгол залуучуудыг энэхүү хөтөлбөрт аянд оролцохыг урья. Өөртөө итгэлтэй, өөдрөг санаа бодолтой залуучууд та бүгдийн гарт эх орны минь ирээдүй байгааг бүү мартаарай. Улс орноо хөгжүүлж, ард иргэдээ баян тансаг биш ч боломжийн хангалуун амьдралтай болгох алтан санаанууд та бүгдэд байгаа. Тэр бүгдийгээ эх орондоо зориулах, өөрийн үзэл бодлоороо олон нийтэд танил болох боломжийг залуу хүн бүхэнд олгож байна. Нэмэлт мэдээллийг авахыг хүсвэл бизнес мэдээллийн "BTV" телевизийн 362346 утсаар лавлах юм уу мөн "Шударга.мн" сайтаас авч болно. |
|---|---|
| Эрх: | Нийтийн |
| Салбар: | Хэвлэл мэдээлэл |
| Электрон Шуудан: | |
| Вэб сайт: | www.shudarga.mn |
| Үүссэн: | 2010-02-24 13:23 |
- Эхлэл
-
Ажлын байр
-
Онцлох ажлын байр
-
Мэдээллийн технологийн оп...
Капитал банк -
JOB VACANCY ANNOUNCEMENT ...
Asia pharma -
Сэтгүүлч, сурвалжлагч...
Барилга.МН -
Програм хангамжийн төслий...
IBI
-
- Компани
-
Бүлэг
-
Онцлох бүлгүүд
-
Интэрнэт зах зээлд зохиолч,...
90 гишүүнтэй -
Монголын бизнес эрхлэгчид /...
231 гишүүнтэй -
Залуу эрдэмтдийн бүлэг...
383 гишүүнтэй -
Монголын залуучууд-Монголын...
158 гишүүнтэй
-
- Бизнес
- Мэдлэг
- БизКафе
