Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?
Network_961 Монголын силикон ваалий-цахиуран хөндий   

1970-аад оны үед АНУ-ын зүүн эрэгт хэт төвлөрсөн хөгжлийн төвийг саармагжуулж баруун эрэг рүү шилжүүлэх зорилгоор байгуулсан мэдээллийн технологийн кластер бол дэлхий дахинаа Силикон Ваалий буюу Цахиуран Хөндий хэмээн алдаршсан. Энэ загвар өнөөдөр өндөр технологийн бизнесийн кластерийг хөгжүүлэх жишиг загвар, стандарт боллоо. Ази, Европийн олон орон мэдээлэл технологийн болон өндөр технологийн салбарын кластераа байгуулан хөгжүүлж байна. Тэгвэл бид яагаад бүс нутгийнхаа жишиг стандартаар энэ салбараа хөгжүүлж чадахгүй гэж.
Өнөөдөр Энэтхэгийн Бангалор дахь мэдээллийн технологийн кластер, Өмнөд Солонгосын Тейжоны Даедок Ваалий, БНХАУ-ын Далиан хот хамгийн алдартай кластеруудад багтаж богино хугацаанд аутсорсингийн төв болон хөгжсөн ойрын жишээг дурдаж болно.

Монголынхоо Цахиуран Хөндийг байгуулах газраа нийслэлийн ойролцоо сонгож, их дээд сургуулиудын кампусийг төвлөрүүлж, технологийн дэд бүтцээр бүрэн тоноглогдсон сүүлийн үеийн бизнес офис, сургууль цэцэрлэгийн орчин зэргийг цогцоор шийдсэн үлгэр жишээ хот болгон хөгжүүлж болох юм. Засгийн газраас боловсролын салбарт хийж буй шинэчлэлийн хүрээнд төрийн өмчийн их, дээд сургуулийг нэгтгэж хотын ойролцоо байршуулах бодлоготой Цахиуран Хөндийг уялдуулах чиглэл өгч байна.
Кластер дахь шинээр үүссэн компаниудын амжилттай хөгжих нэг үндэс нь хөрөнгийн зах зээл байдгийг дурдах нь зүйтэй. Учир нь Вээнчер хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа хөрөнгийн зах зээлтэй шууд холбоотой. Манай улсын хувьд кластерийг шинээр хөгжүүлэхээр зорьж буй хөрөнгийн зах зээлтэй уялдуулах нь зөв юм. Энэ асуудлыг бүгдээрээ судалж шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллах ёстой.
Цаашид энэ салбарыг хөгжүүлэхийн тулд дараах асуудлуудыг шат дараатайгаар авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

* Мэдээлэл харилцаа, холбоо, технологийн салбар нь олон давуу талтай. Эдгээр давуу талыг яаж төрийн бодлогоор дэмжих вэ гэсэн салбарын цогц бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх цаг боллоо. Салбарын цогц бодлогыг боловсруулахдаа мэргэжлийн эрдэмтэн судлаачид, бусад улс орны туршлага, хувийн хэвшлийнхэн, төрийн бус байгууллагын санал дүгнэлтийг чухалчилан авч үзэх нь зүйтэй
* Программ хангамж, гадаад дотоод аутсорсинг, оюуны багтаамж бүхий үйлдвэрлэлийг төрөөс дэмжин хөгжүүлэх
Энэ салбар Монгол улсын хөгжлийг хурдасгана. Тиймээс та бүхний идэвх санаачлага, төрийн болон төрийн бус байгууллагынхан, хувийн хэвшлийнхэний оролцоо улс орны хөгжилд чухал болно. Засгийн газраас шинэ санаачилга бүрийг анхаарч, дэмжиж ажиллана.



Эрх: Нийтийн
Салбар: Мэдээллийн технологи
Электрон Шуудан:
Вэб сайт: http://www.vip76.mn/batboldsuug/xelsen-ug/9148-mongolynxoo-silikon-vaalii-caxiuran-xondiig-baiguulax
Үүссэн: 2010-03-19 12:07
Элсэх »

Гишүүд


Монголын силикон ваалий-цахиуран хөндий бүлгээр сонин юу байна?