 |
Агаарын бохирдол-Бидний хариуцлага
Нийслэл хотод одоогоор тулгамдаж буй олон асуудлуудаас нийгэмд аюулын харанга дэлдэж, олон нийтийн анхаарлын төвд байгаа нь яахын аргагүй агаарын бохирдол юм. Агаарын бохирдол нь үйлдвэрлэл, гэр хороололын айл өрхүүдийн хэрэглээ болон машин, тээврийн хэрэгсэлээс ялгарах хорт утаа зэргээс үүдэлтэй байна. Автомашины түлшний шаталтаас ялгардаг утаа нь хүний амьсгалах түвшинд цацагддаг бөгөөд амьсгалын замын цочмог болон архаг өвчин, харшлын эмгэг үүсгэх, элэг, бөөр, уушгийг гэмтээх, зүрх судас, мэдрэл сэтгэхүйн эрхтнүүдийн үйл ажиллагааг алдагдуулах, амьсгал боох, ядрах бие сульдах, хорт хавдар үүсгэх, хүүхдийн өсөлт зогсоох гэх мэт үйлчилгээтэй нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий , хөө тортог, хар тугалга, кадми, альдегид бенз(о)пирен диоксин зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агаарт ялгаруулдгийг эрдэмтэд судлан тогтоосон байна.
Иймд автомашинаас ялгарах хорт хийн түвшинг бууруулах нэг арга зам нь автомашины түлшний хэрэглээг хийн түлшний хэлбэрт шилжүүлэн, ялгарах хорт хий болон түүнд агуулагдах химийн хүнд элементүүдийг эрс бууруулах явдал юм. Шингэрүүлсэн нефтийн хий ( LPG ) нь агаарт ялгаруулах бохирдолгүйгээс гадна хэрэглээний хувьд илүү хэмнэлттэй байдаг давуу талтай. Иймд “Шинэ үеийн манлайлал” ТББ-аас та бүхнийг нийгмийнхээ хариуцлагыг ухамсарлан өөрийн автомашиныг АВТОГАЗ руу шилжүүлж агаарын бохирдолын эсрэг хамтдаа тэмцэхийг уриалж байна. Та бүхнийг энэ тал дээр өөрсдийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсэж байна.
|
| Эрх: |
Нийтийн |
| Салбар: |
Байгаль орчин |
| Электрон Шуудан: |
 |
| Вэб сайт: |
|
| Үүссэн: |
2010-04-10 18:51 |
|
|
|
|
Гишүүд
Агаарын бохирдол-Бидний хариуцлага бүлгээр сонин юу байна?