Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?
Network_985 ДЭЭЛТЭЙ МОНГОЛ ХӨДӨЛГӨӨН   

Манай хөдөлгөөний үндсэн зорилго нь:
"Үндэснийхээ өв соёлыг хадгалах, хөгжүүлэх, хойч үедээ сурган таниулах, залуучуудын үндэсний бахархал, эх орноо хүндэтгэх үзэл санааг сэргээх, түүнийг сурталчлах"
Бидний эгнээнд өдөр, цаг, минут тутамд эх орондоо хайртай, өв соёлоороо бахархдаг хүмүүс орж нэмэгдсээр байна. Та бид нэгэн зүйлийг маш сайтар анхаарах хэрэгтэй байна. Бид өв соёлоо өөрсдийнхөө нэр дээр хадгалан үлдэх тал дээр олон нийтийн анхаарлыг хандуулж, албаны хүмүүс, төр засгийн сонорт ард түмнийхээ дуу хоолойг хүргэхийг зорьж байна. Та бид бүгдээрээ энэхүү хөдөлгөөний санаачлагч, дэмжигчид.
Бид Хятадын ард түмэнтэй ямар нэгэн байдлаар тэмцэх, тэдний үйл ажиллагааг эсэргүүцэн босох тухай ярих биш өөрсдийнхөө өвөг дээдсээс уламжилж ирсэн өв соёл, үүх түүхээ хадгалан авч үлдэх тал дээр илүүтэй сэтгэл эмзэглэж байгаа гэж бодож байна. Монгол үндэстэн Орост ч, Хятадад ч оршиж байгаа. Тиймээс тухайн улс өөрийнхөө үндэстэн болсон нэг хэсгийн өв соёлыг хамгаалж хадгалах тал дээр хүч тавин ажиллаж байгааг буруутгах аргагүй.
Монголчууд та бид бусдыг харааж суух биш, харин ч тэднээс суралцаж, дотооддоо нэг санаа зорилготойгоор өөрсдийн оюуны баялагаа авч үлдэх нь тун чухал байна. Энэ тал дээр бичигчид, уншигчид ч бас ухаалаг хандана гэдэгт итгэж байна.
Цаашдаа та бүхэн "Дээлтэй өдөр"-ийг дэлхийд таниулж, түмэн монголчуудынхаа өв соёлын гайхамшгийг хамтдаа сурталчлах тал дээр санаа зорилго нэг байгаагаа илэрхийлэх бүрэн боломжтой. Монголчууд та бид эцэг дээдсээс уламжлан ирсэн гайхамшигт соёл, түүхийн агуу их баялагтай ард түмэн. Харамсалтай нь тэр бүхнээ умартан сааруулж, гээж мартсаар байгаагийн тод жишээ нь саяханаас ил тод болоод байгаа ЮНЕСКО-гийн өв соёлын бүртгэлийн асуудал байлаа. Харин бид одоо тэр бүхнийг зүгээр хараад суух боломжгүй болсон тул ийнхүү олон нийтийн хүсэл зорилгоор нэгдэн нягтарч байна. Монголын өв соёл Монголын ард түмний хамгаалалтанд орох цаг болжээ.
Тиймээс бидний үүсгэсэн энэхүү хөдөлгөөнд нэгдэхийг хүссэн хэн бүхэн энэхүү бүлэгт нэгдэхийг уриалж байна.


Эрх: Нийтийн
Салбар: Боловсрол, Шинжлэх ухаан
Электрон Шуудан:
Вэб сайт: www.bolod.mn
Үүссэн: 2010-04-27 18:18
Элсэх »

Гишүүд


ДЭЭЛТЭЙ МОНГОЛ ХӨДӨЛГӨӨН бүлгээр сонин юу байна?