Миний тухай
Хэн хүнээс өөр нэгэн нь би болно... Матрын ордын эмэгтэйчүүд гаднаас нь харахад их олон янз байдаг. Цагаан халад өмсчихсөн нэг савнаас нөгөө савруу шингэн зүйл юүлж зогсох юмуу эсвэл эмэгтэй хүний сайхан бүхэн цогцолсон яльгүй сээтэгнүүр хатагтай баахан харчуулаар хүрээлүүлчихсэн зогсож байж ч магадгүй. Энэ ордын эмгэтэйчүүд гадна талдаа ямар байхаас үл шалтгаалан нууцхан сэтгэлдээ хамгийн нэр хүндтэй, алдартай эрчүүдийг өөртөө татаж өндөр байр суурь эзэлж өөрийн хүссэн хэмжээндээ дүйсэн амьдралд яаж хүрэх вэ? гэж бодож байдаг. Энэ ордын эмэгтэйчүүд ихэнхи нь мэргэжлээрээ ажилладаг. Энэ нь тэд гэр орны ажлаа бүхнээс илүүд үздэггүйтэй нь холбоогүй. Харин тэд ямар нэг аргаар нэр төр олох хэрэгтэй байгаа нь чухал бөгөөд яаж гэдэг нь хэнд ч хамаагүй юм. Энэ ордын эмэгтэйд хүслийг нь гүйцэлдүүлж чадах, тохирч тэнцэх нөхөр олдох найдваргүй байвал нэр төрд нь дүйхээргүй нөхөртэй байснаас өөрөө зүтгэж мэргэжлийнхээ хүрээнд амжилт олохыг илүүд үздэг боловч нэр төртэй нөхөртэй болох тухай бодлоо хадгалсаар эрт орой хэзээ нэгэн цагт санасандаа заавал хүрдэг юм. Ажил төрөл нь хичнээн амжилттай байгаад ч азтай гэрлэлттэй ердөө ч дүйхгүй. Энэ ордын эмэгтэйн гайхалтай сайхан чанар нь сайн хүмүүжилтэй, биеэ барих чадвартай байдаг явдал юм. Биеэ ямар ч өө сэвгүй авч явдаг болохоор та тэдний нийгмийн гарал үүслийг гаднаас нь хараад мэдэж чадахгүй. Тэд биеэ маш сайн барьдаг, хүчтэй, зоригтой хүмүүс болохоор танд үргэлж нэг хэвийн сайхан ааштай байгаа юм шиг харагдана. Энэ нь яг тийм бишээ. Санчир гаригийн нөлөөгөөр тэд дүнсгэр, гутранги үзэл, бүрэг зантай байдаг болохоор энэ бүх тааламжгүй сэтгэл хөдлөлөөсөө гарах гэж энэ ордын эмэгтэйчүүд ихээхэн хүч, оюун зардаг. Та матрын ордын бүсгүйгээ ийм уруу дорой сэтгэл хөдлөлд бага оруулж байхыг хичээх хэрэгтэй. Энэ бүх зан чанараар нь доог тохуу хийж хэзээ ч болохгүй. Тэд үүнийг тэсвэрлэхгүй. Энэ ордын бүсгүйг хуурч мэхлэх хэрэггүй, мөн гол чухал асуудлаар амжилт гаргасан үед нь сайн магтаж байгаарай.Тантай танилцсан эхний үед тэдэнд ямар ч юм тодорхой бус / таны гол чухал шинж чанар, ирээдүйн тухай бодол санаа, эдийн засгийн чадавхи / байх болохоор хэцүү байдаг. Харин зөвхөн та л түүний эрж явсан хүн нь мөн болохыг мэдсэн цагтаа энэ ордын эмэгтэй ямар их энхрий дотно, элэгсэг болохыг хараад гайхах болно. Матрын ордын эмэгтэйчүүд аливаа юмыг бодлогогүй хийдэггүй болохоор яахаа мэдэхгүй байдалд орох нь ховор байдаг. Тэгээд ч түүний хөлөг онгоц явах зүгтээ найдвартай хөдөлж чадсанд эргэлзэхгүй болсон цагтаа тэдний сэтгэл нь амарч танд өөрийгөө юу ч үлдээлгүй танд өгнө. Энэ ордын эмэгтэйчүүдийг зурсан юм шиг гоё гэж хэлэхгүй ч тэдэнд эцэс төгсгөлгүй сэтгэл татах увидастай ямар нэгэн онцгой сайхан зүйл заавал байдаг. Энэ ордын эмэгтэй амьдралдаа тогтсон хэв маяг, уламжлал, чанд гоо зүйг мөрддөг.Үеийнх нь эмэгтэйчүүдийн гоо сайханы цэцэглэлт аль хэдийн дуусч гандах гундах насандаа орсон байхад Матрынхан залууханаараа бараг охин шиг гялалзаж харагддаг. Матрын ордын эмэгтэйтэй гэрлэсэн хүн түүний төрсөн гэр бүлийхэнийг нь хүндэтгэж байх шаардлагатай. Түүний дэргэд хадмуудаа шоглосон аястай яриа ярьж болохгүй. Тэд эцэг эхдээ өөрийнхөө гэр орон мэт анхаарч сэтгэл зүрхээ өгдөг. Үнэндээ эцэг эхтэйгээ ийм харьцаатай байдаг нь сайн тал бөгөөд энэ байдлаа таны эцэг эхэд гаргаад зогсохгүй танд ах , эгч , дүү байдаг бол тэдэнд ч мөн сайхан сэтгэлээр хандана. Энэ ордын эмэгтэйд өвчтэй байгаа хадам эхээ асар гэж хэлэх хэрэггүй. Тэд хэлсэн хэлээгүй үүнийг өөрөө хийж маш их сэтгэл гарган эрүүл саруул болтол нь асарна. Дашрамд хэлэхэд Матрын ордын эмэгтэйчүүд хадамдаа таалагддаг ганцхан бэрүүд байдаг юм байна. Тэд хамгийн сайн эхнэр байдаг нь гайхмаар зүйл биш юм. Матрын ордын эмэгтэйн гэрийг харахад л энд гэрийн жавар муу муухай болгоныг зайлуулагч шидтэн байгаа юм шиг амар амгалан харагдана. Матрын ордын эмэгтэй сонгодог хөгжимд дуртай байдаг бөгөөд урлагийн бусад төрөлд ч хайхрамжгүй хандаж чаддаггүй. Энэ ордын эмэгтэйчүүд нилээд романтик хүмүүс байдаг. Тэгэхдээ гуйлгачин, ядуу хүмүүсийг бол романтикаар хардаггүй. Тэдний бодлоор бол хүмүүс өмнөө том зорилго тавьж түүндээ хүрэхдээ ямар ч саад бэрхшээлийг даван туулж чаддаг байх ёстой. Энд л тэдний романтик нуугдаж байдаг бөгөөд өвсөн овоохойд ямар ч аз жаргал байхгүй гэж үздэг. Энэ ордын эмэгтэйчүүд хүүхдүүдээ чанд хатуу хүмүүжүүлэн эцэг эхдээ халамжтай, ахмад хүмүүсийг хүндэлдэг болгодогоос гадна биеэ сайхан авч явахад сургадаг. Хүүхдээ хайрлах сэтгэл нь урамшуулж хөхүүлсэн инээдээр бус харин анхаарал халамжтай тэсвэртэй байгаагаар нь харагддаг. Матрынхан заримдаа хэтэрхий хатуу чанга мэт байдаг боловч хүүхдүүд нь том болсон хойноо ийм байсанд нь баярладаг. Хэтэрхий хуучилсаг үзэлтэй матрын ордынхон хүүхдүүдийнхээ шилжилтийн насны үед эрх чөлөөнд хэт дурладагт нь дургүйцэн үл ойлголцох байдалд орж болзошгүй. Эрүүл саруул ухааныхаа хүчээр хүүхдүүдтэйгээ удалгүй эв зүйгээ ололцож байдлыг сайжруулж чадна. Матрын ордын эмэгтэйчүүд мэдрэмтгий арьснаасаа болоод гоо сайханы бүтээгдэхүүн ховорхон хэрэглэдэг. Ийм болохоор бага багаар дасгаж хэрэглэх шаардлагатай. Азаар байгаль эх тэдний хацарын өнгийг бусад бүсгүйчүүдээс удаан хугацаанд хадгалагдаж байхаар заяасан. Энэ ордын эхнэртэй та өөртөө болон өөрийнхөө хүчинд итгэдэг байхад нь байнга туслаарай. Үүний чинь хариуд тэд насан туршийн хайр үнэнч зангаараа бэлэг барих болно.
Ур чадвар
Мэргэжлээрээ ажиллаад багагүй хугацаа өнгөрсөн байна.
Сонирхол
Цаг гозойж байхад би алс замд гарахгүй Цангинтал хундага хага шиддэг Орос занд дургүй Цайг нь уучхаад аягыг нь хөмрөх дургүй Цагаа олж ухаантнаа хайрладаггүй Монгол занд би дургүй Өлийд бүдрээгүй ажнайг магтаалаар булж алах дургүй Үхэлд ч автаагүй баатар эрийг одонгоор дарж авахад дургүй Үлгэр нялуун төгсдөг ч сайн эр зовоход би дургүй Үс нь буурал хөгшин намбагүй явахад бүр дургүй ээ Цэргийн дарга нар согтуу гуйвахад би дургүй Цэцгэн охид надаас янжуурын гал сургалхад дургүй Цэмцгэр нь дэндүү харчуул цагаан гартнуудад дургүй Цэвэр цааснаа шүлэг биш матаас бичихэд бүр дургүй ээ Доголон хүний дэргэдүүр би гүйж өнгөрөх дургүй Дороо эргэцэх илжиг мэт олны дунд гэлдрэх дургүй Ядуусын дунд гангалах дургүй Тансаг найран дээр ганцаардах дургүй Яруу найрагчийг хэтэрхий урт наслахад яагаад ч юм дургүй ээ Холоос айсуй морьтон гэнэт өөр зүгт давхихад дургүй Холбиромтгой ааш уян жаданд дургүй Нүүрнээс далдуур хүн муу хэлэх Нүд нь дээр минь гөлөг зодоход бүр дургүй Хэтэрхий халуун, хэтэрхий хүйтэнд дургүй Хэтэрхий омголон, хэтэрхий ноомойд дургүй Бурханыг нулимах адыг өргөмжлөхөд дургүй Бусдад дагаар орох, адгуусыг тамлахад бүр дургүй ээ Дургүй бүхнийг минь үзүүлж ханасан эх орон минь Дургүйгээ хүртэл хайрлах гэж би хүү чинь болсон Цайг нь уучхаад аягыг нь хөмөрдөггүй ёсоо бодож Цаг гозойж байсан ч би тань дээр ясаа тавина даа эх ороон
Ажлын туршлага
|