Миний тухай
12 жилийн түүхтэй ХасБанк нь Монгол Улсын бичил санхүүгийн салбарт тэргүүлэгч банк төдийгүй, бизнесийн банкны салбарт хүчтэй түрэн орж ирж буй ТОП 5 арилжааны банкуудын нэг юм. ХасБанк нь үйл ажиллагаандаа дэлхийн хэмжээний стандарт, загваруудыг нэвтрүүлэн бусдыгаа тэргүүлэн ажиллаж байна. ХасБанк нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн хэрэгцээг хангах замаар нэмүү өртөгийг бий болгон, баялаг бүтээдэг үйлдвэрүүдийн тоог нэмэгдүүлж Монгол Улсын эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор Жижиг, Дунд Бизнес эрхлэгчид болон уул, уурхайн бизнес эрхлэгчидэд зориулан, Бизнес үйлчилгээний төвүүдийг байгуулан ажиллаж байна. Мөн ХасБанк нь харилцагч, бизнес эрхлэгч тус бүрийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцсэн хадгаламж, карт, зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, дотоодын болон гадаадын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, технологид суурилсан мессеж банк, мобайл банк, интернэт банк гэх мэт нийт 26 нэрийн банкны үйлчилгээг 21 аймагт байрлах 86 салбар нэгж, 400 гаруй АМАР агент болон 1,200 гаруй ажиллагсдаараа дамжуулан түргэн шуурхай үзүүлж байна.
Ур чадвар
Алсын Хараа ХасБанк нь бичил санхүүгийн салбарт манлайлалаа хадгалж, иргэн, байгууллага бүрт үнэ цэнэ бий болгох санхүүгийн цогц үйлчилгээг хүргэдэг тэргүүлэгч банк болно.
Сонирхол
Бидний эрхэм зорилго ХасБанк Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг дээдлэн Эх орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулна. Бид нийгмийн хариуцлага, харилцагчийн шилдэг үйлчилгээ, чин сэтгэлтэй чадварлаг хамт олон, бүтээлч санаачилга, дэвшилтэт технологи, харилцан ашигтай түншлэлийг эрхэмлэж хувь нийлүүлэгчдийн хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлнэ.
Гаргасан амжилт
Санхүүгийн ил тод байдал, 2004, 2005, 2006 он - Дэлхийн Банкны дэргэдэх Нэн Ядууст Туслах Зөвлөлдөх Бүлэг Компанийн сайн засаглалыг нэвтрүүлэгч оны шилдэг Энтрепренёр, 2006 он - Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монгол Улсын Засгийн Газар Нийгмийн хариуцлагын онцлох компани, 2006, 2007 он - Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монгол Улсын Засгийн Газар Шилдэг менежменттэй байгууллага, 2007 он - Монголын Менежментийн Холбоо Топ-5 Банк, 2007 он - Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монгол Улсын Засгийн Газар Эрүүл орчин-тохижилттой байгууллага, 2008 он - Улаанбаатар хотын захирагчийн Ажлын алба Бичил, жижиг, дунд бизнесийг дэмжигч Энтрепренёр, 2008 он - Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Зах зээлд тэргүүлэгч байгууллага, 2008 он - Монголын Маркетингийн Холбоо Бизнесийн дээд амжилтын шагнал, 2008 он- Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Боловсрол
|
Ажлын туршлага
|