Хамтрал

Хэрэв та анзаарсан бол бид өнөөдрийг хүртэл зөвхөн идэвхгүй "уншигч, үзэгч" байж ирсэн. Телевиз, радио, сонин, сэтгүүл, мэдээний вэбсайтууд гээд бүх төрлийн мэдээллийн хэрэгслүүд зөвхөн өөрсдийн хүссэн мэдээллээ л бидэнд цацдаг. Өөрөөр хэлбэл бидэнд үг хэлэх эрх байгаагүй гэсэн үг л дээ. Өөрсдийнхөө мэдээллийг бусдад хүргэх, санал бодлоо бусадтай хуваалцах боломж хязгаарлагдмал байсан гэж болно.

Вэб 2.0 гарч ирснээр бид уншигч бас нийтлэгч болж байгаа. BizNetwork нь Вэб 2.0-ийн анхны сонгодог жишээ болон үйл ажиллагаагаа эхлэж байна. Та сайтад чухал хүмүүстэй танилцаж, өөрийн ажил хэргийг урагшлуулахын зэрэгцээ, мэргэжилтнүүдээс асуулт асууж, тодорхой сэдвүүд дээр мэтгэлзэж болно. Түүгээр зогсохгүй та эсвэл танай байгууллагын зохиох гэж буй үйл явдлуудыг бусад гишүүдэд зарлах, мэдээ мэдээлэл оруулах зэргээр "идэвхтэй" болох боломж нээгдэж байгаа юм.

Товчхондоо Вэб 2.0 гэж юу гэсэн үг вэ?