Үйлчилгээний нөхцөл

Нөхцөлийг хүлээн зөвшөөрөх
BizNetwork.mn нь танд дараахь нөхцөлийн дагуу үйлчлэх бөгөөд BizNetwork.mn -ээр үйлчлүүлэгчид энэхүү үйлчилгээний нөхцөлийг баримтлан үйлчлүүлнэ. Бүртгэлийн зарчим
Хэрэглэгч нь BizNetwork.mn- ийн үйлчилгээг хэрэглэхээр бүртгүүлэхдээ BizNetwork.mn бүртгэлийн хуудсан болон Мэргэжлийн Профайл хэсэгт өөрийн тухай үнэн зөв мэдээллийг оруулж өгч тэдгээрийн өөрчлөлтийг цаг тухай бүрд нь хийж байх үүрэгтэй. Хэн нэгэн хэрэглэгчийн оруулсан шаардлагатай мэдээлэл ямар нэгэн байдлаар худлаа байх эсвэл бид таны мэдээллийг худлаа гэдгийг шалтгаантайгаар сэжиглэвэл BizNetwork.mn нь тухайн хэрэглэгчийн бүртгэлийг хасах түүнд цаашид үйлчилгээ үзүүлэхээ татгалзах эрхтэй.
Хэрэглэгчийн бүртгэл түүний аюулгүй байдал
Та BizNetwork.mn-д бүртгүүлснээр өөрийн сонгосон давхардаагүй хэрэглэгчийн нэр болон нууц үгийг үүсгэнэ. Та өөрийн хэрэглэгчийн нэр нууц үгийг бүрэн хариуцах бөгөөд таны бүртгэлээс хийгдсэн бүхий л үйлдэлд та эзэн болох болно. Та BizNetwork.mn-ээр үйлчлүүлж байх явцад SSL буюу өндөр нууцлалтайгаар мэдээлэл дамжуулах технологийг ашиглах боломжтой тул сүлжээгээр таны мэдээлэл аюулгүй дамжуулагдан мэдээллийн баазад хадгалагах болно. Иймээс аль болох хэрэглэгчийн нэр нууц үгээ дамжуулахгүй байж хэрэглэснийхээ дараа бүртгэлээ хааж байна уу! Хэн нэгэн танд мэдэгдэлгүйгээр таны бүртгэлийг хэрэглэсэн байж болох сэжиг илэрвэл бидэнд яаралтай мэдэгдэнэ үү!
Хэрэглэгчийн хариуцлага
Хэрэглэгчийн өөрийн бичсэн бичлэг, зурвас, танилцуулга, үйлчилгээ ажлын байр зэрэг бүхий л хувийн болон олон нийтэд зориулсан мэдээ, текст, зураг, видео болон бусад зүйлс нь дан ганц тухайн хэрэглэгчийн хариуцлага юм. BizNetwork.mn нь хэрэглэгчийн үйлдэлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд тухайн хэрэглэгч гуравдагч этгээдэд болон BizNetwork.mn сүлжээнд учруулсан ямар нэгэн хохиролыг зохих хууль дүрмийн дагуу барагдуулах үүрэгтэй. BizNetwork.mn-ийн хэрэглэгч нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд BizNetwork.mn нь тухайн үйлдэлийн таслан зогсоох эрхтэй хэдий ч энэ нь заавал гүйцэтгэх үүрэг биш болно.
Та BizNetwork.mn хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд дараах зүйлсийг хориглоно.
- Улс төрийн сурталчилгаа хийх,
- Бусдийг айлган сүрдүүлэх,
- Аллага хүчирхийлэлийг дэмжих,
- Бусдын нэр хүнд хувийн нууцад халдах,
- Ялгаварлан гадуурхах, дайрч доромжилох,
- Хувийн болон албаны нууц баримтыг олонд дэлгэх,
- Зохиогчийн эрх зөрчих,
- Зөвшөөрөгдөөгүй зар сурталчилгааны зорилгоор бөөн Спам илгээх,
- Бусдад хохирол үзүүлэх зорилгоор вирус болон бусад кодыг илгээх,
- Санаатай болон санамсаргүйгээр бүхий л төрлийн хууль дүрмийг зөрчих зэрэгт ашиглах хориотой! Эдгээр болон хуульд харшлах бусад нөхцөлд BizNetwork.mn нь тухайн гишүүний эрхийг хасах үйлчилгээ үзүүлэхээ зогсоох эрхтэй бөгөөд тухайн хэрэглэгчтэй холбоотой мэдээллийг хуулийн байгууллагын зүгээс шаардсан тохиолдолд холбогдох байгууллагад шилжүүлэх эрхтэй.
Үйлчилгээнд өөрчлөлт оруулах
BizNetwork.mn нь үзүүлж байгаа үйлчилгээгээ бүхлээр буюу хэсэгчилэн ямаг нэг анхааруулгатай болон анхааруулгагүйгээр өөрчлөх эрхтэй!
Холбоос болон сурталчилгаа
BizNetwork.mn үйлчилгээгээр үйлчлүүлэх явцад таньд тохиолдож болох BizNetwork.mn түншүүдийн төлбөрт сурталчилгаанд энэхүү үйлчилгээний нөхцөл хамаарахгүй бөгөөд тухайн сурталчилагч болон хэрэглэгч таны хоорондох харилцаанд BizNetwork.mn хариуцлага хүлээхгүй. Мөн BizNetwork.mn үйлчилгээг хэрэглэх явцад болон бусад байдлаар таны олж авсан холбоосуудад бид ямар нэг хариуцлага хүлээхгүй.
BizNetwork.mn-ний өмчлөгчийн эрх
BizNetwork.mn-ний үйлчилгээнд зориулан хэрэглэгдэж байгаа програм хангамж худалдааны тэмдэг, эмблем, лого бусад холбогдох баримтууд нь зохиогчийн эрхийн болон бусад холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдсан бөгөөд зөвшөөрөлгүй ашиг олох зэрэг зорилгоор хуулбарлан ашиглах хориотой.
Эдгээр үйлчилгээнийн нөхцөлийг ямар нэгэн байдлаар зөрчсөн тохиолдол илэрвэл бидэнд biznetwork@singleton.mn хаягаар яаралтай мэдэгдэнэ үү!