Нууцлалын баталгаа
BizNetwork.mn нь үйлчүүлэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд чухалчлан үзэж халдашгүй байдлыг бүхий л сүлжээний харилцаанд бүрэн хангадаг. Бид манайд харьяалагддаггүй бусад компани хувь хүмүүсийн үйлчилгээнд ямар нэгэн баталгаа өгөхгүй. Та манай цахим хуудсаар үйлчлүүлж манай үйлчлүүлэгч болох нь дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрсний илрэл юм.
Таны мэдээлэл хэрхэн цуглуулагдаж яаж хэрэглэгдэх вэ? BizNetwork нь бизнэсийг дэмжигч сайт учраас хэрэглэгчддээ каръерийн мэдээллээ аль болох нээлттэй байлгах бодлотой ажиллана Та BizNetwork.mn-ээр үйлчлүүлэхдээ бөглөсөн мэдээлэл манай мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Та өөрөө хүсэх юм бол зайлшгүй оруулах ёстой мэдээллээс бусад зарим нэг мэдээллийг оруулахгүй байж болох боловч энэ нь таныг манай сүлжээний олон давуу талуудыг ашиглахад саад болох магадлалтай. Бид таны оруулсан мэдээллийг зөвхөн танд тустай нөхцөлөөр буюу таны хүсэлтэнд хариулах, тухайн үйлчилгээг үзүүлэхэд болон тантай холбоо барих зэрэгт ашиглана. Мөн та өөрөө оруулсан мэдээллээ хэдийд ч харж өөрчлөх боломжтой. Мөн өөрийн оруулсан мэдээллүүдээс хувийн чанартай мэдээллүүдийг тань зөвхөн таны зөвшөөрөлтэйгээр хэн нэгэнд харуулах болно.
Мэдээлэл хэр найдвартай хамгаалагддаг вэ?
Бид таны оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалагдаж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд манай мэдээллийн бааз нь хорлон сүйтгэгчдээс сайтар хамгаалагдсан болно. Мөн та өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас зайлсхийж, сургууль интернэт кафе зэрэг нийтийн компьютер ашиглаж байгаад дуусахдаа бүртгэлээсээ гарч байна уу!
Мэдээллийн халдашгүй байдалд хандах тохиолдол байгаа юу?
- Манай эрх ашигт ямар нэгэн байдлаар халдахыг оролдож, хор хөнөөл учруулахыг завдсан тохиолдолд
- Манай гишүүдийн эрх ашиг хууль бусаар хөндөгдөж үүний дагуу гомдол гарган хууль хяналтын байгууллагад хандсан тохиолдолд
- Хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлага баримт дээр үндэслэн хамтран ажиллаж байгаа нөхцөлд
Насанд хүрээгүй хэрэглэгчдэд үйлчлэх үү?
BizNetwork.mn Их дээд сургууль төгссөн, ажил эрхлэж буй, эсвэл бизнэс эрхлэж буй насанд хүрсэн хуулийн этгээдэд үйлчлэнэ. Тиймээс насанд хүрээгүй гишүүдийн бүртгэлийг хүлээж авахгүй.
Харилцаа, хамтын ажиллагаанд нууцлал баталгаатай юу?
Манайх бусад үйлчилгээний байгууллагуудтай хамтран ажиллах боложтой бөгөөд тэдгээр хамтрагчдад хамаарах нууцлалын асуудлыг бид хариуцахгүй. Дахин сануулахад таны хувийн мэдээлэл чандлан хадгалагдах тул манай хамтрагчид ямар нэгэн байдлаар таны хувийн мэдээлэлд халдах боломжгүй.
Өөрчлөлт орох уу?
Дээр дурдсан нууцлалын баталгаанд бид ямар нэгэн анхааруулгатай буюу анхааруулгагүй өөрлөлт оруулах эрхтэй бөгөөд та манай цахим хуудаснаас хамгийн сүүлийн хувилбартай танилцаж байна уу!