BizNetwork-ийн тухай
BizNetwork-д элссэнээр та олон чухал, таньд хэрэгтэй хүмүүстэй танилцахаас гадна, өөрийн ажил амьдралд хэрэгтэй олон зүйлсийг хийх боломжтой.
Танил чухал
Шинэ танил, Шинэ амжилт
Өөрийгөө борлуул
Чадварлаг мэргэжилтэн олж ав
Бусадтай нэгд, хамтар, нийгэмш
Үйлчилгээгээ сурталчил
Мэдлэгээ хуваалц
Үйл явдалд оролц
Байнга мэдээлэлтэй бай
Хувийн нууцлалыг хадгал
Танилын сүлжээ яагаад хэрэгтэй вэ?
- Таньд хэрэгтэй олон чухал хүнтэй танилцах
- Шинэ харилцагч, үйлчлүүлэгч, хамтрагчаа олох
- Бизнэсээ өргөжүүлэх боломж
- Шинэ ажлын байр, шинэ бизнэсийн санаа
- Өөрийгөө бусдад таниулж каръерээ өсгөх боломж
- Чадварлаг мэргэжилтэнүүдийг олж авах боломж
- Бусадтай нэгдэж, хамтарч, нийгэмших
- Өөрийн болон байгууллагынхаа үйлчилгээгээ сурталчилах
- Бусад мэргэжилтнүүдтэй мэдлэгээ хуваалцах
- Салбартай холбоотой үйл явдлуудад оролцох
- Бизнэсийн мэдээ мэдээллээр хангагдах
- Хамгийн чухал нь та “нийтлэх, бичих, үзэл бодлоо илэрхийлэх” боломж
Шинэ танил гэдэг нь?
- Шинэ үйлчлүүлэгч,
- Шинэ захиалагч,
- Шинэ хамтрагч,
- Шинэ ажил,
- Шинэ амьдрал,
- Шинэ амжилт,
- Шинэ гарц,
- Шинэ боломж
Өөрийгөө таниул, Каръерээ өсгө!
Та Интернэт-д өөрийн гэсэн орон зай, байр сууриа эзэлсэн үү? Өөрийнхөө мэргэжлийн профайлыг үүсгэснээр ур чадвар, мэдлэг боловсрол, туршлагаа бусдад таниулж, зөв хүмүүстэй танилцаж боломж нээгдэнэ.
Headhunting?
Мянга мянган чадварлаг мэргэжтнүүдээс та хайж байгаа хүнээ ол. Таны бизнесийг амжилтанд хүргэх чадварлаг, оюунлаг залуус энд байна. Та -ийн гишүүдийн салбараар, албан тушаалаар, боловсролоор, ажиллаж байсан байгууллагаар, гадаад хэлээр нь хайж олох боломжтой.
Бүлэг, Нийгэмлэг, Клуб ...
Бид бүгд мэдлэг чадвар, сонирхол хоббигоороо ямар нэгэн бүлэгт харъяалагдаж байдаг. Бид хоорондоо нэгдсэнээр өөрсдийгөө илүү хөгжүүлэх, бусдийнхаа туршлагаас судлах суралцах, харилцах мэтгэлзэх боломж нээгддэг.
Борлуулалтаа өсгө
Та эсвэл танай байгууллага өөрсдийнхөө үйлчилгээг бусад гишүүдэд сурталчилах боломжыг бид олгож байна. Мөн таньд ямар нэгэн мэргэжлийн үйлчилгээ хэрэгтэй бол хүсэлтээ оруулах боломжтой.
Таньд асуулт байна уу
Таны мэдэхгүй зүйлийг өөр хэн хэгэн мэдэж байгаа. Мэргэжлийн болон чөлөөт сэдвээр асуулт хариулт, хэлэлцүүлэг явуулах, мэдлэгээ бусадтай хуваалцах боломжтой.
Сургалт семинар, Үзэсгэлэн Худалдаа, Хурал цуглаан
Өөрийн салбартай холбоотой болох гэж буй үйл явдлуудыг цаг тухайд нь мэдэж, оролцох боломж. Мөн танай байгууллага зохиох гэж буй үйл явдлаа бусдад зарлаж, урих боломжтой.
Хаана юу болов?
Бизнесийн салбарт болж буй мэдээ мэдээллүүдийг цах тухайд нь уншиж хүлээж авах, мөн та мэдээ оруулах боломжтой
Таны нууцлал юу юунаас чухал
Таны ихэнх мэдээллүүд бусад хүмүүсээс нуух шаардлагагүй зүйлүүд байдаг. Жишээ нь; Та хаана сурсан, ямар газар ажиллаж байсан, таны гадаад төрх буюу зураг, мэддэг гадаад хэл гэх мэт.
Харин бусдад шууд өгч болохгүй мэдээллүүд ч байдаг. Жишээ нь: Таны хаяг, утас, и-мэйл, мессенжер. Энэ мэдээллүүдийг та зөвхөн өөртөө таалагдсан хүмүүстэйгээ хуваалцдаг. BizNetwork таны нууцлалын зэрэгтэй мэдээллүүдийг зөвхөн таны зөвшөөрсөн хүмүүст л үзүүлэх болно.
