Миний тухай

Сургуулиа төгсөж ирээд эрчим хүчний зураг төслийн институтад ажиллаж байгаад 1990 оны дундуур хэсэг нөхдийн хамт шингэрүүлсэн шатдаг хийн техник технологийг Монголд нэвтрүүлж ашиглахаар нилээн ажилласан. Холбогдох норм нормативийг орчуулан "Шатдаг шингэрүүлсэн хийг ашиглах түр журам"-ыг тухайн үеийн ТЭХЯ-аар хэлэлцүүлж батлуулж байлаа. Өөрсдийн боловсруулсан "Хийн аж ахуйг байгуулан түүнийг тээвэрлэх, хадгалах, түгээх үйл ажиллагааны ТЭЗҮ"-дээ мөнгө босгож чадаагүй тул энэ ажлаа орхисон доо. Одоо эрчим хүчний салбартаа ажиллаж байна.

Ур чадвар

Техникийн ажлын зураг боловсруулах, тоног төхөөрөмжийн угсралт, монтажийн ажлыг хийж гүйцэтгэх, дулаанжуулалтын тооцоо судалгаа хийх талаар нилээн хэдэн жил ажиллаж байна. Мэргэжлийн багийн хүрээнд үйлдвэрийн тодорхой хэсгийн техник технологийн үйл ажиллагааг сайжруулах техникийн өөрчлөлтүүдийг хийж зарим хэдийг нь үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. ШБОС, шинэ бүтээлийн гэрчилгээ нилээн хэд бий.

Сонирхол

Эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялаж зугаалах дуртай. Алхах ч бас сайхан шүү.

Боловсрол

1985 - 1991 Ленинградский ГТУ, Эрчим хүч
Орос Магистр

Ажлын туршлага

1991 - 1995 Эрчим хүчний зураг төслийн институт, инженер зохион бүтээгч Дэд бүтэц
1995 - 2001 Эрчим хүчний хүрээлэн, инженер, ЭША Дэд бүтэц
2001 - Одоо Эрчим хүчний ДҮТ, Инженер Дэд бүтэц