Миний тухай
Би хүн бүрийг танидаггүй. харин хүмүүс намайг танидаг. Заримд нь би таалагдах албагүй. Би өөртөө л таалагддаг. Гунигаа нууж би инээдэг. Уйлахдаа ухаарч би харамсдаг. Ухаандаа найдаж би тэнэгтдэггүй. Уурладаг ч уучлал гуйдаг.Шүүмжлэхийг би сонсож чадна. Доромжлолыг харин сонсож чадахгүй.Ялдаг гэвч би хамраа сөхдөггүй.Ялагддаг ч бууж өгөхгүй.Уйлдаг ч нулимсаа үзүүлэхгүй.Чи намайг мэддэг байж магадгүй.Үнэндээ чи юу ч мэдэхгүй.Яагаад ч юм сэхүүн ч юм шиг.Энэ бол би.
Би зовлон дунд зүрх алдавч
Жаргалтай инээж хээнцэр алхдаг бүсгүй
Би жавар хурж, сэтгэлд цасаар шууравч
Толгой өргөн алхах хүчтэй бүсгүй
Би худалд чичүүлж, хуурмагт зүхүүлэвч
Улам хурцаар гэрэлтэх зөрүүд бүсгүй
Би бороонд зогсож, саранд хүслээ шивнэдэг
Уяхан бүсгүй
Би сайн эрийн түшиг болох тэнгэрлэг удамтай бүсгүй
Би дуунд уярч, дурлалд нулимс унагаж найраг дунд хөлбөрсөн бүсгүй
Би үнэн сэтгэлийг зөнгөөрөө мэдэрч, үйлээ эдлэх шударга бүсгүй
Би хайрын хариуд жаргал бэлэглэх журамт бүсгүй
Би чин зүрх
Ур чадвар
шүлэг өгүүллэг сонирхлоороо бичдэг. нугардаггүй ээ ккккк
Сонирхол
сонин санагдсан бүх зүйлийг л сонирхоно доо
Гаргасан амжилт
МУ-ын ХХЕГ-ын нэрэмжит "Хилийн төлөө" медалиар шагнагдсаан
Боловсрол
| 1997 - 2007 |
"Цэцээ-Гүн" цогцолбор, ерөнхий боловсрол эзэмшсэн |
| Монгол |
бүрэн дунд |
|
| 2007 - 2011 |
ОУБТ Зохиомж ДС, Олон Улсын Сэтгүүлч |
| Монгол |
Бакалавр |
|
Ажлын туршлага
|
2007 - Одоо |
ОУБТ-ын "ЗОХИОМЖ" дээд сургууль, Төгсөх оюутан |
Сэтгүүл зүй |
|
|
2010 - 2011 |
МҮОНТВ-Нийгэм эдийн засгийн редакцид дадлага хийсэн, Сэтгүүлч |
Радио телевиз |
|
|
2011 - Одоо |
зууны мэдээ сонин, Сэтгүүлч |
Сэтгүүл зүй |
|