Миний тухай
Өлзий хутаг цогцолсон судар (Дашзэгвэ) Бурхад бодь сэтгэлтэн бүхэнд мөргөмү. Би ийнхүү сонссон юм. Тэр үед Бурхан Багш өлзий хутаг цогцолсон орд харшид цэцгийн хүрээн дунд эрдэнийн тавцан дээр, гэсэр бадмын суудалд залран авай. Өлзий учрал бүрдсэн олон нөхөд, бодь сэтгэлт зуун найман шавь хүрээлэн суув.Тэр цагт орь залуу Манзушри суудлаас босч, эргэл мөргөлийг үйлдээд, баруун евдгее газар тулган бохирч, Бурхан багшид ийн айлтгав. Ялж тегс нөгчсөн багш аа,өлзий хутагт олон шавь чуулсан энэ мөчид эхэн, дунд,эцэс аль ч үед өлзий буянт, өлзий бус бүхнийг арилгах, өлзийт сайн бүхнийг хураах ариун судрыг номлож хайрла. Бурхан багш мишээхүйн дүрээр зарлиг болруун:Манзушри аа,өлзий учрал бүрдсэн шавь нар аа,сонстугай...Гадна өлзий хутагт ариун огторгуйн уужим, дотор өлзий хутагт ариун сэтгэлийн агаар,нууц өлзий хутагт үнэмлэхүй чанарын төвөөс өлзий хутаг энэ газар, энэ мөчид хуртугай. Тэнгэрт өлзий хутгийн наран саран, од гаригс орчино.Газарт өлзий хутгийн таван махбод орчино.Завсарт өлзий хутгийн гурван эрдэнэ, арван зугийн гэгээн бурхад орчино.Тэр бухний өлзий хутаг энэ газар , энэ мөчид хуртугай.Гол дунд Бируузана, дорно зугт Базарсад,өмнө зугт Аминдаваа, умар зугт Амогасидди бурхдын өлзий хутаг энэ газар, энэ мөчид хуртугай...Харамгуй дээд өглөг, алдаршгуй дээд сахил, дарагдашгуй дээд хулцэл, залхуугуй дээд хичээл, урвалтгуй дээд дияан,шавхагдашгуй дээд арга, сааршгуй дээд хуч, буцашгуй дээд ерөөл, эндүүрэлгүй дээд билиг, эгнэшгүй дээд гэгээрлээр арван төгс төгөлдрийн өлзий хутаг энэ газар, энэ мөчид хуртугай!Хүрдэн эрдэнэ, заан эрдэнэ,ажнай эрдэнэ,түшмэл эрдэнэ, цэрэг эрдэнэ, хатан эрдэнэ, чандмань эрдэнэ хан төрийн долоон эрдэнийн өлзий хутаг бүгд энэ газар , энэ мөчид хуртугай! Тэргуунд өлзий хутгийн шүхэр, биед өлзий хутгийн дуаз, үгэнд өлзий хутгийн лавай,сэтгэлд өлзий хутгийн балбэү,нүдэнд өлзий хутгийн алтан загас, хэлэнд өлзий хутгийн лянхуа,хоолойд өлзий хутгийн бумба, мутарт өлзий хутгийн чандмань,өлмийд өлзий хутгийн хүрдэн заларсан найман тахилын өлзий хутаг энэ газар, энэ мөчид хуртугай! Төгс гэгээрэгч өөрийн аман гэгээгээр айлдсан өлзий хутаг цогцолсон ариун ерөөлт судар ба энэ ба хойт насанд эрх баялаг, хотол чуулганыг соёрхож,эгнэшгүй дээд гэгээрэлд хүргэм зээ.Ийнхүү айлдахад елзий учрал бүрдсэн хотол олноор даган баясч, Бурхан Багшийг өргөн магтвай.
Ур чадвар
Нөгчих цагийн билиг судар (Дага ишэ ) Төгс гэгээрэгч, гэгээрэлд замнагч бүхэнд мөргөмү. Би ийнхүү сонссон юм.Тэр цагт Бурхан Багш Агнистын оронд хаан ордонд заларч, хамаг шавь нартаа ном номлохуйд Огторгуйн зүрхэн нэрт бодисатва Бурхан Багшид мөргөж, ийн асуулт өчив.,,Бурхан Багш аа, бодь сэтгэлтэн бээр хэзээ үхэхийн өмнөх хоромд санах үзэхүй ямар байх вэ,, Тийн өчихөд Бурхан Багш сургаал соёрхсон нь :,.Огторгуйн зүрхэн ээ, бодь сэтгэлтэн бээр хэзээ үхэхийн өмнөх хоромд нөгчих цагийн билиг ухааныг бясалгагтун.Тэрхүү нөгчих цагийн билиг нь :Юмс үзэгдэл бүгд мөн чанартаа ариун хоосон тул бодит бусын ухаарлыг бясалгагтун.Юмс үзэгдэл бүгд бодь сэтгэлд хурах тул үлэмж нигүүлсэл хайрын ухаарлыг бясалгагтун.Юмс үзэгдэл бүгд мөн чанартаа баригдах зүйлгүй тунгалаг тул ахуй юунд ч үл шунахуйн ухаарлыг бясалгагтун.Сэтгэлээ танивал дээд билгүүн мен тул Бурхныг гаднаас үл эрэхүйн ухаарлыг бясалгагтун. Бурхан Багш эл утгыг шүлэглэн айлдав. Юмс бүхэн ариун хоосонд Бодит бусын ухаарлыг бясалга. Бодь сэтгэл төгөлдөржих тул Үлэмж энэрлийн ухаарлыг бясалга. Мен чанар баригдашгүй тунгалаг, Юунд ч шунахгүй ухаарлыг бясалга. Сэтгэлээс л дээд билиг үүснэ, Бурхныг гаднаас бүү эрэгтүн...Бурхан Багшийг ийн сургаал айлдахад Огторгуйн зүрхэн бодисатва тэргүүтэн даяар олон шавь нар даган баясч, Бурхан Багшийн сургаалыг бишрэн магтвай. (Агнистын гэгээ, өдөр тутмын ариусал.орчуулж эмхэтгэсэн Бадралын номоос хуулж бичвэй.Сайн үйлс дэлгэрэг!
Сонирхол
дуу хегжим ..яруу найраг,,сонсох,,маани ..тарни тоолох....бясалгал...
Гаргасан амжилт
зендее олон баярын бичигтэй.соц-ын уеийнх л дээ..
Боловсрол
|
Ажлын туршлага
|