Миний тухай

Би Монгол охин... Би энэ нутгийнхаа уул бүхэнд залбирч, ургасан мод бүрээс адис авдаг Монгол охин. Би энэ газрынхаа шороо шуурсан хаварт дурлаж, бороотой намраа хайрладаг Монгол охин. Би энэ орныхоо хөдөө тал хөндийд татагдаж, хөхөө донгодсон хөвчид тэмүүлдэг Монгол охин. Би энэ Монголынхоо элс шороо болгоныг гамнаж, эх орныг минь доромжилсон хэнийг ч өршөөхгүй Монгол охин! Би Монгол охин... Би үүр цайлгахад уулын оройгоос ургах нарантай мэндэлдэг. Би үс нь бууралтсан ухаант өвгөдийнхөө үнэн үгийг сонсдог. Би үндэс, мөчир нь хүртэл үнэтэй өөрийн Монголоо өмөөрч, үгээ хэлэх Монгол охин! Би Монгол охин... Би тэнгэрийн энтэй талынхаа элгэнд тааваар өссөн. Би тэсгим жавраар тэнхээ сэргэж тэрлэгэнд эрчилсэн. Би тэнүүн говийн тэнэмэл салхиар хийсэн тэмцэж ирсэн. Би тэгш таван заяат Монголынхоо тусгаар тогтнолын төлөө үхсэн ч чадах Монгол охин!

Ур чадвар

Аливаа зүйлийг ур чадвар болтол нь эзэмшдэг нь миний ур чадвар даа :)

Сонирхол

Сонирхол гэвэл снукер,пүүл,зурхай,зөн билиг хөгжүүлэх талаар мэдээлэл унших ,мэргэ төлөг за тэгээд сүүлийн үед хөл бөмбөг рүү хүчтэй ороод байгaa .

Гаргасан амжилт

Сүрхий том хэмжээнд биш ч гаргасан амжилт,гавъяа шагнал багагүй бий..

Боловсрол

2004 - 2007 улаанбаатар дээд сургууль, Солонгос судлал
Монгол Баклавр
2008 - 2010 СЭЗДСургууль, Нягтлан бодох бүртгэл
Монгол Баклавр

Ажлын туршлага

Одоо Итгэлт Аудит ХХК, Туслах аудитор. Санхүү
2009 - 2010 'MNB'(Mongolian national bussines) LLC..,, Ня-бо Аялал, жуулчлал