Миний тухай

Нээлттэй, нөхөрсөг зан чанартай. Спортод дуртай. Хүнтэй харилцах, хүнээс юм сонсох, мэддэгээ дамжуулах, ярилцах дуртай. Хөгжөөнтэй, инээлдэж, баярлацгаасан, халуун дулаан орчинд дуртай. Эв эеийг хичээж явдаг. Хааяадаа амар, амгалан, тайван сайхан орчин, байгаль, эрүүл агаарт байхыг боддог. Гэр бүл, үр хүүхэд, эцэг эх, найз нөхөд, ах дүү, хамаатан садан болон хамт ажиллагсад гэх мэт эргэн тойрныхоо хүрээллийн хүмүүст тус болохгүй юмаа гэхэд гай болохгүй байхыг хичээдэг. Хүнд боломжийнхоо хэрээр туслахыг хичээдэг. Фото зураг авах сонирхолтой ч, хүссэн хэмжээндээ зураг авдаг болох болоогүй байна, чадвар, туршлага дутаж байна.Гэвч энэ бол хичээвэл болох л зүйл.

Ур чадвар

Бүхнийг болгохын төлөө. Нэгэн эрдэмтэн, ухаантай хүн хэлэхдээ, нүүдэлчидэд хүн хүч байнга дутагдаж байдаг учраас айлын эр хүн бүх юмыг бага сага чаддаг байх ёстой, тэгэхгүй бол тэр хээр талд өөр туслах хүн байхгүй ээ гэж. Монголчууд бид бүх л юмыг гадарладаг. Гэхдээ өнөө үед дэлхийн чиг хандлага, глобалчлалыг харж байхад, нэг юмаа маш сайн хийдэг хүн л үнэлэгддэг, түүгээрээ бусад хэрэгцээгээ нөхдөг юм байна. Тйимээс хийе гэсэн зүйлээ төгс хийдэг байх нь чухал юм.

Сонирхол

Фото зураг авах, ном унших, интернетээр аялах, юм сурах, гадаад дотоодоор аялах, спортоор хичээллэх дуртай. Ялангуяа ширээний теннис, сагсан бөмбөг тоглох дуртай.

Гаргасан амжилт

Жижиг сажиг уралдаануудын ганц хоёр шагнал, медаль бий бий.

Боловсрол

1997 - 2001 КТМС, Олон Улсын Бизнесийн Менежмент
Монгол Бакалавр
2009 - 2011 International high education research center, Gender equity
Монгол Master of Education

Ажлын туршлага

Одоо National Lottery, director Санхүү
Одоо http://news.gogo.mn/r/94620, Director (vice) Санхүү
2011 - Одоо National Lottery, Director (vice) Санхүү