Миний тухай

Миний тухай зурхай дээр ийн өгүүлрүүн Махбодь: Гал Эзэн гариг: Нар Билэг тэмдэг: Арслан, хун Өнгө: Алтан, шар, улбар шар, улаан, хар, цагаан өнгө муу. Чулуу: Алмаз, хув, оникс Төмөрлөг: Алт Сайн өдрүүд: Ням Муу өдрүүд: Бямба Азын тоо: 1, 5, 9, 11. АРСЛАН-ЭРЭГТЭЙ Түүнд ямагт сонсогч хэрэгтэй. Та түүнийг сонс тэгвэл та түүний үнэнч ивээлд багтах болно. Та түүнийг шүтэн хайрлаад, хүндэтгэл үзүүлээд, магтаад байвал түүнийг хайр дурлалын романд татан оруулахад маш амархан. Түүнтэй зөрөх хэрэггүй, тэр ердөө зөөлөн хүний дүрд тоглож байгааг санаарай. Арслан эелдэг, уян зөөлөн баатар ба чин сэтгэлээсээ дурласан хүн шиг санагдана. Хүсэл нь дороо бий болж харин хайр нь сарнай цэцэг шиг дэлгэрдэг. Хайр дурлалгүйгээр ердөө амьдарч чадахгүй. Түүнийг заавал бишрэх хэрэгтэй үгүй бол тэр гандана. Янаг хайрын амьдрал нь бэрх байдаг. Түүний өөртөө итгэлтэй ба сайхан сэтгэлтэй гадна төрхийн цаана нь өөрийн боломж ба чадвар зэрэгтээ тийм ч итгэлтэй биш хүн байдаг. Түүний санасан юм нь бүтэхгүй гэж эргэлзсэний улмаас байнгын сэтгэлийн дарамтанд байдаг. Эмэгтэйгийнхээ сэтгэлийг гонсойлгохоос мөн эмэгтэй нь түүнийг шоолно гэхээс их айдаг. Өөртөө болон эргэн тойрныхондоо өөрийгөө бүрэн чадварлаг гэдгээ нотлохыг хичээж болох болохгүй хайр дурлалын адал явдалд мөн нэлээн эргэлзэлтэй харьцаанд ч ордог. Түүний сул тал болон өөртөө итгэлгүй байдлыг нь ойлгож мөн бусдаас илүү гэдгийг нь баталж чаддаг, ухаантай, ая зантай эмэгтэй түүнд хэрэгтэй. Яг ийм л эмэгтэй түүнийг аз жаргалтай эолгоно. Түүний эхнэр болсон цагт, тэр эмэгтэй гайхамшигтай нөхөртэй, хүүхдүүдийнхээ энхрий зөөлөн эцэгтэй болно. Хайртай хүмүүстээ маш их өглөгч, сайхан сэтгэлээр ханддаг. Түүний оргилуун зан нь уян зөөлөн зангаасаа илүү давамгайлдаг. Эмэгтэй хүний араас хөөцөлдөхдөө их өглөгч байдаг тиймээс түүнийг бүрэн эзэмдсэн мэт санагдана гэхдээ Арслантай хайр дурлалын роман нь таагүй явдалгүйгээр хэзээ ч өнгөрөхгүй. Тэд их хартай. Та түүнд бие сэтгэлээрээ зориулагдах ёстой. Юу өмсөх, яаж үсээ янзлах, юу унших, хэнтэй харьцах зэргийг бүгдийг нь танд заана. Арван таван минут явдаг дэлгүүрээс яагаад цагийн дараа ирж байгааг чинь заавал асууна, таныг кино үзэж байхад чинь юү бодож байгааг чинь шалгаана. Түүнийг түргэн зантай гэдгийг бүү мартаарай. Сэтгэлийг нь догдлуулах гэж санаандгүй түүн рүү сээтэн хаях нь тэнэг хэрэг. Хэрвээ та өөр хүнтэй сээтэгнэхийг оролдвол Арслан тэр хүнийг чинь хэн нь хамаагүй шууд устгана. Энэ зан нь бүх Арслангуудад байдаг - тайван ч бай, тайвангүй ч бай. Тэд бүгд адилхан. Хэрвээ та түүнийг нөхрөөрөө сонгосон бол ажлаа мартах хэрэгтэй. Таныг тийм ч их ажилуулахгүй тэгээд ч түүний ажил нь таныхтай харьцуулшгүй гэдгийг ойлгоорой. Өрсөлдөх явдлыг тэр тэсвэрлэхгүй шүү. Нийгэмд амжилттай яваа Арслан нь хамгийн дуулгавартай эр нөхөр болж чадна. Хэн ч хараагүй нөхцөлд өөрийгөө захирахыг зөвшөөрнө. Харин хэрвээ Арслан нь ажилгүй, бүтэлгүй, азгүй хүн бол гэртээ эхнэрийгээ өөрийнхөө бүх азгүйтэлд буруутгасан аймшгийн сүржин тамлагч болдог. Түүнийг тойрон гүйгээд л байвал тэр их сайхан сэтгэлтэй ба эелдэг болно. Үүний чинь төлөө танд өглөгч хандана. Та гайхамшигтай сайхан байна гэж байнга хэлвэл өөрийнхөө мөнгийг таньд зарцуулна тэгээд дээрээс нь танд үнэнч байна. Тэр хэт залхуу тул хөөрхөн хүүхнүүдийн араас хөөцөлдөхгүй. Арслантай хамт байвал их идэвхтэй амьдралтай байна. Зарим нэг санхүүгийн хүндрэлүүд гарна, та түүнийг мөрийтэй тоглоом болон зугаа цэнгэл зэргээс барих хэрэгтэй. Арслан өөрийн гараар янз бүрийн юм хийдэг, үүгээрээ би юуг ч чадна гэдгээ үзүүлж байгаа хэрэг. Тэр таньд үнэнч байгаасай гэж хүсч байвал ихээхэн романтик бөгөөд хүсэл татсан эмэгтэй байх нь чухал. Арслан гоо сайхныг үнэлж чаддаг юм шүү. Хэрэв та хартай бол - тайван амгалан байж сурах хэрэгтэй. Учир нь тэр сайхан хүүхэн хараад илт шохоорхож эхэлнэ. Таны хажууд шүү. Гэхдээ энэ шохоорхол гэм хоргүй билээ. Хаягдсан Арслан хаяад явсан эмэгтэйгээ буцааж авахын тулд бүгдийг хийнэ. Гэх мөртөө түүнийг мангас, шулам гэж ярина. Бусдын зовлон жаргалыг хуваалцахдаа маруухан.Тэр өөрийгөө их боддог учир өрөөл бусдад хэтэрхий харгис, бодлогогүй, хэт шулуун ханддаг. Гэвч түүний аятайхан дүр төрх эвгүй байдлыг зөөлөлдөг. Арслан муу санадаггүй. Арслан өөрөөсөө зиндаа доогуур эмэгтэйг эрж хайдаг учир буруу сонголт хийх нь элбэг. Өнөр өтгөн гэр бүлтэй Арслан ховор байдаг боловч тэд сайн эцэг болж чаддаг. Хүүхдүүдээ хэт дураар нь тавьдаг. Тэр яг таны хүүхэд мэт учир байнга анхаарч халамжилж байх хэрэгтэй гэдгийг та мартаж болохгүй. Арслан өөрийгөө бүх юмны эзэн гэж боддог бөгөөд ингэж бодох үндэслэл түүнд бий билээ.

Ур чадвар

Сурж л байна даа

Сонирхол

юм юм л сонирхоно доо

Боловсрол

2005 - 2009 ШУТИС-КТМС, Бизнесийн удирдлага
Монгол Баклавр

Ажлын туршлага

2009 - 2011 Security Solution & Service, IT Engineer Мэдээллийн технологи
2011 - Одоо mn, IT Engeneer Мэдээллийн технологи