Миний тухай
Монголын болон цагдаагийн байгууллагын мэдээллийн технологи, програм хангамжийн хөгжилд өөрийнхөө мэдлэг чадвар, ур ухаанаа зориулан яваа software engineer залуу байна даа.
Ур чадвар
Ур чадварын хувьд: Аппликейшн програмчлалаар Visual Studio C#.NET, Delphi, веб програмчлалаар Visual Studio C# ASP.NET,PHP, өгөгдлийн сангуудаас Oracle, MySQL ашигладаг. Цагдаагийн байгууллагын хэд хэдэн том програм, системүүд дээр ганцаар болон багаар ажилласан.
Програм болон системийн шинжилгээ хийх, өгөгдлийн сангийн загвар гаргах, програмчлалын асуудал шийдвэрлэх, кодчилох чадвар сайн.. Ер нь програм хангамж хөгжүүлэх чадвар туршлага нь илүү байх гэж бодож байна. Нээрээ би бас Microsoft -ийн MCP /Microsoft Certified Professional/ сертификаттай юм байна. :-)
Сонирхол
алхах, уул хаданд авирах, ном унших. ширээний теннис тоглох /ер нь спорт бол агуу л даа/
Гаргасан амжилт
За би чинь Мэдээлэл зүйн хотын /Улаанбаатар/ олипиадад 2-р байр, улсын олимиадад шагналт байр эзэлж байсан юм байна. Бэлтгэсэн шавь нараас маань хот улсын алт, мөнгөн медальтнууд олон төрсөөн.
Нийслэлийн цагдаагийн газрын Баярын бичгээр 2 удаа шагнагдаж байсан юм байна. Цагдаагийн байгууллагад цолыг шагнал гэж үздэг. Тиймээс би чинь дэслэгч цолоор шагнуулж байсан юм байна.
Боловсрол
| 1997 - 2001 |
Монгол-Туркийн хамтарсан сургууль, Англи, Турк хэл, Математик, Мэдээлэл зүй |
| Монгол |
Бүрэн дунд боловсрол |
|
| 2001 - 2005 |
МУШУТИС-н КТМС, Компьютерийн техник хангамж ба програм хангамж |
| Монгол |
Бакалавр |
|
| 2007 - 2007 |
Цагдаагийн Академи, Хууль, эрх зүй, цэргийн эрдэм |
| Монгол |
Гэрчилгээ |
|
| 2009 - 2010 |
LG CNS, Application Architecture, .NET Framework Programming, GIS Programming and Management, Software Development, Reporting |
| Солонгос |
Сертификат |
|
Ажлын туршлага
|
2005 - 2006 |
Таван Богд Электроникс ХХК, XEROX төв, Инженер |
Мэдээллийн технологи |
|
|
2006 - 2008 |
Нийслэлийн цагдаагийн газар, Инженер |
Мэдээллийн технологи |
|
|
2008 - Одоо |
Цагдаагийн ерөнхий газар, Ахлах байцаагч |
Мэдээллийн технологи |
|