Миний тухай

Шууд худалдаа, Сүлжээний бизнесийг Монгол Улсад Шинжлэх ухааны үндэслэлтэй зөв хөгжүүлэх, цэцэглүүлэх, судлах, сургах, мэргэжилтэн бэлдэх, хувь хүний хөгжлийг дээшлүүлж бие хүн болон төлөвшүүлэх, өөрөө өөрийгөө хөгжүүлэх..., эрүүл мэнд, эдийн засгийн хувьд бие даасан хараат бус байдлыг дээдэлж хөгжүүлэхийн төлөө Шууд худалдаа, сүлжээний бизнесийн зах зээлд 10-гаран жил зүтгэж байна. Та Сүлжээний Бизнес эрхэлье гэвэл 2003он, Монголд Та Сүлжээний Бизнес эрхэлье гэвэл 2005, 2006, 2007, 2008, 2009он, Пирамид Тогтолцооны Луйвар 2009он номуудыг судалгааны үндсэн дээр тулгуурлан үзэл бодол нэгт нөхдийн хамт бичсэн, Хүн болгонд хүртээлтэй цорын ганц бизнес 2006он номыг гэргийн хамт бичиж гаргасан. 2001-оноос сүлжээний бизнесийг сонирхон судалж эхэлсэн, Монгол улсын зах зээл дээр 1970-оноос одоог хүртэлх орж ирсэн гадаадын болон дотоодын бүх сүлжээний компаниудыг судалсан, Цалингийн тогтмол системийг бус Орлогын хязгааргүй системийг үнэлдэг, Нам бус, Боловсролыг бус Ур чадварыг эрхэмлэдэг, Шударга нээлттэй байхыг хүсдэг! Шууд худалдаа, сүлжээний бизнес, сүлжээний маркетингийн чиглэлээр үнэ төлбөргүй зөвөлгөө өгч, Монгол болон Казахстан, ОХУ, Европын холбооны улсуудын зах зээл дээр хамтран ажиллана... Шууд, худалдаа, сүлжээний бизнест ажиллах хувь хүн албан байгууллагад зөвөлгөө өгч хамтрана...

Ур чадвар

Эдийн засаг, Улс төр, Шашин шүтлэг, Эрүүл мэнд, Боловсрол, Худалдаа, Гүн Ухаан, Сэтгэл Зүй ямар л бол ямар сэдвээр хэнтэй ч ярилцана, мэтгэлцэнэ... Хаана ч хэнд ч хэзээ ч нээлттэй илэн далангүй байх... шударга байдлыг эрхэмлэж дээдэлдэг...

Сонирхол

Хүнээс хүнийг хайх, олох... Хамтрах,олуулаа байх...Үнэн мөнхөд худлаас нэг алхамын өмнө байдаг учраас үнэний хажууд байхыг хүсдэг, шударга нэгэн... Шууд худалдаагаар ганц Монголын зах зээл дээр төдийгүй олон улсын зах зээлд Монголчуудтайгаа хамтран ажиллах...

Гаргасан амжилт

Малайзийн DXN-группийн Олон улсын Гүйцэтгэх Ахлах Очир Эрдэнийн Од цолтой.../ESSD/ 2011-12-р сард Нийгмийн Ардчилал Залуучуудын Холбооны АЛТАН ОД медаль...

Боловсрол

1984 - 1994 ЕБДС-24, Бүрэн Дунд
Монгол
1995 - 2000 РТА, Санхүү, эдийн засаг
Орос Бакалавр

Ажлын туршлага

2006 - 2012 Mонголын Шууд Худалдааны Нийгэмлэг, Үндэслэгч, сүлжээний бизнес судлаач Олон улсын худалдаа
2006 - 2012 Малайзийн DXN компанийг Mонгол улсад, Үндэслэгч, үүсгэн байгуулагч Олон улсын худалдаа
2009 - 2012 Олон Үет Маркетинг Судлал Сургалт Хөгжлийн Төв, Тэргүүн, үндэслэгч Олон улсын худалдаа
2010 - 2012 Малайзийн DXN- компанийг Казахстан улсад, Үндэслэгч, үүсгэн байгуулагч Олон улсын худалдаа