Миний тухай

Жаргах үедээ бусдыг бүү гоочил. Дайснууддаа ууч сэтгэлээр ханд. Ямар сайн хүнийг гомдоосноо мэдээд тэд гэмшиг. Өршөөл үзүүлэх боломж гардаг л юм бол бүү алгуурла. Хувь тавилан хэзээд урваж хөрвөдгийг бат санаж яв.

Ур чадвар

Сэтгэлийн хөдөлгөөнтэй, зөн билэгтэй, их эмзэг. Оюун ухаанаараа биш зүрх сэтгэлээрээ амьдардаг. Бусдыг өрөвдөж хайрлаж, бусдын төлөө өөрийгөө золиосолдог. Сэтгэл догдлуулсан, нууцлаг, романтик, гэрэл гэгээ харанхуй гэх мэт зүйлд ихээхэн татагддаг, маш өгөөмөр, тэвчээртэй, уян зөөлөн. Хүмүүстэй харьцахад амар байдал маань олон төрлийн хүмүүсээр хүрээлүүлэх нөхцлийг бүрдүүлж өгдөг, маш хурдан сэтгэдэг ба тал бүрийн мэдлэгтэй, зөн совинтой. Урлаг, гүн ухаань логикт гойд сайн. Надад таарах албан тушаал өргөн хүрээтэй гэж боддог. Анагаах ухаан дээгүүр байрт орох бөгөөд нэг мэдэхэд яруу найрагч, гүн ухаантан, хөгжимчин, жүжигчин, далайчин, нисгэгч, судлаач ч болчихсон байж магадгүй. Их мэдрэмжтэй өөртөө дүгнэлт хийх чадвартай.

Сонирхол

Хүмүүстэй нийлж холилдох дуртай. Ногоон өнгөнд их дуртай. Үсээ задгай тавьж, сайхан хувцаслах дуртай. Хувцас гутал сонгохдоо их анхаардаг. Будаг шунх их хэрэглэдэггүй. Хүнд гоёл чимгийг таашаадаггүй. Гүн ухаан, гадаад хэл, уран зохиол, урлагийн бүтээл, олон улсын эдийн засгийн мэдээлэл, интернэтийн орчин, дизайн, бүх төрлийн хөгжмийн урсгал, бүх төрлийн спорт, аялал зугаалга, гээд ................сонирхдог. Ухаалаг мэдээлэл сайтай хүнд татагдана. Хэлэх дуртай үг. Хөөрхөн байж болно, хөөрцөн байж болку! Царайлаг байж болно, цайрцан байж болку! Авяаслаг байж болно, аалику байж болку! Амсдаг байж болно, архичин байж болку! Янаг байж болно, явдалтай байж болку! ... Даруухан байж болно, доожооку байж болку! Алдаж байж болно, давтаж болку! Зааж болно, зандарч болку! Гайхаж болно, гөлөрч болку!!!

Гаргасан амжилт

10 жилдээ - Математикийн аймгийн аварга, Химийн улсын олимпиадын аварга, Англи хэлний аймгийн аварга, Цэвэр монгол бичигтэн, Зургийн тэмцээний ялагч, Аймгийн Яргуй наадмын тусгай байрын шагналтан Оюутан байхдаа - Соросын сангийн тэтгэлэгт хөтөлбөрийн ялагч, Шилдэг оюутан, Удирдлагын академийн шидлэг менежер Анхны ажил Тэргүүний ажилтан....

Боловсрол

1999 - 2003 ХААИС, ЭЗ сургууль
Монгол бакалавр
2003 - 2004 Удирдлагын академи, Бизнесийн удирдлага
Монгол Магистр

Ажлын туршлага

Одоо IMX CO Ltd, Гүйцэтгэх удирдлага Татвар & Аудит