Миний тухай

Архангайн харъяат... Амьдрал үзлээ гэж ахмад хүмүүс шогшроно. Амьдралын амтыг үзэх гэж адгуу зарим нь яарна. Амьдралаа оллоо гэж анд надад гайхуулна. Амьдралд яарахгүй ээ гэж харин би бодно. Үзээд байдаг ший жүжиг үү амьдрал Амтлаад байдаг амттан уу амьдрал Олоод байдаг эрдэнэ үү амьдрал Хүлээлгэж болдог унаа юу амьдрал Би бодлоо амьдрал гэж юу вэ Өдөр цаг мөч бүхэнд амьдралыг Үзэж амталж олж яарсаар Бүрэн дүүрэн амьдарч байна "

Ур чадвар

Энд хүмүүс Амаа ангайж зажлуургүй хоол ирэхийг хүлээнэ Энд хүмүүс Амыг нь олж хийх гэж хөрөнгөтний шалгарал явагдана Энд хүмүүс Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэж хөглөнө Энд хүмүүс Амнаасаа алдсан олзоо бусдын араанаас булаана Энд хүмүүс Нүд нүдээрээ бус Амных нь хэмжээ Арааных нь хурцаар Нэгнээ таньдаг болоод Ийм нэг хувьсгалд хүн төрөлхтөн бэлтгэнэ"

Сонирхол

(Эрчүүддээ хандсан шүлэг) Бэр болж аавын чинь босгоор алхсан Бүсгүй түүнийгээ бүү уйлуулаарай Биендээ хүндэдсэн ачаа юуг нь хүндрүүлж Битүүхэн хадгалсан хайрыг нь шархлуулж бүү зовоогоорй Бишгүй л нэг зовлон амьдралд зөндөө бий ч Бичигдээгүй хууль хамтдаа туулдаг хорвоо дэлхий Бие биесээ ойлгож, зовлонгоо хуваалцахгүй л юм бол Би чиний хань гээд яах юм бэ Хань болж гэрийн чинь тооныг түшилцсэн Хайртай түүнийгээ бүү уйлуулаарай Халамж дулаан эр хүний түшигээ Харамгүйгээр ганцхан түүндээ л зориулаарай Буурал дэлхий алдаа оноогоор дүүрэн ч Бурхан биш хань чинь л амьдралын түшиг Бууж, мордохын зуур нас нэмдэг хорвоод Буруутгаж нэгнийгээ гомдоогоод яах юм бэ Ээж болж үрийн чинь зулайг илбэсэн Энхрийхэн түүнийгээ бүү уйлуулаарай Эмзэг нандин сэтгэлд нь хүйтэн үгс унагааж Эвлэг намуун хайрыг нь сэвтээж бүү гомдоогоорой Эвдэрсэнийг нөхөж, хатууг зөөллөх сэтгэл Энх тунх жаргал чинь зөвхөн чиний л хань Энэрэл хайрын хязгааргүй ундарга Эх хүн гэдгийг нь зүрхэндээ санаж амьдараарай

Гаргасан амжилт

1.2 yum bii

Боловсрол

1995 - 2000 МУТИС, ЭХИС
Монгол Баклавр

Ажлын туршлага

2000 - Одоо ГОК , Инженер Уул уурхай
2000 - Одоо ГОК , Инженер Үйлдвэрийн автоматжуулалт