Миний тухай

4 хүүхэдтэй. Ам бүл 6. ДУДС-ийг 1980 онд сийлбэрчин, УБДС-ийг 1990 онд багш мэргэжлээр төгссөн. Багшийн ажил бараг хийгээгүй. Хувиараа ажил, амьдралаа авч яваа нэгэн. УБДС-ийг улаан дипломтой төгсөж байхад карьер хөөх боломж их ирж байсан боловч өөрийнхөөрөө амьдрахыг илүүд үзсэн тул дарга дагаж далдагнасангүй, нам дагаж навсагнасангүй дээ. Түүндээ ч сэтгэл хангалуун явдаг даа.

Ур чадвар

Сийлбэр хийхээ байсан. Мужааны ажлыг ч гардан хийхээ байсан. Одоогоор аж ахуйн ажлыг нугалахад хүчин зүтгэж яваа нэгэн.

Сонирхол

Чөлөөт цагаараа салхинд гарах, шинээр дуу сурах, онлайнаар хэсүүчлэх, олон нийтийн тустай ажилд оролцох

Гаргасан амжилт

Дэлхийг дугуйгаар тойрсон "Таван Хуруу" багийн гишүүн, Биен тамир спортын байгууллагын тэргүүний ажилтан, МҮОХ-ны алтан медаль, спорт аялалын мастер.

Боловсрол

1976 - 1980 ДУДС, зураач, сийлбэрчин
Монгол
1986 - 1990 УБДС, Дүрслэх урлаг, шугам зураг
Монгол бакалавр

Ажлын туршлага

1980 - 1986 Өмнөговь УЭС, Сийлбэрчин, зураач Соёл урлаг
2000 - 2009 "Монгол Модерн Мебель"ХХК, Захирал Үйлдвэрлэл