Миний тухай

Ажил хийвэл тууштай , дуустал хийх дуртай.Давс хийтэл уустал нь хутгадаг.Ажилаар л биш бол ахиж хэзээ ч гадаадад амьдрахгүй.Нутгийн бараа хараад нэг, бас хурдан морь үзээд самсаа яадаг гэдэг билээ.аа тэгдэг.Одод хайж байгааг зурагтаар үзээд нуруугаар сонин болоод үзэж чаддаггүй. Монгол хүн дээд заяатай гэдэгт итгэдэг.

Ур чадвар

Уг нь багшаар төгсөөгүй ч хэдэн жил багшилж үзсэн.Гайгүй сайн гэж тоогдовч сонирхол бага,тэгээд орлого муу байсан болохоор больсон.Хэдэн жил гадаадад байхдаа янз бүрийн л юм хийж үзлээ.сайн аав,ээжийн ,багш нарын буянд чадварын хувьд юм юмны зах бий байхоо.Бас амьдрал өөрөө хамгийн том багш гэдэг байхаа.Олон чадвартай болох байх.

Сонирхол

Ксмпютер жаахан ухна.Бас нэт ухна.Бага байхдаа бол ном уншиж,тоо бодох дуртай байсан.Одоо бол сайхан юм тариад ургахыг харах,зав гараад мөнгө байвал гоё шар айраг уугаад,мах шараад найзуудтайгаа буу халах,эсвэл хөдөө явж тарвага шараад,айраг уух дуртай.Бараг бүх нийтлэг спорт тоглоомуудыг тоглох боловч чадахгүй байж бөхийг илүүд үзнэ.Хоол хийнэ.Кино их үзнэ.Кофе ууна.Нэг хэсэг сайн ажиллаад дараагийн хэсэгт сайн амарахыг хүсдэг.

Гаргасан амжилт

Зөндөө зөндөө.баахан баярын бичиг,сайшаалын үнэмлэх байгаа.(дээээр үеийн)

Боловсрол

1993 - 1997 MУИС , хэрэглээний математик
Монгол баклавр

Ажлын туршлага

Одоо Tugs orchin, menejer Гадна тохижилт & Цэцэрлэгжүүлэлт
1997 - 2000 surguuli , bagsh Боловсрол, Шинжлэх ухаан
2007 - 2010 Tugs orchin, menejer Байгаль орчин