Миний тухай
Хүмүүний орчлонд өөрийн ертөнцийг бүтээхийн төлөө хорвоогийн тоосыг хөдөлгөж яваа нэгэн.
Ур чадвар
Нийгэм, улс төр болон бизнесийн судалгааны чиглэлээр багагүй туршлага хуримтлуулсан бөгөөд нийтдээ 50 орчим судалгаан дээр ажиллаж байна.
Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээлэл судалгааны алба, МУБИС-ийн дэргэдэх “Улс төрийн коммуникаци”-н төв, “IRIM” буюу “Хараат бус судалгааны хүрээлэн”, “XXII зуун интернэшнл” ХХК, “Оюуны дархлаа” ТББ-д ахлах судлаач, судлаач, судалгааны төслийн зохицуулагчаар ажиллаж байсан. Одоо Монголын шилдэг 100 аж ахуйн нэгж болох “Алтан Жолоо Групп”-ийн Маркетингийн албанд стратеги судалгаа, төлөвлөлтийн менежерээр ажиллаж байна.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ БА УЛС ТӨРИЙН СУДАЛГААНЫ ТУРШЛАГААС: Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээлэл судалгааны албанд ажиллахдаа хэвлэл мэдээлэл хэрэглэгчийг судлах, ХМХ-д мониторинг хийх судалгааны аргачлалыг Данийн Архусын Их сургуулийн профессортой хамтран боловсруулж улмаар телевиз үзэгч, сонин сэтгүүл уншигч, радио сонсогч, интернэт хэрэглэгчийг сар бүр тогтмол судалж судалгааны үр дүнг хэвлэл мэдээллийн байгууллага болон бизнесийн томоохон компаниудад захиалгаар нилүүлж, энэ чиглэлээр тогтмол сургалт зохион байгуулж байв. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд жил бүр мониторинг хийж статистик тоо баримт бүрдүүлдэг байсан бол 2008, 2010 онд МҮОНТ-ийн шилжилтийн үеийн хөтөлбөрт Соросын сангийн туслажтайгаар мониторинг хийсэн юм. Уг мониторингийн хүрээнд МҮОНТ олон улсын жишгийн дагуу олон нийтийн телевиз рүү шилжиж чадаж байгаа эсэх, санхүүжилтийн эх үүсвэр буюу альваа улс төр, бизнесийн байгуулагаас хараат бус байна уу, сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадвар, ёс зүйн зөрчил ямар байгаа эсэх зэрэгт хөндлөнгөөс мониторинг хийж судалгааны бодит дүнг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олон нийтэд мэдээллэсэн.
МУБИС-ийн дэргэдэх “Улс төрийн коммуникаци”-н төвийг хамтран санаачлан байгуулж 2008 оны УИХ-ын сонгууль, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2010 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн рейтингийг тодорхойлох судалгааг амжилттай зохион байгуулав. Бидний хэрэгжүүлсэн 2009 оны Ерөнхийлөгчийн рейтингийн судалгааны дүн сонгуулийн дүнтэй ердөө “1” хувийн зөрүүтэй гарсан нь бидний амжилт байсан юм.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ БА БИЗНЕСИИЙН СУДАЛГААНЫ ТУРШЛАГААС: 2007 онд “Ирмүүн” агентлагийн захиалгаар шинэ сэтгүүл гаргах зах зээлийн судалгаа, 2010 онд “Аптаун” сэтгүүлийн маркетингийн судалгааг хийж уг сэтгүүлийг зах зээлд дахин шинэ өнгө төрхтэй гаргахад нь хамтран ажиллав. Мөн МҮОНТ, ТВ5, UBS, Боловсрол суваг, Ийгл телевизүүдийн хөтөлбөрийн бүтцийг сайжруулах, үзэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн нэвтрүүлэг бэлтгэх зэрэгт арга зүйн зөвлөгөө, хэрэглэгчдийн талаар зан зүйлийн талаар сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулж байв.
Хийж хэрэгжүүлсэн, туршлага хуримтлуулсан судалгаа, төлөвлөлтийн ажлуудаасаа дээр цухас дурдлаа.
Сонирхол
Сэтгэл шулуундсан зүйлдээ хүрэхийн төлөө цаг хугацааг умартан шунан дурладаг.
Гаргасан амжилт
Өөрийгөө танин мэдэх,
Өөрийгөө ялан дийлэх нь хамгийн том амжилт
Боловсрол
| 1993 - 2003 |
Ховд аймгийн 3-р дунд сургууль, Математикийн гүнзгийрүүлсэн сургалт |
| Монгол |
|
|
| 2003 - 2007 |
МУИС-МКС, Магадлалын онол, математик статистик |
| Монгол |
Бакалавр |
|
| 2010 - 2010 |
JET School of English, Англи хэл |
| Монгол |
сертификат |
|
Ажлын туршлага
|
2007 - 2010 |
Хэвлэлийн хүрээлэн, Ахлах судлаач |
Хэвлэл мэдээлэл |
|
|
2008 - Одоо |
"Улс төрийн коммуникацийн төв" ТББ, ТУЗ-ийн гишүүн, судлаач |
Улс төр |
|
|
2011 - 2011 |
Алтан Жолоо Групп, Стратеги, судалгаа төлөвлөлтийн менежер |
Худалдаа, үйлчилгээ |
|