Миний тухай

Ер нь бол тэнэгдүү, ойворгон, сагсуу, онгироо, худалч, хулгай ч хийж явсан, би бол. Гэхдээ би маш сайн боловсрол эзэмшсэн. Би өдөр болгон төлөвшиж, өдөр болгон шинээр юм сурч, өдөр болгон өөрийгөө гялалзуулахыг хичээдэг.

Ур чадвар

Дүгнэлт хийх. Өвдсөн газарыг нь олж цохих. Өөрийгөө диверсификацилах. Сонин сонин диалектик зохиож бодох.

Сонирхол

Би яг одоо биотехнологийн салбарт докторын зэрэг горилж байгаа хүнтэй хамтарч туршилт хийж байгаа. Бас чөлөөт цагаараа сайн дураараа асран хүмүүжүүлэх газрын хүүхдүүдэд англи хэл заадаг.

Гаргасан амжилт

Хамгийн том шагнал маань Англид ахлах сургуульд сурч байхдаа Амхөрстийн коллежд суралцах эрхийг олж авч байсан минь байх. Бас олон улсын франц хэлний олимпиадаас алтан медалийг нь авч Парис хотын хүндэт зочидын дэвтэрт нэрээ бичүүлж байсан минь. За тэгээд оюутан байхдаа нэгэн банкийг хакердах гэж оролдсоны улмаас 6 сар нийтийн тустай хөдөлмөр эрхэлсэн нь надад маш том сургамж, амьдралаас олж авсан их том ухаарал байсан юмуудаа. Ер нь хүн дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө гэдэг үгийг бол маш сайн ойлгосон. Бас кино үзэж хамаагүй фантаазалж болкуум байна гэдгийг ойлгосон. Намайг өргөж авсан аав ээж маань испани хүмүүс л дээ. Тэдний ачийг насан эцэслэхээс нь өмнө хариулж чадаж, өөрийгөө бахархуулж чадсан маань амьдралд авсан хамгийн том шагнал минь юмуудаа.

Боловсрол

1999 - 2003 Amherst College, Computer programming
Америк Bachelor

Ажлын туршлага

2009 - Одоо Нууц, Програмист Мэдээллийн технологи