Миний тухай

Маркетингийн чиглэлээр суралцаж төгсөөгүй ч судалгаа гэдэг утгаараа энэ салбар руу төгсөөд л ажилласан, түүндээ ч үнэхээр их сэтгэл хангалуун байдаг, энэ салбар руу хөтөлсөн IBN-хэндээ бас өөртөө баярлаж явдаг шүү...

Ур чадвар

Бусдад зөвлөгөө өгөх, чиглүүлэх, судалгаа, анализ хийх тал дээр өөрийгөө гайгүй гэж боддог. Харин хувь хүн талаасаа бол хүний сайн найз байж чаддаг гэдгээ мэдэрдэг.

Сонирхол

Зөндөө л сонирхол, хобби байна... Ном сэтгүүл цуглуулах, алдартай амжилттай хүмүүсийн намтар унших, афоризм унших, тэгээд байгалийн сайхнаар аялах, нутаг усны түүх сонсох дуртай. Ер нь би их сониуч зантай, өөрийгөө аливаа зүйлд сорьж үзэх их дуртай.

Гаргасан амжилт

Арван жилдээ шагнал, диплом их авдаг байжээ... Компанийн маань шагнал бий... Ер нь шагнал, урамшуулал байх ёстой ч залуу хүн туршлага хуримтлуулах нь чухал гэж боддог. Миний оюун ухаанаас, надаас сурсан мэдсэн чаддаг зүйлсийг минь хэн ч булааж авч чадахгүй шүү дэээ...

Боловсрол

1997 - 2000 Монгол-Туркийн хамтарсан Ахлах Сургууль, Ерөнхий мэдлэг
Монгол Бүрэн дунд боловсрол
2000 - 2004 МУИС, Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль, Улс төр Судлал
Монгол Бакалавр
2004 - 2006 МУИС, Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль, Улс төр Судлал
Монгол Магистр
2006 - 2006 Монгол-Япон төв, Бизнес практик курс-Япон маягийн менежмент
Монгол Сертификат

Ажлын туршлага

2004 - 2005 "Ард Даатгал" ХХК, Давхар даатгал, Орчуулга Банк
2005 - 2007 "IBN-Consulting" Co., Ltd, Маркетинг, судалгаа Зөвлөгөө, зуучлал
2007 - Одоо "АПУ Трейдинг" ХХК, Маркетинг Худалдаа, үйлчилгээ