Миний тухай
Хүний нас угаас их богинохон байдаг. Гэхдээ энэ сайтын гишүүдийн дэргэд бол миний бие хүний орчлонд төрснөөсөө хойш харьцангуй олон жилийг элээж явна. Монгол оронд минь болж өнгөрсөн сайхан болон муухай, гунигтай болон хөгжилтэй, бахархмаар болон жигшмээр, эргэн дурсмаар болон эгнэгт мартмаар олон явдлыг гэрчилж чадах ахмад хүн болсон гэж боддог. Энэ хорвоогийн алив бүхэн арга билгийн шүтэлцээнд оршдог тухай Буддын гүн ухаанд би итгэдэг. Энэ талаас нь авч үзвэл залуу хүн арга, харин ахмад настан билиг байдаг. Өөрөөр хэлбэл залуу нь ахмадгүйгээр, ахмад нь залуугүйгээр хүмүний амьдрал оршин байх аргагүй гэсэн үг. Хүн нас ахих тусмаа өөрөө хүссэн хүсээгүй гэгээрч байдаг. Үүнд мэдлэг боловсрол, мэргэжил чадвар, өмч хөрөнгө бараг нөлөөлөхгүй. Байгалиас заяасан хууль юм шиг байгаа юм. Нас ахих тусмаа дараагийнхаа төрөл, хувь төөргийн талаар эргэцүүлэх нь ихсэж, нүгэл буюу муу үйлийг тэвчих, буян хийхийг эрмэлзэх хандлага нь идэвхждэг. Иймээс ажил амьдралаа өөд татах, алдаа эндэл бага гаргах, санасан зорьсондоо богино хугацаанд гарз багатай хүрэх, нэгэн насаа зөв сайхан өнгөрөөхийн тулд ахмад хүмүүстэй чин сэтгэлээсээ дотно сайхан "найзалж" байхыг залуустаа зөвлөмөөр байна. Ахмад хүн бусдаас бага авч, харин бусдад өөртөө байгаагаа аль болохоор их өгөхийг хичээгээд байдгийг та нар ажигладаг л биз дээ. Ахмадуудаа сонсож, тэднээс аль болох их зүйл авч үлдэхийг хичээ. Эс яараваас хожимдох аюултай. Дахиад боломж гарахгүй байж мэднэ. Хүний нас их богино байдаг!
Ур чадвар
Чадах шаардлага гарвал чадахаас өөр яахав!
Сонирхол
- Монголчуудын уламжлалт гүн ухаан, түүх судлах;, Фото зураг авах. Залуудаа шатар тоглон нойргүй хонож, оюутан ахуйдаа ЗХУ-ын II зэрэг авч байлаа. Үнэн шүү!
Гаргасан амжилт
- Шагналын талаар тогтсон ойлголтгүй. Яагаад гэвэл хүмүүст хэрэгтэй юм зөндөө л их хийгээд байхад намайг ерөөсөө шагнадаггүй юм/тоглоом шүү!/. Санаанд ормооргүй хүмүүс, зарим үед бүр шийтгүүлж байвал зохих хүмүүс аймаар аймаар том шагналуудыг гэнэт л авчихаад байх юм. Би нэг удаа шилдэг сэтгүүлчийн "Ган үзэгтэн" шагналыг авч байсан удаатай. Гэхдээ би шагнал авах юмсан гэж бодож үзээгүй. Заримдаа шагнал авч буй юмуу олон шагналтай хүнийг харахаар тээртэй, дарамттай ч юм шиг, зарим үед бүр гунигтай ч юм шиг санагддаг гээч. Хөдөлмөрийн баатар Б.Гүнжилхам гуайг 90-ээд оны эхээр Хар хорин зах дээр хуучин навсгар вагончигт цайны газар ажиллуулаад зогсож байхыг хараад би их цочирдож байж билээ. Зарим шагнал бусдад хүлээн зөвшөөрөгдсөний нотолгоо байхад зарим шагнал өр, зээл ч юм шиг...
За энэ яахав, өөр сэдэв болоод явчихлаа.
Боловсрол
| 1975 - 1982 |
Эрхүүгийн Политехникийн дээд сургууль, Уул уурхайн инженер |
| Орос |
Баклавр |
|
| 2009 - Одоо |
1965-1975 онд Завхан аймгийн Тосонцэнгэлийн 10 жилийн дунд сургууль, Сурагч |
| Монгол |
Бүрэн дунд |
|
Ажлын туршлага
|
2007 - Одоо |
Монгол Нүүрс ассоциаци, CEO/Гүйцэтгэх Захирал/ |
Уул уурхай |
|